Улаан манжингийн квас турааж, бие цэвэрлэнэ
2016 оны 2 сарын 26
Хүрэн манжин нь биологийн үнэт бодисуудыг агуулдаг, анагаах чанартай хүнсний ногоо юм. Хүрэн манжинг дараах өвчин зовиурт хэрэглэдэг.

Үүнд:
- Өтгөн хатах
- Цус багадах
- Элэг цөсний эмгэг
- Ходоод гэдэсний шархлаа
- Бүдүүн гэдэсний үрэвсэл



Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүний агууламжинд

·         натри 86мг
·         кальци 37мг
·         магни 42мг
·         хүхэр 7мг
·         цайр
·         манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг.
Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй. 

1. Тураах квас бэлдэх арга:



1 ширхэг том, 2 ширхэг дунд зэргийн манжинг (нийт 3 ш) бэлдэн үрүүл дээр үрнэ. Дээр нь хөх тарианы талхны хатсан захыг хийж, 2 литр хүйтэн ус нэмээрэй.
Одоо 4 хоолны халбага саахар хийж, 3-4 өдөр байлгана. Үүний дараа хөргөгчинд хийж хадгална.

Улаан манжингийн квас нь биеэс холестериныг гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулан гэдсийг цэвэрлэх тул таргалалтын үед тустай. Мөн зүрх судасны өвчний үед эмчийн заавраар хэрэглэхэд сайн. Хоол идэхээс хагас цагийн өмнө тал стакан ууна. Гэхдээ хоногт 5 стаканаас илүү ууж болохгүй. Биеийн байдлаас болж уух хэмжээг багасгаж болно.


2.Өтгөн хаталтын үед бэлдэх арга: 

Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно



3.  Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн үед бэлдэх арга:

Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.


Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл