Гэртээ гүзээлзгэнэ тарьцгаая
2016 оны 4 сарын 20
Тасалгааны гүзээлзгэнийг хаврын тарьдаг. Хөрсөө бэлдээд бүлээн усаар чийглэж, хуруугаараа жижиг нүх гарган суулгана. Үрээ гүнд оруулахгүйгээр багахан хөрсөөр булна. 

Үрээ вакум орчинд байлгах бөгөөд +18 хэмээс халуунгүй газар ургуулна. Үр суулгасанаас 10 гаруй хоногийн дараа эхний үр соёолно. Энэ үеэс хөрсийг нь өдөр бүр шалгаж шүршиж чийгтэй байлгах хэрэгтэй.  Ойролцоогоор 2 долоо хоногийн дараанаас үр соёолоод эхлэнэ. Харин сарын дараанаас ваакуумдсан уутнаас нь аваад хангалттай гэрэлтэй газар байрлуулаарай. Гэхдээ тэр газар нь хэт халуун байж болохгүй.  
 
Хөрсийг хатааж болохгүй гэдгийг анхаараарай. Ингээд  4-5 сарын дараа гүзээлзгэнэ маань анхныхаа жимсийг өгөх болно. Тасалгааны гүзээлзгэнэ хэрхэн тарихыг тодорхой болгох үүднээс нэгэн хүний туршлагаас хуваалцаж байна. 



Village house хуудаснаас орууллаа

Гүзээлзгэний үрээ чийгтэй салфеткан цаасан дээр болон хөрсөнд үрсэлүүлж болдог бөгөөд би арай ойр бөгөөд илүү байх гэж өөрөө бодсоны үндсэн дээр хөрсийг сонголоо.

Чийгтэй хөрстөй үрээ гялгар уутаар сайтар битүүлж өгнө. Таглаатай битүү саванд ч хийж болох бөгөөд хамгийн гол нь хөрс байнга чийгтэй байх ёстой. Чийгийг байнга шалгах хэрэгтэй ба өдөрт нэг удаа багахан хугацаатай агаар солилцуулна. Ингээд л үрээ соёолхыг нь хүлээх хэрэгтэй.


Энэ гүзээлзгэний үр дөнгөж үрсэлж байгаа зураг. Милээн хойно оруулчихлаа. Уучлаарай.



Уртдаа 14-20 хоногийн дараанаас үрнүүд маань соёолж эхлэх бөгөөд сар гаран хоёр сарын дараанаас уутнаас нь гаргана. Энэ зураг вакумжуулсан уутнаас гаргасанаас хойших 10 аад хоногийн дараах зураг бөгөөд үрсэлгээнүүд милээн томорсон байдал


Усалгаагаа хийхдээ доорх нүхээр нь ус гожуулахгүй мөн чийглэг байлгах үүднээс хүнсний гялгар цаасаар үрсэлгээний савныхаа доод хэсгийг бүрж өгнө. Өглөө бүр услаж оройдоо ус шүршинэ. Нарны гэрэл майн тусдаг газар байрлуулна. Бас дулаан газар.


Үрсэлгээний савандаа томорсоны дараа үрслүүлсэн савнаас нь салган тус тусад нь саванд шилжүүлэн суулгана. Усалгаа, нарны гэрэл түрүүнийхтэй адил байна.



Бараг 2 сар өнгөрч  томорсоны дараа бүр том саванд шилжүүлэн суулгана. Урт гонзгой савыг гүзээлзгэнэ тарихад тохирно гэж хүмүүс зөвлөдөг. Мөн шаазан цэцгийн ваар ч сайн гэдэг. Би доороо тунасан усыг нь тусгай нүхээр асгадаг урт гонзгой саванд суулгасан. Тэр цагаан цэцгийг харж байна уу? Гүзээлзгэнэ маань гарч ирж байна . Цагаан цэцгийн дэлбээнүүд нь унаад дундаас нь гүзээлзгэнэ  томрон гарч ирнэ. 


Цагаан цэцэг гарсанаас хойш 10 аад хоногийн дараах байдал.


Түрүүний зурагнаас яг долоо хоногийн дараах байдал. Улаан өнгө ороод ирэхээрээ боловсорч гүзээлзгэний сайхан үнэр гэрээр нэг үнэртээд сайхан.


Түрүүний жимслэлтээс яг 3 сар өнгөрсөний дараа дахин үр жимсээ өгч байгаа нь.


Дахин жимслэлт. Нэг удаагийн хураалтаар багадаа 8 - 10 жимс нэг бутнаас багадаа 3-4 жимс авч байна.



Цагаан цэцэг ургаад ирэхээр тоосыг нь хүртээж чадвал илүү олон жимс авах боломжтой ч тоосыг нь сайн хүртээж чадахгүй л байх шиг байна. Гэхдээ чамлахааргүй сайхан ургасан байгаа биз. Гүзээлзгэнэ ургуулахад нар, ус маш их хэрэгтэй. Нэг аюул нь аалзан хачиг гэх амьтанд идүүлэх явдал. Анхны удаа бут худалддан авч тарьж байхдаа "усыг нь багадуулж байсанаас болсон гэж би бодоод байгаа" аалзан хачиганд бариулаад жимсний бутаа үхүүлж байсан. Хаттал нь идэж хорчийлгодог муухай амьтад. Жижиг амьтад бөгөөд аалзан торон хүрээ татуулаад навчны доор нь байрлана. Хэрвээ бариулсан тохиолдолд хурдхан хор цацах хэрэгтэй. Би хоёр дахь удаагийн тарилтаараа сайн ургасан бутаа хачиганд бариулаад туршлагатай болоод хор цацсан. Эхний өдөр өнжөөд дахин нэг өнжөөд 3 удаа дарааллан цацна. Ингэснээр бүрэн алга болдог гэсэн.  Өөр ноцтой аюул байхгүй. Тасалгаанд боломжийн ургаад байна. Мөн 2 жил болоод жимсний бут бүрэн хөгширдөг гэж дуулсан. Тиймээс нэг том гарсан жимснээсээ үрийг нь авч хэсэг хугацаа өнгөрөөгөөд л нэг үрсэлгээ хийгээд байх хэрэгтэй.


Танд амжилт хүсье
Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл