Турахад тустай, эрүүл мэндийг дэмжигч смүүти
2016 оны 4 сарын 13
Турах олон арга бий. Гэхдээ хамгийн эрүүл арга бол зөв зохистой хооллох явдал юм. Тиймээс гэртээ бэлдэж болох турахад тустай хирнээ эрүүл мэндэд эерэг нөлөөтэй амтат смүүти бэлдэх жорыг хүргэж байна. Эдгээр смүүтийг өдөр бүр ууж, их алхах хэрэгтэй шүү. Ингэж чадваас илүүдэл жингээсээ тодорхой хувийг хасах нь дамжиггүй. 

Смүүтийг бэлдэхдээ орцуудыг бүгдийг нийлүүлэн өтгөн жүүс болтол миксэрдэх хэрэгтэй. Нэг дор нь уувал илүү ашигтай. 

1. Орц: 
Лууван - 2-3 ширхэг 
Цагаан гаа - 2-3 чимх 

Ач тус: 1 Ширхэг лууван дээр багахан цагаан гаа хийгээд миксердээд л бэлэн болно. Биеийн дархлааг сайжруулж, А витаминыг танд өгнө. Хараанд эерэг нөлөөтэй тул комьптертэй байнга ажилладаг хүмүүс энэхүү смүүтийг бэлдэж уугаарай. 



2. Орц :

1 ширхэг алим
1/2 ширхэг өргөст хэмх
Багахан селари 

Хийх арга: Орцуудыг бүгдийг нь хамт хийж миксэрдээд бэлэн болно. Энэхүү смүүти нь ходоод болон толгойны өвчинд эерэг нөлөөтэй бөгөөд хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай. Холестрены хэмжээг багасгадаг тул турахад тун тустай шүү. 


3. Орц: 

Помидор - 1 ш
Алим - 1 ширхэг 
Лууван - 1 ширхэг /жижиг/

Ач тус:  Орцуудаа миксэрдээд ууна. Энэхүү смүүти нь амны эвгүй үнэрээс салахад туслах бөгөөд арьсны өнгийг сэргээх давхар үйлчилгээ үзүүлэх тул хаврын улиралд хамгийн тохиромжтой. 


4. Орц: 

Сүү - 1/2 аяга 
Алим - 1 ширхэг 
Улаан перц - 2 чимх 

Ач тус: Амны эвгүй үнэрийг дарахаас гадна халуурч байгаа үед халуун буулгах давха үйлчилгээ үзүүлдэг. Элдэв янз эмийн оронд ингэж хэрэглээд үзээрэй. 



5. Орц: 

Апельсин - 1 ширхэг 
Алим - 2 ширхэг 
Цагаан гаа - 1 чимх 

Ач тус: Арьсыг чийгшүүлж, өнгийг нь сэргээнэ. Мөн халуурч байгаа үед хэрэглэж болно. 


6. Орц: 

Ананас - 1/3 
Алим - 2 ширхэг 
Тарвас - 1/4 ширхэг /жижгэвтэр тарвас/

Ач тус: Биеэс илүүдэл давсыг гадагшлуулах бөгөөд бөөрний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Давсаг болон бөөрний өвчтэй энэхүү смүүтийг бэлдэж уугаарай. 



7. Орц: 
Алим - 2 ширхэг 
Өргөст хэмх - 1 ширхэг / жижиг /
Киви - 1 ширхэг 


Ач тус : Арьсыг чийгшүүлж өнгийг нь сэргээж өгнө. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, С витаминыг нөхнө. 


8. Орц:

Лууван - 1 ширхэг 
Алим - 1 ширхэг 
Манго-1 ширхэг 
Лийр - 1 ширхэг 

Ач тус: Биеийг хоргүйжүүлж, дотоод дулааныг нэмэгдүүлдэг бөгөөд даралт ихэсдэг хүмүүс уухад тохиромжтой. 



9. Орц: 

Усан үзэм - 300 гр 
Тарвас - 1/4 ширхэг /жижиг/
Сүү - 1/2 аяга 

Ач тус: С витамин болон В2 - оор баялаг учир биеийн дархлааг сайжруулж, элдэв халдварт өвчин тусахаас сэргийлнэ. Тархинд эерэг нөлөө үзүүлнэ. 


11.Орц:

Банана - 1 ширхэг 
Ананас - 3/1 ширхэг /жижиг ананас /
Сүү - 1/2 аяга 

Ач тус: Өтгөн хатахаас урьдчилан сэргийлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулна. Арьсыг өнгөлөг болгох бөгөөд ходоонд тустай. 

Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл