Шоколадтай десерт хийх 7 жор
2016 оны 3 сарын 3
Шоколад олон талын ашиг тустай, зүрхэнд сайнаар нөлөөлж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, цус харвалтаас урьдчилан сэргийлж, оюун ухааныг саруул байлгадаг гээд  ач тус ихтэй амттан. Үргэлж хайрын илэрхийлэл болж байдаг. Тиймээс хайртай хүмүүсдээ зориулан амтат десерт хийж өгөөрэй 


Орц: 

Хар шоколад – 200 г 
Цөцгийн тос – 200 г 
Сахар – 200 г 
Өндөг – 5 ш 
Гурил – 110 г
Цөцгийт бяслаг/cream cheese – 500 г
 Хөөлгөгч – 1 ц.х 

Хийх арга: 

Томхон саванд ус буцалгана. Цөцгийн тос, шоколадаа хувааж халуунд тэсвэртэй саванд хийж ус буцалж буй савандаа хийж сайтар хольсоор тараг шиг болтол нь хайлуулна. Хайлуулаад хөргөнө. Өөр саванд 3 өндөг, 130 грамм сахар хийж хутгаад дээрээс нь хайлуулсан шоколадаа нэмж холино. Хөөлгөгчтэй хольсон гурилаа хийж зуураарай. Өөр бас нэг саванд цөцгийт бяслаг, 2 өндөг, 70 грамм сахараа хийж хутгана. Брауни хийх хэвний ёроолыг тослох эсвэл бор хүнсний цаас дэвсэнэ. Шоколадтай гурилын зуурмагаа хийнэ, хэдэн хоолны халбага зуурмаг үлдээнэ. Гурил дээрээ бяслагтай зуурмагаа хийж жигд тараагаад үлдсэн шоколадтай гурилын зуурмагаа хийнэ. 180 хэмд 30-40 минут шарах шүүгээнд болгоно.


Орц: Хар шоколад – 115 г 
Цөцгийн тос – 115 г 
Өндөг – 2ш 
Сахар – 1/3 стакан
Гурил – ¼ стакан 

Хийх арга: 

Халуун усны ууран дээр шоколадаа хайлуулна. Өндөг, сахараа миксерднэ. Шоколад дээрээ цөцгийн тосоо нэмж сайтар холиод өндөгтэйгөө нийлүүлж миксердээрэй. Гурилаа нэмж дахин миксердэнэ. 180 хэмийн шарах шүүгээнд 10-15 минут болгоно. Цөцгий эсвэл сахарны нунтгаар чимж иднэ.



Орц:

 Хар шоколад – 120 г 
Цөцгийн тос – 25 г 
Гурил – 30 г 
Хөөлгөгч – ½ ц.х 
Давс -1/4 ц.х 
Сахар – 75 г 
Өндөг – 1 ш 
Самар – 25 г 

Хийх арга: 

100 грамм шоколад болон цөцгийн тосоо хайлуулаад хөргөнө. Гурилтайгаа давс, хөөлгөгчөө холиод хэсэг амраана. Өндөг, сахараа хөөсөртөл нь холиод дээрээс нь хайлуулсан шоколад, самраа хийнэ. Мөн 20 г орчим хугалсан шоколад нэмж сайтар холино. Гурилаа хийж сайтар хутгана. Гурилын зуурмагаа 10-15 минут орчим амраах хооронд шарах шүүгээгээ 175 хэм хүртэл халаана. Хоолны халбагаар зуурмагаа шарах шүүгээний хавтан дээр тараан тавьж 8-10 минут шарах шүүгээнд болгоно. Зөвлөмж: жигнэмэг хооронд зай үлдээж тавиарай, жигнэмэг болох явцад хэмжээгээр өснө.



Орц: 

Сахар – 3 х.х 
Өндөг – 2 ш 
Давс – 1 ц.х 
Сүү – 2 стакан 
Гурил – 2 стакан 
Гашууныг нь арилгасан сод – 1 ц.х 
Нунтаг какао – 2 х.х
Ургамлын тос – ¼ стакан 

Хийх арга: 

Өндөг, сахараа хөөсөртөл нь хутгана. Стакан сүүгээ нэмж сайтар хутгана, бага багаар гурилаа нэмж миксерээр бүхэл гурилгүй болтол нь хутгана. Дараагийн хэсэг гурилаа мөн адил зуурна. Зуурмагаа хоёр хэсэгт хуваагаад нэг хэсэгт нь какао нэмнэ. Хоёр зуурмагтаа хоёуланд нь ургамлын тос хийнэ. Шоколадтай болон энгийн панкейк болно гэсэн үг. Зуурмагаа хуваахгүй бүгдээр нь шоколадтай панкейк хийхийг хүсвэл 2 хоолны халбага какао биш 3-4 хоолны халбага какао хийнэ. Гашууныг нь арилгасан сод хийж сайтар хутгаад зуурмагийг 5-10 минут амраана. Энэ хооронд хайруулын тавгаа халаана. Панкейкийг тосгүйгээр шарна. Панкейкт нүх гарч хагарч эхлэхэд болж байна гэж үзээд эргүүлж 20 секунд орчим шарна.



Орц: 

Ус – 1/3 стакан 
Хар шоколад 70%-50 г 
Цинамон – 1 ш 
Сүү – 1 стакан 
Крем/эсвэл зайрмаг байж болно – 3 х.х 
Нунтаг какао 
Жүржийн хальс 
Чимэх зориулттай үрсэн шоколад 

Хийх арга: 

Ус, шоколад, цинамоноо саванд хийж шоколад хайлтал халаана. Сүүгээ хийгээд дөнгөж хөөрүүлнэ. Зөвлөмж: Халуунаар нь ууна. Дээр нь крем, нунтаг какао, үрсэн шоколад, савхан цинамоноор чимнэ.




Орц: 

Цөцгийн тос – 2 х.х 
Цөцгийт бяслаг/cream 
Бяслаг  – 220 г 
Сахар – 1 стакан 
Гурил – 2 х.х 
Ванил – 2 х.х 
Өндөг – 4 
Гашуун шоколад – 220 г 
Шоколадтай жигнэмэг – 1,5 стакан 
Сахарны нунтаг 

Хийх арга: 

Шарах шүүгээг 160 хэм хүртэл халаана. Тасалгааны хэмд байгаа цөцгийн тостой шоколадтай жигнэмгээ хувааж холино. Пирог хийх хэвнийхээ ёроолд жигнэмэгтэй зуурмагаа тарааж тавина. Суурийг 10 минут орчим шарах шүүгээнд болгоно. Цөцгийт бяслагийг сахар, гурил, ванилийн сахартай хольж миксерээр холино. Богино долгионы зуух эсвэл халуун усны ууранд шоколадаа хайлуулаад дээрээс нь өндгөө хийж миксерээр холино. Зуурмагаа болгосон суурь дээр хийж 55-60 минут шарах шүүгээнд шарна. Чизкейкний захыг хэвнээс салгаад хөргөгчид 4 цаг орчим байлгана. Шоколадны сироп, сахарны нунтгаар чимнэ.


Орц: 

Өндөг – 1 ш 
Сүү – 150 мл 
Гурил – 175 г 
Сахар – 100 г 
Цөцгийн тос – 60 мл 
Хөөлгөгч – 10 г 
Какао – 45 г 
Давс – 2 г 

Хийх арга: 

Өндгөө сайтар хутгаж байгаад цөцгийн тос нэмнэ. Гурил, сахар, какао, хөөлгөгч, давсаа холино. Өндөгний зуурмаг дээр гурилаа хийж хутгана. Сүүгээ хийж сайтар холино. Маффины хэвэнд гурилаа хуваан хийгээд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-25 минут болгоно.

Хором.ком 



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл