Хаврын ядаргааг тайлах 7 төрлийн витаминлаг жүүс бэлтгэх жор
2016 оны 3 сарын 23
Дүн өвлийн хүйтэн өнгөрч, хаврын урь аль хэдийнэ оржээ. Хаврын улиралд хүний сэтгэл тавгүйтэж, бие ядрах нь элбэг байдаг учир үүнийгээ эмчлэхийн тулд эм хэрэглэдэг. Тиймээс эмийн бус аргаар сэтгэлээ сэргээж, биеэ эрүүлжүүлэх витаминлаг жүүс бэлтгэх 7 жорыг хүргэж байна. 

Киви, ногоон лемон, анар 


Орц: 

Киви - 6 ширхэг 
Ногоон лемон - 4 ширхэг 
Анар - 1 ширхэг 

Хийх арга: 

Кивигээ хальсалж нухаад лемоны шүүсээ шахаж сайтар хутгана. 2 зүсэм лемон үлдээгээд бусдыг нь шүүс болгоорой. Дээрээс нь анар жимсээ хийгээд хутгана. 2 зүсэм лемоноо хийгээд витаминлаг жүүс бэлэн боллоо 

Алим болон бүйлс 


Орц: 

Алим - 1ш
Бүйлс- 5ш 
Банана- 1ш
Сүү- 1/2 аяга 
Шанцай- 1/4 цайны халбага 

Хийх арга: 

Алим болон бананы хальсаа арилгаад үрнээс нь салгана. Жижиг дөрвөлжин хэрчээд бүйлс,сүү, шанцайгаа хийгээд гар хутгагч ашиглан нухаж, сайтар хутгана. Бэлэн болсон шүүс дээрээ бага зэрэг шанцай цацаад амин дэмээр баялаг жүүс бэлэн боллоо. 

Хүрэн манжин, апельсин, цагаан гаа 


Орц: 

Хүрэн манжин - 1/4 ш
Апельсин - 1ш 
Жижиг лууван - 2ш
Багахан цагаан гаа

Хийх арга: Ногоонуудаа цэвэрлэж хальслаад блендердэнэ. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Апельсинаа зүсээд шүүсийг нь шахна, цагаан гаа жижиглээд нэмнэ. Ингээд бүгдийг хольж сайтар хутгана. 

Алим болон яншуй 



Орц:

Өргөст хэмх - 1 ш 
Ногоон алим - 1ш 
Яншуй - 200 гр 
Ногоон лемон

Хийх арга: 

Өргөст хэмх, алим, яншуй, зэргээ жижиглэн белендэрдэнэ. Бэлэн болсон ногоон шүүс дээрээ ногоон лемоноо шахаад сайтар хутгана. 


Ханборгоцой  болон цагаан гаа 



Орц: 

Ханборгоцой - 1ш 
Гадил - 1ш 
Тараг эсвэл сүү - 1/2 аяга 
Бага зэрэг цагаан гаа 

Хийх арга: 

Гадил, ханборгоцой, цагаан гаа зэргийг жижиглэн хэрчиж нухна. Сүү болон тараг нэмээд сайтар хутгах хэрэгтэй. Коктейль шиг амттай болох хэдий ч согтууруулах ямар ч үйлчилгээ байхгүй. 


Финики болон банана 



Орц: 

Гадил - 1 ш 
Сүү - 1 аяга 
финики 
Шанцай - 1/4 цайны халбага 

Хийх арга: 

Финики яснаас нь салгаад гадил, сүү, шанцай, зэргээ холиод белендэрдээд бэлэн болно. 

Лууван, банана, апельсин 


Орц: 

Дунд зэргийн лууван - 2ш 
Алим - 1ш 
Банана - 1 ш 
Апельсин - 1ш 
Жүржийн шүүс - 500 гр 

Хийх арга: 

Лууван, алим, бананаа холигчоор холиод жүржийн шүүсээ нэмээд сайтар хутгаад апельсины шүүсийг шахаж нэмнэ.
Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл