Хүнсний амтлагч ногоог гал тогоондоо тарьж болно
2016 оны 4 сарын 8
Амттай хоол хийхийн тулд хоолны орцонд орж буй хүнснүүд шинэхэн, амттай, чанартай байх учиртай. Ялангуяа яншуй, бууцай зэрэг амтлагч ногоонууд шинэхэнээрээ амттай боловч , олдоц бага байдаг. Тиймээс хоолондоо сайхан амт оруулж, эрүүл мэндэд ач тустай амтлагч ногоонуудыг гал тогооныхоо өрөөнд тарьж, шинэхэнээр нь хэрэглэх сайхан боломж эзэгтэй танд бий. Хэрвээ та гал тогоондоо хэрэгтэй ургамлаа тарихаар шийдсэн бол эдгээр ургамлын талаар товчхон мэдээлэл аваад цэцгийн дэлгүүр явж , үр худалдан аваарай. 

Кинза 


Чийглэг, хүчиллэг хөрс тохиромжтой. Цэцгийн саванд эгнээ болгон тариарай. Байнгын усалгаа чухал бөгөөд 14 хоногийн дараа гэхэд ургаж эхэлсэн байх болно 

Укроп 


Укропийг цэцгийн саванд тарьж болно. Байнга услаж, наранд тавьж  байхаа битгий мартаарай. 7 хоногт 2 удаа бордоодох хэрэгтэй. 

Яншуй 


Яншуйг тарихдаа эхлээд үрийг нь усанд хийгээд үрслүүлж авна. Дараа нь 0,5 см хөрсийг ухаж суулгана. Харанхуй өрөөнд байлгах бөгөөд өдөр бүр услах ёстой. Ногоорч эхлэнгүүт нь цонхны тавцан дээр тавьж ургуулна. 


Розмарин

Розмариныг нойтон хөрсөнд 15 см  -ын гүнд суулгах хэрэгтэй. Үрийг суулгаад сарын дараа гэхэд ургасан байх болно. Тогтмол чийг өгч, агаартай байлгах учиртай 


Бууцай 


Энэ ургамлын үрийг суулгахад хуванцар аяга байхад хангалттай. Харин хэдийнэ ургасан бууцайг 500 граммаас багагүй саванд хийж ургуулна. Чийглэг хөрсөнд 15 см- ын гүнд суулгаж, тогтмол чийг өгч байх хэрэгтэй. 

Ганга 

15 см - ын өндөртэй, жижиг сав хэрэгтэй. Чийглэг хөрсөнд 1 см - ын зайтай үрийг суулгана. Хэт их услаж болохгүй. Гэхдээ хөрсийг чийглэх байлгах хэрэгтэй. 

Мелисса 



Мелиссаг тарихдаа чийглэг хөрсөнд 12-15 см- ын зайтай тарина. Долоо хоногт 3 удаа усалж байх ёстой. 

Орегано


Гэрлэнд маш дуртай ургамал. Тиймээс нарлаг дулаахан газар түүнийг байлгах хэрэгтэй. Үрийг суулгахдаа чийглэг хөрсөнд 0,5 см - ын гүнд суулгах хэрэгтэй. Зулзаган байх үед 3-4 хоногт  нэг удаа, аль  хэдийнэ ургасан ореганог 2 хоногт нэг удаа услаж байх хэрэгтэй. 

Эдгээр ногоо олон төрлийн витамин агуулсан байдаг бөгөөд яншуй, бууцай зэргийг давсны оронд хэрэглэж болдог давуу талтай. Давснаас татгалзаж амтлагч ногоонуудаар орлуулахыг эзэгтэй нартаа зөвлөж байна. Эзэгтэй нар бүгдийг чаддаг шүү дээ. Амжилт хүсье.
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сүүлийн үед инстаграмаар олны танил болж буй олон загвар өмсөгчид бий. Тэдний нэг бол Mari  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл