Тансаг байшингийн эзэд
2016 оны 4 сарын 7
Өөрийн авъяас чадвар, дур булаам байдал, гоо үзэсгэлэнгээ ашиглаж чадсан олны танил одууд мэдээж тансаг зэрэглэлийн байшинд амьдардаг. Гэхдээ энэ удаагийн та бүхэнд хүргэх одууд маань 30 нас хүрээгүй ч алдар нэр, эд хөрөнгө, хүн бүрийн мөрөөддөг ордон мэт байшинг өөрийн болгож чадсан залуус юм. 
Женнифер Лауренс. Өлсгөлөн тоглоом киноны од Женнифер тус байшинг 6,4 сая ам доллараар худалдан авчээ. Түүний энэхүү байшин Калифорниа мужийн Хайдэн Хиллс гэх газарт байдаг. 


Тейлор Свифт. Ялдам царай, хүчирхэг хоолой, өндөр нуруугаар бидэнд танигдсан дуучин эмэгтэй өөрийн байшинг 17,76 сая ам доллараар худалдан авсан бөгөөд Роде Айландад байрладаг аж. 



Роберт Паттинсон. Тэрээр 2 угаалгын өрөө 2 унтлагын өрөөтэй энгийн боловч тансаг байшингаа 2,2 сая ам доллараар худалдан авч байжээ. 



Бруно Марс. Эвсэлтэй хөдөлгөөн, уянгалаг дуу хоолой, сайхан инээмсэглэлээр олон охидын сэтгэл зүрхийг булаагч залуу өөрийн байшинг 6,8 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд нийтдээ 7 унтлагын өрөө 8 угаалгын өрөөтэй аж. 



Лейди Гага. Этгээд дуучин бүсгүй Малибуд 5 унтлагын өрөө 8 угаалгын өрөө бүхийн тансаг байшинг 23 сая ам.доллараар худалдан авсан байна. 



Лиам Хемсворт. Царайлаг од залуу өөрийн байшинг 6,8 сая ам.доллараар авсан байшин нь Малибуд байрладаг байна. Дашрамд дурдхад Майли Сайрусыг эвдрэхээс өмнө үерхдэг байсан. 



Рианна. Барбадос гаралтай халуухан өнгөт арьстай дуучин бүсгүй өөрийн байшингийн өртгийг хэлж байгаагүй бөгөөд тэр зүгээр л маш сайхан хэмээн тодорхойлжээ. 



Зак Эфрон. Царайлаг жүжигчин залуу тус байшинг Холливууд хиллсэд 2,77 сая ам.доллараар худалдан авчээ. 



Дрейк. Реппер залуу хүрхрээ, том хэмжээний усан сан бүхий байшинг 7,7 сая ам.доллараар худалдан авчээ. 



Жастин Бибер. Канад гаралтай дуучин Жастин өөрийн сайхан гэсэн бүх зүйлсээ ээждээ зориулж хийдэг хэмээн хэлсэн байдаг. Түүний ээждээ зориулсан нэгэн бэлэг нь Беверли Хилсс дэх энэхүү байшин нь билээ. 









Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл