Хятадын сүүлчийн хатан хаан Фан Бинг Бинг
2016 оны 4 сарын 27
"Хятадын сүүлчийн хатан хаан" телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчин Фан Бинг Бинг Фаныг танилцуулж байна. 1981 оны 9 - р сарын 16 төрсөн өдгөө 35 настай  Хятадын хамгийн алдартай модель, дуучин, жүжигчин, продюсер эмэгтэй юм.  Хятадын Театрын сургуулийг дүүргэж,  1998 -1999 онд  телевизийн цуврал кинонд тоглосон бөгөөд тэрхүү кино нь тун амжилттай болж олны танил жүжигчин болох гараагаа эхлүүлжээ.  "Golden Horse" авардс , "Евроазийн кино фестивал " "Токиогийн кино фестивал"  "Huading Awards" зэргээс   Matrimony (2007), Lost in Beijing (2007), Buddha Mountain (2011) Double Xposure (2012) зэрэг киногоороо шагнал хүртэж байсан юм. Мөн Францын  Stretch (2011), Солонгосын My Way (2011) болон Холливуудын X-Men: Days of Future Past (2014) кинонд тоглож дэлхий дахинаа танигдаж эхэлжээ.


1999 онд Тайваны зохиолч Chiung Yao - ын зохиол "My fair princes" телевизийн цуврал киноны гол дүрд тоглосон юм. 2000 оноос өөрийн гэсэн менежертэй болж хэд хэдэн цуврал кинонд дүр бүтээжээ.  2010 оноос эхлэн фотомодель, загвар өмсөгчөөр маш амжилттай ажиллах болсон. Хөгжмийн ертөнцөд 2000 онд хөл тавьж 10 гаруй дууг олны хүртээл болгоод байна. Тэрээр жилд олон киноны санал авдаг бөгөөд холливуудаас урилга ирдэг аж. Тэрээр Холливуудын хамгийн эрэлттэй байгаа  ази жүжигчдийн тэргүүн эгнээнд яваа юм.

Тэрээр сайн үйлсийн аян өрнүүлж төрөлхийн зүрхний гажигтай төрсөн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг бөгөөд эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг тодорхойлж эмнэлэгт эрчимтэй эмчилгээ хийлгэж, шаардлагатай бол мэс засал хийлгэж бүхий л хэрэгцээт зүйлийг ханган өгдөг ажээ. 2010 оноос хойш 10 000 гаруй хүүхдүүдэд тусалсан байна. 


Тэрээр Форбес сэтгүүлээс шалгаруулдаг Хятадын хамгийн алдартай 100 хүмүүсийн /Forbes China Celebrity 100/ жагсаалтад 2006 оноос хойш тасралтгүй орж байгаа бөгөөд 2013, 2014 онуудад эхний 10-т орж байжээ. 


Одоогийн байдлаар гэр бүлтэй болоогүй байгаа ч жүжигчин Ли Чингтэй 2015 онд сүй тавиад байгаа юм. 


Тэрээр өөрийнхөө чийглэг зөөлөн арьсныхаа тухай "Би жилд 600 гаруй салфеткан маск хэрэглэгдэг. Энэ нь миний нүүрүргэлж чийглэг сайхан харагддаг нууц" хэмээн хэлсэн байна. 




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл