Бодисын солилцоогоо сайжруулъя гэвэл байцаа хэрэглээрэй
2016 оны 4 сарын 22
Байцаанд Менделеевын үелэх системийн  10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой гэжээ. Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь Р, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай. Жингээ барих, турах энгийн арга бол байцааны шүүс уух, байцааны салат идэх, байцаатай хоол идэх юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, бодисын солилцоог сайжруулдаг учраас дараах жоруудыг өдөр тутамдаа хэрэглээрэй. 



Байцааны шүүс түүний ач тус 

- Байцааны хальсыг жижиглэн шүүс шахагчаар бүх шүүсийг нь гаргаад эмийн маягаар өдөрт 3-4 удаа 100гр-р хоолноосоо 30-40 минутын өмнө ууна. Энэ шүүсээ +2 хэмд нэг л хоног хадгална. Эмчилгээг 1 сар хийнэ. Ингэхдээ эмчийн зөвөлгөө аваарай. Байцааны шүүсээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний болон ходоодны хүчил ихдэх багадах өвчнийг эмчилдэг

-Мөн өөр нэг гайхалтай чанар нь ходоод болон 12 хуруу гэдэсний шархлааны үед эмчилгээний зорилгоор ашигладаг. Өдөр бүр 1 аяга байцааны шүүсийг сарын турш ууж хэрэглэнэ.

-Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангины үед байцааны шүүсийг устай ижил харьцаатай хольж хэрэглэнэ. Мөн ханиалганы үед зөгийн балтай хольж хэрэглэнэ. Байцааны шүүсийг дангаар нь уухад хурц амттай байдаг тул хүүхдэд өгөх тохиолдолд зөгийн бал нэмж өгөх нь илүү дээр байдаг.

-Хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмсэн хүмүүст байцааны шүүс маш ач тустай. Шүүсэнд агуулагдах фолийн хүчил нь ураг хэвийн өсч хөгжихөд сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна түүнд агуулагдах аминдэм, эрдэс бодисууд нь ялангуяа залуу ээжүүдэд гойд сайн үйлчилгээтэй юм. Өдөрт нэг аяга шүүсийг юм идэхээс цагийн өмнө ууж хэрэглэнэ. Илүү хэтрүүлж болохгүйг анхаараарай. Учир нь байцааны шүүсийг хэрэглэснээр хий ихээр үүсдэг тулд жирэмсэн эхчүүдийн хувьд урагт нөлөөлж болзошгүй.



-Хэт их ядарч сульдсан үедээ, байнга ядардаг бол унтахынхаа өмнө байцааны шүүсийг алим, нимбэг, яншуйтай хольж хэрэглэнэ. Үүнийг бэлтгэхийн тулд миксер ашиглан хутгаад зөөлөн эдтэй нь хамт хольж ууна.

-Байцаа болон луувангийн шүүс нь хоорондоо сайхан зохицдог. Ийм төрлийн холимог шүүс нь С аминдэмээр баялаг төдийгүй гэдэс дүүрдэг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн амны хөндийг халдваргүйжүүлээд зогсохгүй буйлны үрэвслийг эдгээх, шүдний зөөлөн эдийн үрэвслээс сэргийлэх онцгой чадвартай.

-Өтгөн хаталтын эсрэг байцааны шүүсийг бас хэрэглэдэг. Өдөрт 2-3 аяга шүүсийг хэрэглэх ба үйлчилгээг нь сайжруулахын тулд луувангийн шүүстэй хольж, хоногт 1-1.5 литр хүртэл хэрэглэж болдог. Шүүсээр эмчлэх эмчилгээг сарын турш явуулах ба үр дүн нь гайхалтай сайн гэнэ.

-Турах зорилгоор хэрэглэх, илүүдэл жинтэй тэмцэхэд ч бас тустай. 100 мл байцааны шүүсний илчлэг нь 25 ккал-оос ихгүй. Түүнчлэн энгийн цагаан голт байцаа, хятад байцаа, улаан байцааныг шүүсийг жингээ хасах зорилгоор өдөрт 200 мл-ээр, юм идэхээс 20 минутын өмнө хэрэглэхийг зөвлөдөг.

Байцааны ороомог



Эзэгтэй нартаа зориулаад амралтын өдрийн оройн зоогонд "байцааны ороомог"-ийг санал болгож байна. Доорх зөвлөмжийг дагаад хийгээрэй. 

Орц:

-Байцаа 500гр
-Мах 300гр
-Цагаан будаа 150гр
-Өндөг 1ш
-Майонез 100гр
-Талхны хатаасан үйрмэг 30гр
-Ургамалын тос 25гр
-Цөцгий 60гр

Хийх арга:

Будаагаа жигнэнэ. Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Дараа нь навч бүрээр нь салгаж хатаана. Навчаа хатаах зуураа таташ бэлтгэнэ. Махаа татаж, жигнэсэн цагаан будаатайгаа холиод сонгино, давс, халуун ногоогоор амтална. Сэвэрсэн навчнуудад майонез түрхээд голд нь татшаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо эхлээд гурлиндаа дараа нь өндгөнд дүрээд, дахин талхны үртсэнд өнхрүүлэн хайруулын тавганд эргүүлж тойруулан шарна. Бэлэн болсон ороомгоо таваглахдаа бага зэрэг цөцгий түрхэж идвэл бүр ч амттай.



Байцааны салат 

Орц:  (4 хүний порц)

300 гр байцаа (Жирийн бөөрөнхий байцаа)

1/3 өргөст хэмх

1 жижиг лааз туна 

1 жижиг халбага давс

Хийх заавар:

1. Байцаа, өргөст хэмхээ маш нарийхан хэрчинэ. Тунагаа шүүнэ. 
2. Хэрчсэн ногоон дээрээ 1 жижиг халбага давсаа цацаад, гараараа зөөлөн базаж шингээж өгөөд 10-15 минут тавина. 
3. Ногооноос ялгарсан шүүсийг асгаж, шүүсэн тунатайгаа холиод бэлэн болно.



Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл