Жеймс Бондын найз бүсгүй жүжигчин Мишель Йео
2016 оны 4 сарын 28
Ялдамхан гейша, сэлэмний мастер, дорнын зодооны урлагийн өмсгөлтэйгээр бидний сэтгэлд хоногшсон жүжигчин бол Мишель Йео юм.  Мишель Йео нь 1962 онд 8 - р сарын 6 нд Малайзад төржээ. Өдгөө 53 настай ч гоо үзэсгэлэнтэй, ур чадвартай, холливуудад ч эрэлттэй байдаг жүжигчин эмэгтэй юм. Тэрээр бага байхаасаа урлагаас илүүтэй спортыг сонирхдог байсан байна. Ээж нь жүжигчины дугуйланд бүртгүүлэхэд тун дургүй байсан бөгөөд бүжгээр хүртэл хичээллэж байжээ. Мөн гардан тулаанаар хичээллэж байсан нь түүний өнөөгийн дүр төрхийг бий болгоход тусалсан ч байж мэдэх юм. 



Баллет болон  агаарын акробатаар хичээллэж байсан нь  түүнийг Хон Конг - ын тулаантай кинонд тоглох боломжийг олгожээ. Тэрээр хайр дурлалын романтик киноноос илүүтэй тулаантай кинонд тоглох дуртай гэж хэлсэн байна. Учир нь хайр дурлалын нарийн ширийнийг гаргахын тулд  ур чадвар хэрэгтэй харин тулаантай кино бол эмоцоороо,  эрч хүчээрээ бүтээж болдог, үг багатай, үйлдлээрээ бүгдийг харуулдаг юм хэмээн ярьжээ. 

1983 он буюу 20 настай байхдаа Малайзын үндэсний мисс болж байсан бөгөөд тэр ондоо Австрали улсад болсон гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож титмийн эзэн болжээ. Мөн 1983 онд Лондонд болсон дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд энэ нь нэрт жүжигчин Чаки Чантай хамтран тоглох боломжийг олгож, тулаантай кинонд тоглох эхлэл нь болжээ.

1997 онд   "Жеймс Бонд" цувралын "Маргааш үхэхгүй" кинонд Бондын найз бүсгүйг царайлаг Ази бүсгүй байлгахаар шийдснээр Хон Конгийн алдарт жүжигчин мисс, Мишель Йеог сонгогдож тоглосноор дэлхий дахинд танил жүжигчин болсон.  Энэ кино түүнд маш их амжилтыг авчирсан бөгөөд 2000  онд BAFTA  авардсын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. 2009 онд Азийн шилдэг жүжигчин жагсаалтанд орсон. Кино шүүмжлэгчид түүнийг өндрөөр үнэлдэг бөгөөд холливуудад эрэлттэй ази жүжигчдийн нэг юм. 


Тэрээр 1988 онд Хон Конгийн бизнесмен Поо той гэрлэж ажлаасаа хөндийрч нам гүм амьдрах болов. Гэвч 3 жилийн дараа тэдний амьдрал салалтаар төгсөж Мишель Йео эргэн тайзнаа ирсэн юм. Одоо Францын моторт спортын ерөнхийлөгч Жен Тодтой сүй тавиад байгаа юм. 

"Гейшагийн  дурсамж"  /MEMOIRS OF A GEISHA/

Мишель Йеон сэтгэлд хоногшсон хамгийн дуртай дүр нь Гейшагийн дурсамж кинонд  тоглосон явдал гэжээ. Эмэгтэй хүн бүрийн сонгоод байдаггүй хэцүү замыг сонгож, нэр нөлөө, байр суурьтай болсон гейша дараагийн шилдэг гейшаг бэлдэж буй багшийн дүрийг бүтээсэн. Энэхүү дүрийг бүтээхийн тулд маш их зүйл сурч, саке аягалахаас эхлүүлээд эрхэмсэг, сэтгэл татам байдлыг гаргахын тулд их хөдөлмөр шаардсан байна. 

"Вавилон А D" /babylon A D/


"  Нарлаг өдөр " Sunshine 

Жейс бонд "Маргааш үхэхгүй" УСК

Эмэгтэй /the lady/  УСК

" Reign of Assassins" УСК
"

" Мумми " УСК

"Crouching Ti" УСК












Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл