Ханхүүтэй учирсан орчин цагийн үнсгэлжингүүд
2016 оны 4 сарын 9
Яг л үлгэрт гардаг шиг энгийн нэгэн эмэгтэйгээс дэлхийн дахинаа дуурсагдаж, хатан хаан хэмээн түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлж буй азтай, гайхалтай эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл бэтгэлээ. Уулзах ёстой, учрах ёстой хүмүүс гэж байдаг. Бидэнд ч гэсэн  хувь тавиланг минь өөрчлөх хүмүүс учирсаар л байдаг шүү дээ. Ингээд орчин цагийн үнсгэлжингүүдтэй танилц 

Кембрижийн ханхүү Уильям хунтайжийн гүнж Кейт 



Эдүгээ дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг. Шотландын Сент-Эндрюс их сургуульд сурч байхдаа хунтайж Уильям, Британи гэр бүлээс гаралтай энгийн, даруухан бүсгүй Кэйттэй 2001 онд танилцжээ. Тэд уулзсан өдрөөсөө найзалж эхэлсэн бөгөөд гүнж Кэйт хунтайжийг хараад нүүр нь улайж, сүүлдээ царай нь цайраад тун ичиж байсан гэдэг. Кэйт, хунтайжийг сургуулиа орхиж болохгүй хэмээн ятгаж байжээ. Тэдний тухай 2004 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж эхэлсэн юм. Гэвч тэд удалгүй салсан ч эргэн нийлсэн. 2010 онд сүй тавьж, 2011 4 -р сарын 29 нд албан ёсоор хуримаа хийсэн юм. Тэд хоёр хүүхдийн аав, ээж болжээ. 

Испанийн VI - р Филипп хааны хатан  Летици


Испанийн хатан хаан  Летици сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд тэд нэгэн нэвтрүүлгийн зураг авалтан дээр танилцжээ. Летици урд нь гэр бүлтэй байсан ч 1 жилийн дараа салсан байна. Тэрээр Испанийн ирээдүйтэй чадварлаг, карьер нь эхэлж байсан сэтгүүлч бөгөөд хаан Филип түүнд анхны харцаар дурласан гэдэг. 2003 хуримаа хийж сэтгүүлч бүсгүй албан ёсоор Испанийн хатан хаан болсон юм. Тэдний хуримыг дэлхий даяар 1,5 тэр бум хүн үзжээ. Тэрээр 2 хүүхдийн ээж юм. 

Монакогийн гүнж Шарлен 


Усан спортын тамирчин бүсгүй гүнж болсон түүх удаан хугацаанд үргэлжилсэн. Тэрээр ханхүү II -р Альберттай Туринд болсон нэгэн тэмцээний үеэр танилцсан байна. 2000 онд тэд дахин уулзсан бөгөөд бие биедээ сэтгэл алдарсан гэдэг. Тэдний тухай хэвлэлээр бичиж байсан хэдий ч 2011 онд албан ёсоор хууль ёсны эхнэр нөхөр болсон юм. Тэд хоёр хүүхдийн аав, ээж болжээ. 

Данийн гүнж Мэри 


Данийн ханхүү Фредрик, өөрийн гүнжтэйгээ нэгэн спортын үйл ажиллагаа дээр танилцжээ. Ханхүү найзуудтайгаа 2000 онд Сиднейд болсон олимпийн үер зугаалж байсан бөгөөд тэр үед үзэсгэлэнгоо бүсгүй Мэриг харсан гэдэг. Ханхүү Фредрик өөрийгөө Мэрид танилцуулсан ч тэр ойлгоогүй бөгөөд ханхүү гэдгийг ч гадарлаагүй аж. Тэд 2004 онд гэрлэж одоо 4 хүүхэдтэй өнөр гэр бүл болжээ. Гүнж Мэри 2011 онд хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. 

Брунейн гүнж Сара 


Тэдний хайр яг л ханхүү Уильям, гүнж Кэйт нар шиг  сургууль дээрээ танилцаж, хайр сэтгэлтэй болсон гэдэг. Ханхүү Аль-Мухтади Билла Болкиаха гүнж Сарагийн сургууль дээр очиж сургалт зохион байгуулсан бөгөөд тэнд сууж байсан оюутнуудын дунд Сара сууж байсан юм. Хувь заяа гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг тул 17 настай Сара 30 настай ханхүүд дурлажээ. 


Люксембургийн гүнж Тесси 



Ханхүү Луис болон гүнж Тесси нар 2009 онд  хайр сэтгэлээ бүгдийн өмнө зарлахыг хүссэн ч хааны гэр бүл зөвшөөрөөгүй гэдэг. Гэхдээ тэд хүүхэдтэй болсон бөгөөд төрснийхөө дараа албан ёсоор гэрлэсэн юм. Хэдий албан ёсоор гэрлэсэн ч ханхүүг хаан ширээг залгамжлах эрхийг татгалзуулсан байв. Гэвч тэд дахин нэг хүүтэй болсон бөгөөд хаан Хенри тэднийг гэр бүлийн гишүүдээр хүлээн зөвшөөрч, зээ нартаа ноёны цол хэргэм олгосон байна. 

Норвеги улсын гүнж Метте-Марит



Норвеги улсын гүнж Метте-Марит хар тамхинд донтогчтой амьдарч байсан бөгөөд нэг хүүтэй ээж байсан юм. Харин үүнийг үл харгалзан ханхүү Хокон түүнд дурлажээ. Тэд 1999 онд Норвеги улсад болсон хөгжмийн фестивал дээр танилцсан байна. Гэвч ханхүү өөрийн гэр бүл албан тушаалаас татгалзах шаардлагатай болсон бөгөөд тэр бүхнээс татгалзан хайртай бүсгүйгээ сонгож байсан гэдэг.  Тэд гүнжийн хүүгээс гадна дахин 2 хүүхдийн эцэг эх болжээ


Иорданы хатан хаан Рания Аль-Абдулла


Палистины энгийн нэгэн гэр бүлээс гаралтай эмэгтэй Рания  Иорданы хаан II -р  Абдуллатай учирсан юм. 1970 оны 8 сарын 31 нд төрсөн бөгөөд өдгөө 45 настай хатан хаан 4 хүүхдийн ээж болжээ. 
Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл