Холливуудын одтой гэрлэсэн эгэл жирийн эмэгтэйчүүд
2016 оны 4 сарын 13
Зарим охид өсвөр насандаа киноноос харсан, олны танил сайхан залуутай гэрлэхийг мөрөөдөх нь бий. Гэхдээ бодит амьдрал тэр болгон биелэдэггүй гэж үздэг. Тэгвэл зөөгч, бармен, үл хөдлөх компаний менежер гэх мэт энгийн нэгэн эгэл жирийн эмэгтэйчүүд дэлхийн алдарт одуудыг өөртөө дурлуулсан түүхээс хуваалцъя. 

Ив Мавракис болон Юэн Мак Грегор нар 


Францаас гаралтай сайхан бүсгүй Ив Мавракистай уулзахад Юэн Мак Грегор нэр алдрын оргилд гараагүй байсан юм. Тэрээр тайзны засал чимэглэлийн зураачаар ажиллаж байсан бөгөөд тэдний хайрын түүх эхэлсэнээс хойш Юэн Мак Грегор нэрт гарчээ. Одоо тэд 4 хүүхдийн эцэг эх бөгөөд маш том тансаг хаусанд аз жаргалтай амьдарч байна. 

Элис Ким болон Николас Кейдж


Тэдний хайр яг л үлгэр шиг. Түүний эхнэр  Лос-Анжелес дахь ресторанд зөөгчөөр ажиллаж байжээ. Тэр үед нэрт жүжигчин Николас Кейдж хоол идэхээр тус ресторанд орсон бөгөөд тэдний харц тулгарсан халуухан хайр эндээс л эхэлжээ. Тэдний талаар хэвлэл мэдээлэлээр бүтэхгүй гэж бичиж байсан ч тэд 11 жилийг хамтдаа туулсан байна.  

Люсьяна Баррозо болон Мэтт Деймон


Тэдний танилцах үед Мэйт Дэмон улаан хивсэн дээр ч алхаж үзээгүй энгийн нэгэн байсан юм. Люсьяна Баррозо Мэйт Дэмон  хоёр нэгэн шөнийн цэнгээний газар анх уулзаж байсан бөгөөд тэр цагаас хойш болзож байхаар болсон байна. Тэд 2005 онд албан ёсоор гэрлэсэн бөгөөд одоо 4 охидын эцэг эх болжээ. 

Ребекка Глисон болон Эрик Бана


Ребекка Глисон алдартай дуучин, жүжигчин биш. Гэхдээ тэрээр телевизийн сэтгүүлч мэргэжилтэй, хуульч аавтай бүсгүй юм. Тиймээс түүнийг энгийн нэгэн гэмээргүй. Тэрээр алдарт жүжигчинтэй 1997 оноос хойш хамт байна. 

Кэролайн Фентресс болон  Крис Одоннелл


Каролин, Крис нар коллежид байхдаа бие биедээ дурлажээ. Крис Одоннелл нэр алдарт хүрсэн ч түүний эхнэр багш мэргэжилтэй болсон байна. 


Зоуи Бакман болон Дэвид Швиммер


Найзууд цуврал киногоороо олны танил болсон Дэвид Швиммер эхнэртэйгээ нэгэн ресторанд танилцсан байна. Түүний эхнэр зөөгч хийдэг байсан бөгөөд Лондон хотод зураг авалтаар явж байгаад хоол идэхээр шийдсэн нь заяаны ханьтайгаа учрах төөрөг байлаа. Тэд 2010 оны 6 -р сард албан ёсны эхнэр нөхөр болсон юм. 

Кайла Уэбер болон  Винс Вон


Түүний эхнэр Канадын нэгэн үл хөдлөх компаны борлуулалтын ажилтан байжээ. Тэдний хайр 2010 оноос эхэлсэн бөгөөд одоог хүртэл аз жаргалтай гэр болон амьдарч байна. 

Тара Уилсон болон  Крис Нот


Тара Уилсон ирээдүйн нөхөртэйгээ уулзах үедээ зөөгч хийдэг байжээ. Тэд 8 жилийн турш үерхэж, 2012 онд хууль ёсны гэр бүл болсон байна. 


Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл