Нүүрний йогийн дасгалууд нь гоо сайхны хагалгаа хийлгэсэнтэй ижил үр дүнд хүргэдэг
2016 оны 3 сарын 10
Америкд Энэтхэгийн Йогийн дасгалуудыг шинжлэх ухаан талаас нь судалж түүн дээр түшиглэж нүүрний булчингуудыг дасгалаар хөгжүүлэх зарчимаар FACE YOGA гэж йогийн шинэ төрлийг бий болгожээ. Нүүрэнд 57 булчин байдаг. Эдгээрийг жигд чангаруулах дасгал хийснээр таны нүүрний арьс суларч унжихгүй, суларч унжсан арьс татагдах болно. Хүний арьс янз бүр учир үр дүн нь мөн янз бүрийн хугацаанд гарна.



Зарим хүнд 7 хоногийн дотор мэдрэгдэнэ заримд нь 14 хоног г.м. Та 3 сарын турш өглөө орой 7 хоногт 4-5 удаа дасгалуудыг хийвэл таны нүүрний булчин чангарч, давхар эрүү арилж, өргөн царай нарийсч, цаашид 7 хоногт 2 удаа хийхэд л хангалттай болно. Бид нүүрний үрчлээс, арьсаа харахаар л гоо сайхны салон, тос, маск, пудр, шингэн пүдрээр дарж харагдуулахгүй нуухаа боддог. Эсвэл гоо сайхны хагалгаа хийлгэе гэж боддог. Хэзээ ч дасгал хийж булчингаа хөгжүүлье гэж боддоггүй. Гэтэл бид биений өөг харахаараа фитнесс, аэробик, биеийн тамирын дасгал хийе гэж бодогддог. Хүн 7 хоногт 1-2 удаа заал авч сагс, теннис тоглоход бие хөнгөрч сайхан формтой байдагтай яг адил. Нүүрний йог нь гадаад төрх байдлыг өөрчилж болох шилдэг арга юм. Дасгалууд нүүрний булчингийн ажиллагааг сайжруулж, арьсны эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж улмаар арьс ягаарч тэнийнэ. Дасгалуудыг хийхэд хамгийн хялбар бөгөөд тусгай тоног төхөөрөмж шаардагдахгүй. Дасгалуудыг ажил дээр, гэртээ хийж болохоос гадна суугаа, хэвтээ, зогсоо байдалд ч хийх боломжтой. Эхлэж хийж байгаа учир эхний 7 хоногт зөвхөн багштай хичээлд яваад байхад хангалттай, дараагийн 7 хоногт хичээлд явахгүй байгаа өдрүүддээ ч гэртээ мөн хийх хэрэгтэй. Ингээд цаашид 7 хоногт 4-5 удаа дасгалуудаа хийгээд явбал 3 сарын дараа таны нүүрний булчин чангарч арьсаа татаад явна гэсэн үг. Цаашид та зөвхөн формоо алдахгүйи тулд 7 хоногт 2 удаа дасгалаа хийж болно.
Хичээлийн программ – Нүүрний йогийн дасгалууд нь 5 хэсгээс бүрддэг.



1. Эхний хэсгийн дасгалууд нь хүзүүний булчинг чангаруулж өгнө. Үүгээр хүзүүний остеохондроз өвчинөөс урьдчилан сэргийлж тархины цусан хангамжийг сайжруулна.
2. Дараагийн хэсгийн дасгалууд нь нурууны уян хатан чанарыг сайжруулж улмаар толгой нүүрний цусан хангамжийг мөн сайжруулна.
3. 3 дахь хэсэгт нь нүүрний йогийн дасгалууд орно. Унжсан хацар мөн нүдний зовхийг дээш татах, духны, хамар уруулын гурвалжилсан үрчлээсийг тэнийлгэх, нүүрний хэлбэрийг засах, давхар эрүү устгахад чиглэгдсэн байна.
4. 4 дэх хэсэгт энергийн урсгалыг хүчтэй эргүүлэх зорилготой амьсгалын дасгалууд орно. 1 минутанд хүн 16-17 удаа амьсгалаа авч гаргадаг. Сэтгэл зовнисон үед 20, уурлаж бухимдахад 25 хүрдэг. Тайван, таатай, жаргалтай байхдаа 10 удаа, бясалгалын үед 3,4 удаа амьсгалдаг. Гүн бясалгал амьсгалыг ийм түвшинд хүргэдэг. Биед буй хорын 90% нь амьсгалаар ялгардаг. Бид 24 цагийн турш амьсгалдаг ч зөв амьсгалж чаддаггүй бөгөөд уушигныхаа 30%-ийг л ашигладаг. Зүгээр нэг амьсгалаад байх биш амьсгалын хэмнэл чухал ач холбогдолтой байдаг.
5. Сүүлийн хэсэгт амрааж тайвшруулах зорилготой бясалгал хийнэ. Уйтгар гуниг, сэтгэлийн дарамт түгшүүрийг арилгахад бясалгал туслана. Оюун ухаан аажимаар тайвширсаар туйлын тайван байдалд орж хязгааргүй их эрч хүчийг хуримтлуулдаг. Амьсгалын дасгал, бясалгал 2 тархины цусан хангамжийг сайжруулж мөн нүүрний арьсны өнгийг засч амраана.

Нүүрний массаж, маск,дасгал 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл