Загасны ордны ерөнхий шинж
2016 оны 2 сарын 22
ЗАН БАЙДАЛ
 
Зан араншин нууцлагдмал, эсрэг тэсрэг. Байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг. Гэвчиг азтай хувь заяатай, цэцэн мэргэн. Асар зөн билэгтэй. Хоёрдмол хувь хүн. Эсрэг тэсрэг зан араншингаасаа болж байнга сэтгэлийн зовлон, уйтгар гуниг, санаа зовниж явдаг. Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий. Загас нь мөн энэрэнгүй ёс /гуманизм/ амиа золиослох ёсны /самопожертвование/ билэг тэмдэг. Тэд бол бодит байдлыг хэт сайшаагч /идеалист/ бөгөөд бүх насаараа гоо сайхныг, нийцэл зохицлыг эрэлхийлж явдаг. Гэвч хийхээсээ бодох нь их.

Загаснуудын тухай хэлэхэд сүнс санааг жинхэнэ бодитой /спиритуализм/ гэж үздэг түүнчлэн нууц далд амьдралыг гүнзгий ойлгоно. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг.

Загас бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох " би хэн бэ?" гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг. Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Загасны цэцэн мэргэн ухаан болон сайхан сэтгэл бусдад хүндэтгэл төрүүлнэ. Түүнчлэн эргэн тойрны хүмүүст биеэ авч яваа байдал, залхуувтар сайхан сэтгэл нь сайнаар нөлөөлдөг.
Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан /амбиция/ бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Загас харамч биш. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл /философия/.

Түүнээс гадна Загас нь ирээдүйн амьдралдаа сул дорой, арчаа муутайхан ханддаг. Тэр урсгалын эсрэг сэлж чаддаггүй. Урсгал дагуу сэлдэг бөгөөд энэ ньтүүнд амар байдаг. Энэхүү сэлэлт нь их зүйл алдах магадлалтай цаашилбал амь насанд аюултай билээ.Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үзнэ.

Урсгал даган сэлж явахад нь саад болохгүй л бол ямарч проблем түүнийг зовоохгүй. Төрөлхийн энергийн дутагдалтайн улмаас жирийн амьдралын бэрхшээлтэй тэмцэхэд түүнд ихээхэн хэцүү байдаг. Бусдын санаа бодолд болон ер нь чухал бүхэнд хайнга ханддаг. Загас угаасаа хайхрамжгүй орд. Тэднээр ямар нэгэн юм хийлгэхийн тулд таниас ихээхэн хүч шаардагдана. Өдөр тутмын ахуйн проблемоос болж бүх насаараа ядарч байдаг. Тэд шинэ юманд, өөрчлөлтөнд дургүй. Хуучин, өөрийн мэддэг таньдаг зүйл нь таалагдана.
Мэдээж хэрэг Загасыг үлбэгэр, зан ааш нь төлөвшөөгүй гэж болохгүй. Энэ тийм биш. Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог.
Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна. Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Хэзээ ч биелэшгүй мөрөөдөлдөө умбаж суух нь тэдэнд жаргал.Амьдралын үнэн нүүртэй тулгарч шийдвэр гаргах мөч ирэхэд  тэд үүнийг хийж чаддаггүй. Загас амьдралаа сайн өөрийн зэрэглээт ертөнцдөө нуугддаг. Иймэрхүү маягаар өөртөө хуурамч найдвар төрүүлдэг.

Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Хамгийн гол проблем нь тэд урагшаа харж чаддаггүй. /загасны нүд хажуудаа байдаг/

Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй. Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг.
Амьдрал бол Загасын хувьд асар том тайз юм. Тэд хаана ч байхгүй мөн хаана ч байна. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай. Загас нь хүмүүст ажил хэрэгч зөвлөлгөө өгдөг боловч тэднийг анхаарч сонсох нь ховор яагаад гэвэл Загасны зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй.
Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн юм. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь Загасанд сэтгэлийн тэнхээ маш бага.

Загас хүмүүст итгэдэггүй. Тэд таны үнэн хэлж буйд үргэлж эргэлзэж байдаг. Хэрэв та түүнийг гэртээ урьвал энэ тухай 2, 3 удаа хэлэх болно. Яагаад гэвэл Загас өөрийг нь хэн нэгэн хүсч байна гэдэгт, тэднийг хэн нэгэн баярлан угтана гэдэгт эргэлзэнэ.

Ямар нэгэн асуултад шууд "тийм" эсвэл "үгүй" гэж хариулдаггүй. Тэд "магадгүй" эсвэл "болох л юм" гэж хариулдаг. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй. Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ.

Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг.Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй.
Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Туслахад бэлэн байх нь загасны хамгийн анхдагч инстинкт юм.
Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай.
Загасны нууц зэвсэг бол - хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг. Тэд бол хошин шогийн мастерууд бөгөөд маш нарийн, хурц шүүмжлэл хэлж чадна. Тэдний элэглэл хөнгөн, гэм хоргүй ч бий хүйтэн, зэвүүн ч бий.
Загасны ордод эмэгтэй хүн төрөх нь эрэгтэйгээс илүү тохиромжтой. Загасны дээрх бүх шинж эмэгтэй хүнийг нууцгай, сонирхолтой, гайхалтай болгодог байна.
 
ЭРҮҮЛ МЭНД
 
Загас нь Охины ордтой ижил эрүүл мэнддээ санаа тавьдаг. Тэр өөрийгөө байнга чагнана. Өвчний ямар нэгэн шинж тэмдэг өөрөөсөө эрж хайдаг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.
Тэд эрүүл мэндийн сонин сэтгүүл уншиж судлах дуртай. Загас заримдаа өвчний тухай төөрөгдөлд ордог.Загасны ордыхон ихэнхдээ сул биетэй хэтэрхий энхрий. Гэвч эсэргүүцэл сайтай. Гэнэтийн болон сүрхий айхтар өвчинд өртөмхий.

Загас ихэвчлэн ханиад томуу, уушигны хатгаа, гар хөл, үе мөчний өвчин тусдаг. Түүний хамгийн эмзэг эрхтэн бол нүд юм.
Энэ ордыхон аливаа нэгэн тайвшруулах үйлчилгээтэй эмнээс хол явах хэрэгтэй. Загас нь хоол ундандаа ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд амттай зүйл идэх дуртайгаасаа болж элэг цөс, ходоодоо сүйтгэж мэднэ. Гэхдээ энэ ордод төрсөн цагаан хоолтон олон бий.Загас хуурай дулаан газар амьдрах хэрэгтэй ба чийг бамаас хол байх нь зөв. Хөлөө байнга хуурай дулаан байлгах нь чухал. Загас биеийн тамираар хичээллэж, сайн амарч байх хэрэгтэй.
 
АЖИЛ МЭРГЭЖИЛ
 
Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна.

Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно. Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг.

Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй.Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг.

Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна.
Бусад ордоос илүүтэй Загасны ордод бас луйварчин, гол гаргагч нар төрдөг гэнэ.
 
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
 
Загас нь усан махбодьтой бөгөөд ижил усан, эсвэл газар махбодьтой хүмүүстэй тохирно. Галтай харш харин агаартай боломжтой. Загас - газар доогуур урсдаг ус бөгөөд аливаа нэгэн саадыг тойрон өнгөрч урагшлах тусам үерлэн, ялан дийлнэ.Тэд сэтгэлийн ч бай биеийн ч бай хайр дурлалын аашийг харинч нэг олдог юм шүү. Заримдаа тэд зөвхөн дурлахын тулд төрсөн мэт. Гэвч шаардлага өндөртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргүй хэлсэн эвгүй үгнээс чинь болж дөнгөж соёлж буй хайрын үндэс гэмтэж мэднэ. Ер нь загас амархан шархалдаг гэдгийг бүү мартаарай.

Загас - хүнд дасамхай, үнэнч хүмүүс. Зовж шаналж байгаа Загасыг хараад түүнд туслах, зовлонгийг нь нимгэлэх, сэтгэлийн дарамтнаас нь авч гарах хүсэл төрдөг. Гэвч Загас өөрийн зовлон шаналалд дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зүйл мөн. Учир иймд хэн нэгэн туслахыг үл зөвшөөрнө. Түүнээс гадна туслахаар очсон хүн өөрөө энэхүү шаналгаатай байдалд орооцолддог.

Дурлал нь түүний амьдралд эсвэл гол байр эзлэнэ эсвэл ямарч байр эзлэхгүй. Цаашилбал дурлалт хархүү, дурлалт бүсгүй яг иймэрхүү байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй.
Загас-эрчүүдийн дунд хүсэл ихтэй, аз сорьсон, бүгдийг хуйлруулсан, эмэгтэй болгонд дурласан бүтэлгүй дурлалын золиос болон зовж шаналдаг хүмүүс бас бий.Загас-эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэгэр хүнд захирагдаж түүндээ үнэнч байдаг. Түүнчилэн Загасны ордыхноос өөрийн хайрт хүнээ холоос харж шүтэн биширч явдаг хүмүүс цөөнгүй.
Хайр дурлал Загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог. Хайр дурлал нь эхэндээ чимээгүй анзаарамгүй байснаа цаашлах тусам өрнөж эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр нь эхэлсэнийг хүртэл анзаардаггүй. Гэхдээ иймэрхүү байдал нь ямар нэгэн үүрэг хариуцлага хэн нэгний өмнө хүлээхээс айдагтай нь холбоотой. Ер нь Загастай харьцахдаа аливаа нэгэн шахалт үзүүлэх хэрэггүй.
Загасны ордынхны нэг проблем бол хүнтэй танилцаж дотносохдоо түүнчлэн салж хагацахдаа удаан бөгөөд тэдэнд их хэцүү байдаг.
Загас ер нь байгалаасаа тэмцэгч биш. Бусад хүмүүсийн сонголтыг хүлээх нь зөв гэж үздэг. Хайртынхаа төлөө тэмцэхгүй хэрэв өрсөлдөгч гарч ирвэл байраа тавьж өгнө. Тэд мөн харгүй бөгөөд хэрүүл зодоон үүсгэхгүй харин танд цаад хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд явж одно. Загасыг аз жаргалтай байлгахын тулд зөвхөн өөрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй болов уу.
Ихэнх Загасуудын хувьд хайр дурлал бол юуны өмнө тусламж юм. Тиймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хүмүүсийн төлөө ихэвчлэн өөрийгөө золиослодог. Өөрийнхөө хайр сэтгэлээр тухайн хүнийг аврахын тулд хохирсон эсвэл доройтсон хүнд ч дурлах чадвартай.
Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол түүндээ их үнэнч байдаг.
Хүүхдүүдтэй ер нь бол сайхан харьцаатай. Юуны өмнө хүүхдүүдийнхээ оюун санааны хөгжил дээр нь их санаа тавьдаг. Тэр хүүхдүүддээ хэтэрхий хайртай учраас зөв хүмүүжүүлж тэр болгон чаддаггүй. Өөрөө хүүхэд насандаа авч, хэрэглэж чаддаггүй байсан зүйлсээ хүүхдүүддээ өгөх хүсэл нь тэдгээрийг амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бүх шаардлагуудыг хангахыг хичээдэг, Үүний үр дүн нь хүүхдүүдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог. Хүүхдүүдээ бодит бэрхшээлээс хамгаалдаг, амьдралын хүнд хэцүү бэрхшээлд бэлтгэдэггүй.
Өөрийгөө золиослон хүүхдүүдээ бишрэн хайрладаг.
Ус, горхины хажууд байрлавал зохимжтой том тэнүүн байшинд амьдрах дуртай. Засаж янзлахдаа зөөлөн өнгийг эрхэмлэдэг. Шинэ байшиндаа зориулж гоё өвөрмөц эд зүйлс худалдаж авна. Хөршүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг.
Амьдралынхаа турш оюун санааны өсөлт мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээл зэрэгт тэмүүлдэг. Ганцаараа байх мөн найз нөхдийн дунд цагаа өнгөрөөх зэрэг хүслийг нэгэн зэрэг мэдэрдэг.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Микеланджело, Шопен, Ренуар, Гюго, Эйнштейн, Элизабет Тейлор.
 
ЗАГАС-ЭРЭГТЭЙ
 
Тэр сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, сэжэглэнгүй айхтар ухаантай. Зөн совин нь зүй тогтлоос /логик/ илүү хөгжсөн. Далдыг харах мэдрэмж нь бусдыг алмайруулдаг.
Загас эрэгтэй аятай тухтай тохилог орчинд дуртай бөгөөд өглөгч, зочломтгой боловч байнга уйтгарлаж байдаг. Хэрвээ бага нас нь хэвийн өнгөрвөл, шударга, чин үнэнч, сайхан сэтгэлтэй хүн болж өсдөг. Ой тогтоомж сайтай, шинжлэх ухаанд авъяастай.
Хэрвээ таны Загас  эрэгтэй өөрийнхөө өөдлөн дэвшихийн /Загасын амьдралын учрал, тохиолдол гэдэгтэй адил утгатай/ мэддэг бөгөөд залхуурахгүй бол та хэнээс ч илүү аз жаргалтай болж таныг алдар нэр, баян тансаг байдал хүлээж байх болно. Гэхдээ хэрвээ тэр мөрөөдөлдөө самуураад цаг алдвал, энэ нь таны амьдралыг маш том таагүй явдалд хүргэж болзошгүй.
Загас эрэгтэй шийдвэрээ хатуу гаргаж сурах, зорилготой үйлдэх, амжилтанд нь саад болдог хоосон мөрөөдөлд автахгүй байх шаардлагатай. Энэ ордны ихэнх эрчүүд үүнийг ойлгодоггүй нь харамсалтай. Тэд ирээдүйн амьдралынхаа төлөө тэмцэж чаддаггүй.
Эмэгтэйчүүдтэй харьцахдаа шийдэмгий бус байдаг учир нь гологдохоос айдаг. Түүний дотоод ертөнц эргэлзээ болон сэтгэл зовсон байдлаар дүүрэн. Гэхдээ түүний айдас нь ямар ч үндэслэлгүй учир нь тэр их мэдрэмтгий, зөөлөн, уян ялдам. Түүний мэдрэмтгий зан нь эмэгтэйчүүдийг сэргээж мөн тэдэнд таашаал өгдөг.Энэ ордны эрчүүд яриагаараа эмэгтэйчүүдийг гайхалтай уярааж чаддаг, эмэгтэйчүүд нь чихээрээ хайрлаж дурладагийг тэр хэзээ ч мартдаггүй хүн шүү.
Ялалтаа найз нөхөдтэйгөө ч хуваалцах дургүй, эзэмдсэн хайр сэтгэлээ ганцаараа эдлэх нь түүнд жаргал. Секс нь түүний хувьд спорт гэж хэлэхгүй харин цуглуулгаа өндрөөр үнэлж чаддаг цуглуулагч гэж хэлж болно.
Загас, аливаад чин сэтгэлээсээ байх нь дутмаг. Хэрвээ эмэгтэй нь сэтгэл рүү шагайхыг оролдвол тэр буруу харж ийм боломжийг олгохгүй. Бүр гэрлэснийхээ дараа ч эхнэрийнхээ хувьд оньсого байсан хэвээр. Хэрвээ эмэгтэй нь оролдлогоо шаргуу давтаад байвал тэр түүнийг орхихоос буцахгүй. Тэр чинь зоргоороо зугаалдаг муур мэт хүн шүү дээ.
Гэрлэлт нь түүнд онцгой шаардлагагүй, түүнд эхнэр, хүүхэд хэрэггүй. Хэрвээ гэрлэхээр болбол сайтар бодож тунгаана. Гэр бүл нь их тогтуун жигд байдаг.
Ихэнх Загасууд мөөрөөдөгчид гэхдээ бүгд тийм биш л дээ. Хэрвээ тэр ажил эрхлэвэл түүний оюун ухаан болон зөн билиг нь түүнд амжилт ба алдар нэр авчирна. Гэхдээ хэрвээ 25 нас хүртлээ өөрийнхөө авъяасыг олж чадаагүй бол ирээдүй нь тийм ч сайхан биш байна.
Энэ ордны ихэнх нь өөрсдийгөө боломжийн амьдарч байна гэж үздэг. Түүнд хэрэгтэй юм бүхэн нь байгаа - талх, дарс ба түүний мөрөөдлүүд. Гэхдээ ийм амьдрал нь түүний эхнэрт таалагдахгүй. Тийм учраас эхнэр нь хангалттай баян байх эсвэл гэр бүлээ тэжээхийн тулд ажиллах хэрэгтэй болно. Хэрвээ танд аль аль нь байхгүй бол Загаснаас хагацсан нь дээр. Энэ нь мэдээж их хэцүү. Гэхдээ хоосон мөрөөдөгчтэй гэрлэснээс илүү дээр болов уу.
Хэрэв таньтай яг цагтаа яг байх ёстой газраа байсан Загас дайралдвал энэ том олз юм. Энэ Загас бол шавхагдашгүй боломж бололцоотой агуу хүн болно. Тэрээр шүүмжлэл, буруушаахыг үл тоох бөгөөд тэсвэр тэвчээртэй байж харин танийг өрөвдөж хайрлах болно. Түүнд бүх юмаа итгэж ярьж болох бөгөөд энэ Загас юундч барьц алдаггүй хүн юм.
Загас хүний нууцыг задалдаггүй, хүний хэрэгт ч хошуу дүрдэггүй. Зовлон жаргалаа хуваалцах гэж ах дүүс, найз нөхөд, хөршүүд нь хүртэл түүнрүү ирдэг. Учир нь Загас хүний үгийг сонсож чаддаг. Бусдын зовлон зүдгүүр, проблемийг сэтгэлдээ их ойр тусган авдаг тул санаа сэтгэлийн шаналалтай байдаг. Сэтгэлээ онгойлгож биеэ суллах нь чухал.
Загас эрэгтэй амархан гомддог. Түүнийг бүгд дэмждэг үнэлдэг гэдгийг байнга ойлгуулах шаардлагатай. Хааяа тэрээр ганцаараа байж тайвширч, янз бүрийн проблемноосоо ангижрах хэрэгтэй байдаг тул тэрээр дуугаа хураадаг. Ийм үед түүнд саад болох хэрэггүй.
Загас ихэнх тохиолдолд биеээ барьж чаддаг, уур нь амархан гардаг.
Түүнийг хуурах амаргүй тэр бүгдийг нэвт хардаг.
Тэр гоо сайхныг мэдэрч биширч чаддаг учир гоё хөл хараад магтаж магадгүй. Та үүнд юм санах хэрэггүй.Шагналд нь халамжит нөхөр, романтик амраг, санаа нийлсэн найзтай болох болно.
Хүүхэд Загастай сайхан харьцаатай. Загас хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж тэдэнтэй хамт зөгнөлт кино үзэж, тоглож чаддаг тул хүүхдүүд түүнээс салах дургүй.
Загас эрэгтэй маш сайн эр нөхөр болдог бөгөөд та бүх насаараа бал сараа өнгөрөөж буй мэт амьдарна. Тэр эхнэрээ тахин шүтэж бусад бүх ордоос илүү өглөгч хүн билээ.
 
ЗАГАС-ЭМЭГТЭЙ
 
Олонхи Загас-эмэгтэй юмыг урьдчилан харах чадвартай, уран зөгнөлтэй, маш зөөлөн, дур булаам бөгөөд хайрлах, дурлах, мөрөөдөх дуртай. Тэд гоо үзэсгэлэнтэй ба эр хүнийг хайрлах ялангуяа ойлгох чадвартай байдаг. Тав тухтай орчин гоёмсог эд хогшил ер нь гоё сайхан юм болгонд дуртай.
Тэдний ааш зан эрүүл мэнд нь сарны байрлалаас хамаарна. Тэргэл сартай шөнө хүч чадал орж энерги ихээр хуримтлуулна, харин сар гарч байх үед идэвхгүй, сул дорой болдог.
Түүний дотоод сэтгэл ихээхэн баяалаг, Уян зөөлөн зан, нарийн мэдрэмжтэй тул тэд гайхамшигтай эхнэр болж чаддаг. Тэд нөхрүүддээ үнэнч бөгөөд тэдний гэр нөхрийнх нь хувьд найдвартай хана хэрэм мөн.
Энэ эмэгтэйн амьдрал итгэл найдвар, хайр дурлалын мөрөөдлөөр дүүрэн. Өөрийн төсөөлөлдөэ хамтрагчаа ханхүү болгон харах, өөрт нь цэцэг өгч, өөрийг нь энхрийлж буй мэт хардаг.Тийм учраас тэрээр хурц тод хүмүүсийн дунд байх дуртай ж: зураач, жүжигчин, загвар зохион бүтээгч г.м.
Анхны харцаар харахад энэ эмэгтэй таны хүсэж мөрөөдөж явсан бүсгүй мөн мэт санагдана. Гэтэл түүний сексийн амьдрал нь драмын жүжигт тоглож буй мэт өөрийгөө боддог. Байгалаасаа түүнд сэргэлэн цовоо байдал дутагдалтай тул ор хөнжлийн явдал тийм ч их таашаал өгдөггүй. Харин түүний оронд романтик төсөөлөлөөсөө таашаал авдаг. Тийм учраас эрчүүд ихэнхдээ сэтгэл дундуур үлддэг. Мэдээж хэрэг секс бол зөвхөн авах биш мөн өгөх ёстой билээ. Гэтэл Загас - эмэгтэй үүнийг чаддаггүй тул эрчүүд түүнийг орхин явдаг.
Нөхөрт гарсны дараа нэг бус удаа нөхрийнхөө араар тавьдаг бөгөөд яагаад ийм байдалд орсноо өөрөө ч тайлбарлаж мэддэггүй. Угтаа бол энэ эмэгтэй сайхан сэтгэлтэй бөгөөд шургуу зантай эрчүүдэд найр тавьдаг.
Загас эмэгтэй эр хүнийг дарах, дарлахыг бараг хичээдэггүй бөгөөд тэднээс илүү гарахыг огт хүсдэггүй. Харин түүнд зөвхөн хайр энхрийлэл хэрэгтэй. Ийм учраас энэ ордын эмэгтэйчүүд эрт нөхөрт гардаг. Тэрээр эр хүнийг ертөнцийг эргүүлнэ гэж боддог бөгөөд энэхүү итгэл нь эрчүүдэд нөлөөлж тэд өөрсдийгөө хүчирхэг гигант мэт сэтгэдэг.
Загас ая тухтай, тайван эмэгтэй юм. Тэр гайхалтай эмэгтэйлэг. Эрчүүд түүн рүү татагддаг. Учир нь тэд таныг хэзээч юунд ч буруутгахгүй. Танийг түлхэж хурдан дээшлэхийг шаардахгүй. Гэвч нөхөрт гарсаны дараа өөрийн шаардлагаа тавих болно. Ихэнхдээ шоолонгуй хорон үгтэй байж чадна.
Загас- эмэгтэй ямар ч хэцүү байдлаас хөнгөхөн гарч чаддаг билээ.Энэ эмэгтэй хэр хэмжээндээ таарсан чадалтай бөгөөд харин гадна талдаа сул дорой мэт харагддаг. Загас эмэгтэй ихээхэн бялдууч зантайг мартаж болохгүй. Тэрээр байнга бодлогоширсон байдалтай байдаг.
Санхүү эдийн засгийн талаар мэдлэг муутай боловч гэр орноо сайхан авч явдаг ба төлбөр тооцоог цагт нь хийдэг. Сүүлийн үеийн загвар мода түүний санааг нэг их зовоодоггүй бөгөөд хувцасыг шилж сонгохдоо хайнгадуу ханддаг.
Тэр эргэн тойрныхонтойгоо үргэлж найрсаг харьцаатай. Түүнд ганцхан дайсан бий. Энэ хүн бол ирээдүйн нөхрөө олох үед Загас эмэгтэйн хаясан эр хүн болой. Тэр маш уян нялуун, хэрэв түүнийг гомдоовол тэр асгартал уйлах бөгөөд гэмгүй эмэгтэйг сүйтгэлээ гэж та өрийгөө зэмлэх болно. Хааяа тэрээр энэ харгис ертөнцөд төрөх ёсгүй гэж бодоод сэтгэл санааны хүнд дарамтанд ордог. Ийм үед та түүнийг дэмжиж, магтаж цэцэг өгөөрөй.
Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг бөгөөд нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр түүний хувьд амьдралын түшиг тулгуур мөн. Нөхрийн аз жаргал тайван байдал бүхнээс эрхэм. Загас  эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм. Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй.
Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхдэд бүх юмыг зөвшөөрдөг бөгөөд ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.
Түүний төрсөн өдрийг бүү мартаарай. Загас эмэгтэйн дунд мөн цөөнгүй үрэн таран хийгч нар байдаг. Загас эмэгтэй ямар ч үед 100% эмэгтэй хэвээр үлддэг.
 
БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Загасанд Хонь маш таалагддаг боловч өөр өөр зан ааштай тул тохирохгүй.
Үхэртэй аз жаргалтай сайхан гэр бүл болно.
Ихэртэй маш сайн гэр бүл болох бөгөөд хоёулаа уян зан чанартай.
Мэлхийтэй найз нөхөрлөл, хамтран ажиллах болон дурлал байж болно.
Арслантай харилцан талархалтай хандах боловч Арслан Загасыг гомдооно.
Охинтой сексийн амьдрал таарахгүй.
Жинлүүртэй харилцан бие биенээ хүндэтгэнэ.
Хилэнцтэй маш таарамжтай, найдвартай.
Нумтай гэр бүл болох нь цөөн.
Матартай ижил  төстөй зан олон тул бие биедээ татагдана, мөн түлхэлцэнэ.
Бумбатай амжилттай гэр бүл болох нь цөө
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл