Толгой эргэм амжилтын эзэн Мерил Стрип
2016 оны 4 сарын 19
Мэри Луиз Стрип 3 удаа оскарын шагнал хүртэж, 18 удаа нэр дэвшиж байсан бөгөөд "Алтан бөмбөрцөг" наадмын 8 удаагийн эзэн болж, 27 удаа нэр дэвшиж, "Academy award" - шилдэг эмэгтэй жүжигчин, Каннын кино наадмаас дээд шагналыг хүртэж,  "Emmy Award" - ын ялагч болсон бөгөөд түүний амжилтууд толгой эргэм билээ. "Парадагаар гоёсон чөтгөр " киногоороо бидний дунд танил Мерил Стрипын тухай товчхон өгүүлье. 


Мэри Луиз Стрип 1949 оны зургаадугаар сарын 22-нд Нью-Жерси мужийн Саммитэд төржээ. Эцэг Гарри Уильям Стрип менежер мэргэжилтэй, ээж нь зураач юм. Түүний хүүхэд нас Нью-Жерси мужид өнгөрсөн бөгөөд Бернардсын ахлах сургуульд суралцаж төгсжээ.  Түүнийг ээж нь хамгаас их дэмждэг байсан бөгөөд "Хийхийг хүсэж байгаа бүх зүйлээ хийж чадна. Ээж нь чамдаа итгэж байна, чи чадвартай шүү дээ " хэмээн байнга урамшуулдаг байсан тухай хожмоо ярьсан байдаг. Ахлах сургуульд байхаасаа олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дуулаачийн дугуйланд явж байжээ. Гэхдээ жүжигчин болох тухай тэр бодож байгаагүй гэдэг. Мери Луиза 15 настайдаа өөрөө нэрээ сольж, эхний нэрийн төгсгөлд хоёр дахь нэрийн эхний үсгийг нэмж Мерил болжээ.


Бернардсын ахлах сургууль 1966 он 

Нью-Йоркт шилжин ирээд Шекспирийн фестивальд олон жүжгийн шилдэг дүрийг бүтээсэн бөгөөд  “Адайр занг дарсан нь”, “Нүүр тулсан нь” гэдэг хоёр жүжигт тогложээ. Энэ үедээ жүжигчин Жон Казалетэй танилцаж хайрын романс үүсгэж байжээ. Харамсалтай нь түүний нөхөр хүнд өвчин тусаж 1978 оны гуравдугаар сарын 12-нд уушигны хорт хавдраар нас барсан юм. 

Шаналлаа мартахын тулд Стрип кино болон телевизийн зураг авалтын улам олон санал авах болсон байна. Тухайлбал, 1979 онд Вуди Аллены “Манхэттен” кинонд тогложээ. Үүний сацуу шинэ сууцтай болох хэрэгтэй болов. Ахынх нь найз, барималч мэргэжилтэй Дон Гаммер өөрийг нь эзгүй байх хооронд урландаа байхыг Мэрилд санал болгосон байна. Доныг Европоос ирэхэд тэд дотносч, 1978 оны есдүгээр сард гэрлэжээ.



1975 онд Стрип “Кинг-Конг” киноны эмэгтэй гол дүрийн шалгаруулалтанд орсон ч тэнжээгүй гэдэг. Продюссер Дино де Лаурентис Мэрил Стрипийн талаар  “Чи яах гэж над руу энэ мэгжийг явуулсан юм бэ? Энэ чинь шал эрэмдэг хүүхэн байна ш дээ” хэмээн италиар хэлэхийг сонсоод Мерил яг тэр хэлээр нь: “Таныг ингэж их бухимдуулсандаа би маш их харамсаж байна” хэмээн өгүүлж, “ангайлгаж” байсан түүхтэй. 

Тэрээр 1977 онд анхны бүрэн хэмжээний кинонд дүр бүтээсэн юм.  “Julia” хэмээх киноны Энн-Мари хэмээх эмэгтэйн дүрд тогложээ. Энэхүү кино тун амжилттай болж Оскарын гурван төрлийн шагналыг хүртсэн юм.  Үүнээс нэг жилийн дараа Стрип Майкл Чиминогийн “The Deer Hunter” хэмээх дайны сэдэвт киноны Линдагийн дүрд тоглож, кино шүүмжлэгч Дан Жарден болон The New York Times-ийн Винсент Кенби нар Мерил Стрипийн авьяасыг шагшин магтаж байлаа. Энэ я кино мөн амжилттай болж олон номинацийн эзэн болсон юм.



Марвин Чомскийн “Holocaust” хэмээх сериалд немец бүсгүй Инга Хельмийн дүрийг бүтээсэн бөгөөд энэхүү дүрээрээ  анх удаа “Эмми авард” - аас “Цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртжээ. Гэхдээ энэ тухай нэрт жүжигчин хэлэхдээ "Би энэ кинонд тоглох хүсэл байгаагүй ч мөнгөний хэрэгцээтэй байсан учраас, энэхүү дүрийг бүтээсэн" хэмээн ярьсан байдаг. 

1979 онд «Крамер Крамерын эсрэг» кинонд бүтээсэн Жоанн Крамерын дүрээр, 1982 онд «Софигийн сонголт» киноны Софи Завистовскийн дүрээр оскарын шагнал хүртэж байлаа. Кино шүүмжлэгчдийн шагналыг 7 удаа, "Алтан бөмбөрцөг " наадмаас 8 удаа, Британийн кино болон телевизийн урлагийн БАФТА шагналыг нэг удаа, гэх мэт жүжигчин хүний авах ёстой, авах боломжтой бүхий л шагналыг тэрээр хүртсэн юм. 1984-1990 онд “Ардын сонголт” шагналыг зургаан удаа хүртсэн ба 1990 онд түүнийг “дэлхийн хайр хүндэтгэл хүлээсэн хүн”-ээр нэрлэв. Тэр цагаас хойш Стрипийн тоглосон бараг бүх кино амжилт үзүүлж, шилдэг бүх шагналуудыг түүсээр байлаа.

1994 оны “Ариун гол”, 1995 оны “Мэдисон тойргийн гүүрүүд”, 1996 оны “Марвины өрөө”, 2002 оны “Зохицол”, “Цаг”, 2006 оны “Прадагаар гоёсон чөтгөр" зэрэг кинонууд нь түүнд толгой эргэм амжилтуудыг авчирсан. 2011 онд төсөр хатагтай Маргарит Тичерын дүрийг чадварлаг бүтээсэн юм. 

Одоо нэрт жүжигчин маань нөхөр 4 хүүхдийнхээ хамт аз жаргалтай сайхан амьдарч байна. Мерил Стрип, Дон Гаммер нарын гэр бүлийг Холливудын хамгийн бат бөх гэр бүлд тооцдог билээ 







Охины хамт 


Анхны оскарын шагнал 



 


.
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл