Хайраа баталж чадсан хосууд
2016 оны 4 сарын 27
Бидний мэдэхээр холливуудын болоод шоу бизнесийн одуудын хайрын харилцаа тийм ч олон настай байдаггүй. Маш сайхан, гал халуун эхэлдэг боловч удалгүй дуусгавар болдог. Энэ удаад өөрсдийн хайраа бат бөх, өнөөдрийг хүртэл анх эхэлсэн шигээ халуухан байгаа гэдгээ баталсаар байгаа хосуудыг танилцуулъя. 

Девид Бекхэм ба Викториа. Хосууд 1999 оны 7 дугаар сарын 4-ий өдөр ирландад гэрлэсэн. Одоо 3 хүү 1 охины хамтаар амьдарч байна. 



Синди Кроуфорд ба Ранде Гербер. Хосууд 1998 онд гэрлэжээ. Синди өөрийн инстаграм хуудсандаа "Хамтын амьдралаа эхлүүлье гэж шийдсэнээс хойш 17 жил өнгөрчээ. Чамдаа баярын мэнд хүргэе. Хайртай шүү" хэмээн бичсэн байна. 



Снүүп Догги Догг ба Шанте Броадус. Тэдний хайр ахлах сургуулиас эхэлсэн гэж хэлж болно. 1997 онд хуримаа хийсэн. 



Мэттью Бродерик ба Сара Жессика Паркер. Хосууд 1997 оны 5 дугаар сарын 19-ий өдөр хуримаа хийсэн. Одоо тэд 3 хүүхэдтэй. 



Элтон Жон ба Девид Фурниш. Тэд 1993 оноос хоёр биенээ хайрлах болсон ба 2005 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. 



Анжедина Жоли ба Бред Питт. Тэд хамтран амьдраад хэдийнэ 12 жилийг ардаа үджээ. 



Эллен Дэгэнерез ба Поршиа Де Росси. Эллен ток шоугаа 1997 онд эхлүүлсэн бөгөөд тэр ондоо жүжигчин Анне Хейктэй 2000 оныг хүртэл үерхсэн билээ. 2004 онд Поршиатай нийлж 2008 онд албан ёсоор гэрлэсэн аж. 



Колди Хаун ба Курт Рассел. Тэд 1983 оноос болзож эхэлснээсээ хойш хамтдаа байгаа ажээ. 



Жада Пинкетт Смит ба Уилл Смит. Тэд 1997 онд хуримаа хийсэн бөгөөд холливуудын тогтвортой амьдралтай хосуудын нэгд зүй ёсоор багтсаар байна. 



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл