Өнөө цагийн хамгийн алдартай эмэгтэй архитектор Заха Хадид
2016 оны 4 сарын 1
Британи ба Иракийн эрлийз архитектур бүсгүй  Заха Хадид нь либерал үзэлтэй , муслим шашинтай чинээлэг гэр бүлд 1950 оны 10 -р сарын 31 нд төрж, өчигдөр буюу 3 - р сарын 31 ны өдөр зүрхний шигдээсээр таалал төгсжээ. Тэрээр өнөө цагийн хамгийн өвөрмөц сэтгэлгээтэй, хамгийн алдартай эмэгтэй архитектор байсан юм. Түүний аав Иракийн либерал бүлэг болон анхны үндэсний ардчилсан намыг үүсгэн байгуулсан муслим шашинтай хүн. Харин түүний ээж нь авьяаслаг зураач байжээ. Тиймээс дэлхий дахиныг гайхашруулсан авьяасыг ээжээсээ, өвөрмөц сэтгэхүйг ааваасаа өвлөн авсан гэлтэй. 



Тэрээр 1972 онд Лондонгийн Архитекторын чиглэлээр их сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд архитекторын салбарт өөрийгөө таниулахад тун бэрх байсан гэдэг. Хүний санаанд оромгүй сонин загварууд тухайн үеийн хүмүүсийг гайхашруулж байлаа. Хэзээ ч бүтэхгүй мэт санагдуулсан түүний загварууд тун удахгүй дэлхий нийтийн өмнө сүндэрлэж эхэлсэн юм. Заха Хадидын бүтээл түмнээс онцгой тул танихад тун хялбархан. Төсөөлөл, уран зөгнөлөөс төрсөн тэдгээр барилгууд мушгирсан, хайлж урссан, эсвэл тэнгэрт цойлсон, газарт шингэсэн мэт харагдах бөгөөд ямар ч хурц өнцөг байхгүй гээд хэлчихвэл буруутахгүй юм. Заха Хадидийн архитектурт дурлагсад түүнийг барилгын талаарх хатуу тогтсон ойлголтыг орвонгоор нь эргүүлж, тэгш өнцгөөс үүддэг олон асуудлыг шийдэж чадсан гэж үнэлдэг.

Заха Хадид нь архитеторуудад олгодог дээд шагнал "Pritzker Architecture Prize" - ыг 2004 онд хүртэж байсан анхны эмэгтэй юм. Прицкерийн шагнал нь архитекторын салбартаа Нобелийн шагналтай дүйцхүйц нэр нөлөө бүхий шагнал аж. 

Түүний хамгийн анхны амжилттай болсон төсөл нь Герман улсад сүндэрлэсэн барилга бол хамгийн сүүлийн том төсөл нь 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Аль-Вакра цэнгэлдэх болон Токио хотод барих 2020 оны зуны олимпийн цэнгэлдэх байсан юм. 



Заха Хадидыг олон нэр нөлөө бүхий сургуулиуд урилгаар багшлуулж байв. Жишээ нь: Харвардын их сургуульд Архитекторын профессор багш,  Чикаго хотын Иллинойсын их сургуулийн профессор, Колумб болон Вени гэх мэт олон орны их дээд сургуульд өөрийн авьяасыг залуу үедээ заан өвлүүлж байсан гайхалтай эмэгтэй юм. 

Тэрээр нэгэн сэтгүүлчийн асуултанд "Намайг парламентын ордон, номын сан ч юм уу бариад өг гэвэл дуртайяа хийнэ. Харин шорон бариад өгөөч гэвэл хэзээд татгалзана. Онцгой, орчин цагийн байсан ч хамаагүй" хэмээн хариулжээ. 

Түүний хамгийн том төслүүд Лондон дахь Усан спортын төв, Бакугийн Гейдар Алиев төв, Марсель дахь төв, CGM Tower болон Ром хотод XXI зууны урлагийн үндэсний музей гэх мэт маш олон түүх болж үлдэх гайхамшигтай барилгуудыг сүндэрлүүлсэн юм.  Түүний дэлхийг дахины гайхашруулсан гайхалтай бүтээлүүдээс сонирхуулж байна.



































Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл