Ядаргаа тайлах хамгийн шилдэг хоолнууд
2016 оны 4 сарын 7
Хаврын ядаргаа тайлах хамгийн шилдэг хоолнууд

Хамгийн ихээр ядардаг хаврын улиралд ядаргаагаа тайлж чадаж байна уу бүсгүйчүүдээ? Үгүй бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаад мөн хадгалаад аваарай...Та бүхэнд амт чанар сайтайн дээр илчлэг тэжээл ихтэй хоолнуудын талаарх мэдээллийг хүргэе.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ядаргаа тайлах хамгийн тохиромжтой хүнсээр тахианы цээж, нурууны ясыг нэрлэсэн байдаг.

Тахианы мах, нэн ялангуяа түүний цээж, нурууны ясанд агуулагдах хүний биед шаардлагатай байдаг амин дэмийн хэмжээ өндөр байдгаас гадна хүний ядаргааг дарах шилдэг арга болсон билээ. Тачигнасан өвлийг даваад бид хаврын энэ цагт ядарч, сульддаг шүү дээ. Тэгвэл тахианы цээж, нурууны ясаар шөл хийж уувал үүнээс ангижрах энгийн арга болох нь.

Та доорх үзүүлэлтээс өдөрт авах ёстой амин дэмийн хэдэн хувийг ядаргаа тайлагч ясны шөл хангадаг болохыг олж мэдээрэй.


 

  Бяслагтай тахианы шөл

Орц:

  • Тахианы мөч: 300гр
  • Моцарелла бяслаг: 3 хэрчим
  • Төмс: 3 ш
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Гоньд
  • Давс
  • Ургамлын тос

Хийх арга: Тахианы мөчөө буцалсан усанд чанаж, давс гоньд зэргээр амталж шөл гаргана. Шөлөндөө шоо дөрвөлжин болгон хэрчсэн төмс болон луувангаа нэмж буцалгана. Дээрээс нь шаргал болтол нь хуурч бэлтгэсэн сонгино болон бяслагаа нэмээд зөөлөн гал дээр 15-20 минут буцалгасны дараа амтат шөл бэлэн болно.

 Үхрийн махтай “Шурпа” шөл

Орц:

  • Үхрийн мах: 800 гр
  • Сонгино: 2 ш
  • Улаан лооль: 3 хэрчим
  • Лууван: 2 ш
  • Төмс: 6-7 ш
  • Сармис: 5 хумс
  • Халуун чинжүү: 1 ш
  • Улаан лоолийн соус: 1 цайны халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин хоёр талаар шарна. Үүндээ дугуй хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино зэргээ нэмэн, болтол нь хуурах ёстой. Дараа нь хуурсан мах, ногоо дээрээ ус хийж 1 цаг буцалгаад, төмс, сармис, улаан лоолийн соус, улаан лооль, халуун чинжүү зэргээ нэмж өгнө. Ингээд дахин 1 цаг болгосны эцэст таны амтат шөл бэлэн болно.  


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл