Монока улсын түүхэн эмэгтэй хатан хаан Грейс Патриция Келли
2016 оны 4 сарын 16
Хэдийгээр жижиг улс дотоодын нийт бүтээгдэхүүн нь 5 тэрбум доллар гаруй бөгөөд нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд тэргүүлэгч улс. Дэлхийн саятан бумтнууд их амьдардаг, аялдаг жуулчлал өндөр хөгжсөн газар юм. Улс эх орноо цэцэглэн хөгжхөд томоохон хувь нэмэр оруулсан Монока улсын хатан хаан Грейс Патриция Келли - ын тухай хүргэж байна

Гоо үзэсгэлэн төгс, ухаалаг Грейс Патриция Келли нь 1929 оны 11-р сарын 12 нд чинээлэг, нөлөө бүхий гэр бүлд төржээ. Монако улсын одоогийн эзэн хаан Альбертын эх Грейс Патриция Келлигийн ховорхон хувь заяатай эмэгтэй байв. Тэрээр эцэг эхтэйгээ харилцаа муутай байсан бөгөөд түүнийг уйланхай, хулчгар гэж хэлдэг байсан ч хожмоо энэ тухай "Манай аав хатуу шүүмжлэгч байсан учраас би сул дорой нэгэн болоогүй" гэж хэлсэн байна. 

Грейс Келлиг жүжигчин болоход гэр бүлийнхэн нь дургүйцэж байсан ч өөрийн хүсэл мөрөөдлөө даган драмын жүжигчины ангид суралцсан юм. Түүний жүжигчины карьер 1950 оноос эхэлсэн бөгөөд 20 настай залуухан үзэсгэлэнт нэгэн байлаа. Түүний тоглосон кинонууд амжилт авчирч 1954 он гэхэд "Алтан бөмбөрцөг " "Академи авардс" - ын ялагч болж,шилдэг эмэгтэй жүжигчин болсон юм. 


Нэр жүжигчин бүсгүй өөрөөсөө ах залууд дурладаг байжээ. Кларк Бейбл, Бинг Кросби гэх мэт. 1955 онд Каннын кино наадмын тэргүүлэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ үеэр ирээдүйн нөхөр болох Монока улсын ханхүү Реньетэй уулзсан юм. Тэд хамтран ажиллахаар болсон нь тэдний хайрын романс үүсэх шалтгаан болсон юм. 
 
Ханхүү Реньегээс нэгэн сэтгүүлч "Та ямар эхнэртэй болохыг хүсдэг вэ " гэсэн асуултанд "Би мэдэхгүй, гэхдээ хамгийн шилдэг, гайхалтай эмэгтэй байгаасай гэж хүсэж байна" хэмээн хариулжээ. Энэ үг нь ч биелэлээ олж, төгс Грейс Келли түүний эхнэр болсон юм. Ренье хаан ширээг залгамжилж жүжигчин бүсгүй хатан хаан боллоо. 



Тэрээр ханхүүтэй учирч аз жаргалтай байсан ч түүний хувийн ертөнц үгүй болсон юм. Хатан хаан гэр бүлээ 1 -рт тавьж, холливудын од, нэртэй брэндийн нүүр царай болох, олон кинонд тоглох бүх сайхан боломжийг орхив. Ийм шийдвэрт хүрсэндээ хаяа харамсдаг ч, ямар ч оскарын шагналаас илүү миний хүүхдүүд чухал гэж үздэг байжээ. Нэгэн дурьдатгалдаа "Ажлын амжилт насан туршийн хань байж чадахгүй " гэж бичсэн байна. 

Нөхрийн амжилт үргэлж ар гэр ямар байхаас шалтгаалдаг. Би нөхрөө насан туршийн ханиараа сонгосон учраас түүний бүх алдаа дутагдлыг уучилж, сайн сайхан бүхнийг дэмжин сайшааж байх хэрэгтэй гэж боддог. Цаг үргэлж шүүмжлэх хэрэг байхгүй. Тиймээс нөхрөө хүндэлж, гомдмоор зүйл болсон ч бусдад муу муухайгаа ярилгүй бие биетэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй гэж хэлжээ. 

Тэд 1 гүнж, 2 ханхүүтэй болсон бөгөөд одоо Монока улсын хаан ширээг ханхүү Алберт II залгамжлан авчээ. 


Харин түүний үхэл эмгэнэлтэй байсан юм. 1982-09-13-ны нарлаг сайхан өдөр  Грейс Rover P6 3500 V8 машинаа барьж явлаа. Машинд түүний охин гүнж Стефания бас байв. Гэнэт Грейсийн зүрхний өвчин хөдөлж, тэрээр ухаан алдсан байна. Машин нь уулын хавцлаас нисэж Грейс сэхээний өрөөнд нас баржээ. Харин охин нь амьд гарч чадсан байна.










Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл