Амттай кембаб хийх жор
2016 оны 3 сарын 3
Солонгос үндэсний кембабыг өөртөө, нөхөртөө, хүүхдийнхээ өдрийн хоол болгон бэлдэж авч явахад тохиромжтой. Мөн аялалд авч явахад аятайхан байдаг. Шингэж сайн, сайхан амттай энэ хоолыг хэрхэн хийх жорыг хүргэж байна.


Орц: 

Үхрийн мах /яарсан үед хиам байж болно/
Лууван 
Цагаан манжин
Бууцай
Өндөг 
Сармис


1. Махаа урт нарийн хэрчээд бага зэрэг давс, сармис, перецээр амтлаад шарна. Бага зэрэг ус нэмээд буцалгана 

2. Эсвэл махаа машиндаад сармис, сонгино,харц перец зэрэг өөрийн дуртай амтлагчаар амталж хуурч болно

3. Бэлэн хиам болон кембаб орооход зориулсан хиам хэрэглэж болно. 



Буцалж буй халуун усанд жижиглэж хэрчсэн сармис болон бага зэрэг давс хийгээд бууцайгаа  2-3 минут буцалгаад гарна. Удаан буцалгаж болохгүй. Луувангаа нарийн савхан хэрчээд, давсаар амталж шараад 5-10 минут буцалгаж болгоно. 


Өндгөө хольж, сайтар хутгаад бага зэрэг давс нэмээд жигд шарна 


Нарийн хэрчиж бэлдэнэ. 


Ингээд ороох зүйлс бэлэн боллоо. Одоо кембабаа орооцгооё 



Агшаасан будаа халуунаараабайх ёстой гэдгийг бүү мартаарай. Далайн байцаагаа өргөн талаар нь тавиад халуун будаагаа жигд тавьж өгнө. Дээр нь мах, цагаан манжин, бууцай,өндөг, луувангаа зэргээ тавиад орно. 







Ингээд амттай кембаб бэлэн боллоо. Далайн байцаагаа зөөлөртөл хэсэг амраагаад иртэй, усаар норгосон хутгаар зүсээрэй. 

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Жао Вэй (Zhào Wēi) 1976 оны 3 сарын 12-нд төрсөн, Хятадын жүжигчин, поп дуучин юм. Одоо т  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл