Үсний салаагаа эмчлэх аргууд
2016 оны 3 сарын 3
1. Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор үсээ угаахыг зөвлөж байна. 

- 250 грамм пиво дээр нэг халбага зөгийн бал болон бага зэргийг сүү хийгээд сайтар хутгаарай.
Пиво таны угарсан үс болон салааг тань эмчилж, ганцхан угаалтаар эрүүлжүүлэх болно.
Бага зэргийн сүү болон зөгийн бал хийсэн пивоор үсээ угаа.
-Үсээ 4-5 минутын турш угаасныхаа дараа тусгай зориулалтын торон малгай өмсөх шаардлагатай.
- 30 минутын дараа малгайгаа авч, үсээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Угаасны дараа таны үс гайхалтай зөөлөрч, эрүүлжсэн байх болно.



2. Өндөг : Танд нэг ширхэг өндөг байхад хангалттай.
-  Өндгөө саванд хийгээд сайтар хутгана.
- Дараа нь өндгөө үсэндээ жигд түрх.
- 20 минут амраана 
- Хүйтэн усаар үсээ угаана 
 
Үсээ угаасныхаа дараа салаалж, гэмтсэн үснийхээ үзүүрт бага зэргийн ангижруулагч түрхээд, 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Энэхүү аргыг долоон хоног хэрэглэснээр таны үс эрүүлжиж, өнгөлөг болох болно.



3. Сармисны ханд

Энэ аргыг хэрэглэснээр үс зөөлөрч, өнгө нь сэргэн гялалзаж, ургалт нь сайжирахаас гадна бэхждэг байна. Сармисны хандаар үсээ долоо хоногт 1-2 удаа шавшиж угаах хэрэгтэй юм байна.

Сармис – 8-9 хумс
Чанамалын шил /500-700 гарммын/ -1 ширхэг
Ганга өвс /хатаасан/-100 грамм
Буцалсан ус – 0,5 литр



Хэрэглэх заавар:

Сармисныхаа хумснуудыг хальслаад нимгэн хэрчинэ. Дараа нь чанамалынхаа шилэнд хийнэ. Ганга өвсөө дээр нь нэмээд буцалсан халуун усаа хийж таглад 24 цаг хандална.

Хугацаа дууссаны дараа хандаа шүүнэ. Шүүсэн хандан дээрээ нэг ширхэг өндөг хагалан хийж хутгахад цайвар өнгийн шингэн болно.  Мэдээж өндгөө задартал сайн хутгах хэрэгтэй. Бэлэн болсон хандыг хуурай хуйхандаа түрхэж, массажлана. Үлдсэнийг нь үсээ нэлэнхүйд нь шавшина. Хандаа дуустал шавшсаны дараа халуун алчуураар ороогоод уутан малгай эсвэл гялгар уут углан 30 минут байлгана.
Өндөг болон ганга нь сармисны үнэрийг сайтар дарах тул та санаа зовох хэрэггүй. 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Алаг нүд, сайхан инээмсэглэл, гоо сайхан бие , сайхан хоолой, алдар нэр, гэр бүл гээд бурх  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл