Мэлхийн ордны шинэ долоо хоногийн зурхай
2016 оны 4 сарын 11
Эрүүл мэнд 

Та үргэлж төсөөлөн бодож явдаг учраас таны эрүүл мэндэд нөлөөлдөг. Таны ордны билэгдэл цээж, ходоодондоо байдаг. Амьсгалын зам болон хоол боловсруулах системээ анхаарч байхад зүгээр. Хоол тэжээлээ журамтай болгож, биеийн тамир хийснээр эрүүл мэндээ сайжруулж чадна. Ханиалгах, хатгах, багтраа, мэдрэлийн болон өтгөн хатах зэрэг нийтлэг өвчинд нэрвэгдэх талтай. Цаг агаарын солилцоог их мэдэрдэг. Мэлхийн ордныхныг бусад ордныхоос хамгийн урт насалдаг гэж үздэг. Тэд өөрсдийгөө их анхаардаг, нас ахих тусам гялалзаад л байдаг.

Чухал нас: 7, 14, 16, 21, 25, 28, 34, 35, 41, 43, 48, 52, 55, 60, 70, 78, 79 насан дээр тань чухал үйл явдал тохиолдоно.

Энэ ордныхныг хамгийн бие султай хүмүүс гэж үздэг. Шалтгаан нь бие султайд биш харин хэт их биеэ чагнадагт нь байдаг гэдгийг онцолж байна.  Хэрэв ямар нэг өвчин туслаа гэж бодвол өөрийгөө шаналгаж биеэ чагнасаар байгаад өвдөж мэдэх улс. Мэлхийн орд нь цээж гэдэс, тохойны үе ходоод, уушгины доод талыг хянадаг.  Ходоодны шархлаа, судасны хатуурал, тунгалгийн өвчин нь энэ ордныхны хамгийн өртөмтгий эмгэг гэж хэлж болно.

Хэт сандарч тэвдэх, хэт эмзэглэх, амттай зүйл ахиу идэх хүслээсээ болж өвчин ороох нь олонтаа. Өвдөлт даахдаа тааруу тул ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг  илүүд үзэх хандлагатай. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өөртөө итгэлтэй байж, сэтгэл санаагаа тогтвортой  байлгаж, өөдрөг жавхаатай байх хэрэгтэй.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Гоо сайхан, энэрэнгүй сэтгэл, ухаалаг зан чанараа алдартай Арабын гүнж Амира ат-Тавиль нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл