Шинэ долоо хоногийн зурхай болон үхрийн ордонд төрсөн хүний төөрөг зурхай
2016 оны 3 сарын 21


“Yхэр”-ийн ордынхны онцгой шинж нь гэвэл дуу цөөтэй. Удаан хөдөлгөөнтэй. Уул хад шиг бат тогтвортой, үргэлж тайван. “Yхэр” нэг л зүйлийг шийдсэн бол түүнийг хөлөөр дэвсэлж, гараар нударгалж байсан ч ажрахгүй.  “Yхэр” тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал зөрүүдэлнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. “Yхэр” бага сага өшиглөх хатгах жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна. Тэгснээ нэг өдөр гэнэт тэсмээргүй санагдаж ухасхийж тулалдана. Ийм үед замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд хаяж мэднэ. Дэвслэх гэдэг үг ч бас багадна, чухамдаа газрын хөрснөөс арчина. Олонх “үхэр” биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл насанд нь нэгээс хоёр удаа л тохиолдоно. 

Гаднах онцлог нь хүзүү бүдүүн, уян хатан, мөр, нуруу цээж өргөн. Ерөнхийдөө махлаг боловч бие хаа сайтай, долгиотсон үс, жижигхэн чихтэй. Өндөр туранхай байх нь ч бий. “Yхэр”-ийн зан байдал ерөнхийдөө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй, хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Унтууцах нь бага, тэсвэртэй, амьдралын зорилгыг нь юу ч гуйвуулж чадахгүй. 

“Yхэр”-ийн ордод төрсөн хүмүүс гэртээ нам гүм, тайван байхыг л хүсдэг. Ямар нэг эвгүй байдал гарвал уургаа шүүрч аваад л загасанд явна. Байгалийн сайханд сэтгэл нь их татагддаг. Цонх, тагтан дээрээ цэцэг тарьж байж сэтгэл нь амардаг. 

“Yхэр”-ийн ордынхон бие сайтай улс, харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр нь эмчийн зааврыг биелүүлэхдээ дургүйтэй нь холбоотой. Тэд даарснаас өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь өвддөг. Энэ нь унд хоолоо хэтрүүлж, хөдөлгөөн, эрүүл агаар дутагдсанаас болно. Хөдөлгөөн, агаар хоёр амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан энэ бүхнийг эсэргүүцэж л байдаг. 

“Yхэр”-ийн ордынхон зөрүүд зантай гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө хэтэрхий тэвчээртэй улс гэж тооцдог. Yнэхээр тэдний олонх нь бие сэтгэлийн ачааллыг дааж чадна. “Yхэр”-ийн ордынхонд идэж чадахгүй юм гэж үгүй. Халуун ногоо, давсалсан өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг л суудал дээр иднэ. 
Тэд тийм ч алиа хошин улс биш. Харин хэн нэг хүн гадилын хальсан дээр хальт гишгээд өнхрөөд ойчихыг харвал элгээ хөштөл инээнэ. Гэвч энэ нь жинхэнэ урлагийн мэдрэмжгүй гэсэн үг биш. Тэд уран зураг, яруу найраг, дуу хөгжимд дуртай. Зарим нь сайхан хоолойтой, тэр ч байтугай мэргэжлийн дуучин болдог. 

“Yхэр”-ийн ордынхон солонгон цацрагаас номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулам ногоон, хүрэн өнгөнд дуртай. 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл