Охины ордонд төрсөн хүний төөрөг зурхай
2016 оны 2 сарын 22



Нийтлэг зан чанар

Охины ордонд төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай. Нэлээд хуучин маягаар хувцасладаг хувцас хунартаа их анхаардаг.

Охины ордонд төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л зоригтой харагддаг, хүнээс илүү их ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй гаднаас нь харахад амгалан ч гэсэн дотроо бол үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь ч бий. Тэд их үнэнч хүмүүс, тэдэнд бүрэн дүүрэн итгэж болно.

Охины ордонд төрсөн хүмүүс залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч гэсэн тэр хүнийхээ дутагдлыг тов тодорхой харж байдаг бөгөөд энэ гэр бүл болоход ч саад болдоггүй. Найман сарын сүүл есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай тооцоотой, ягшмал номлолтон гэж үзэж болохгүй.  Тэдний олонхи нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь охиныг захирдаг “Буд" гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө.
Тэд бусдын ач тус ивээлд багтах дургүй биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Ялимгүй харам. Яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.

Хэрэв эрэгтэй бол

Охины ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүх автдаггүй, их хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, найз нөхөд өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг их хайрламхай. Тийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх аальгүйтэх тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа их голомхой цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олонтоо.  Хэрвээ тааран тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдарна. Тэд бас хүүхнүүдэд их эелдэг анхааралтай хандаж тэдний хайр хишгийг хүртэж ч болно. Охины ордынхон үнэнч нөхрүүд зөвхөн онцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж гуйвж гувшин уйлж хайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд хагарсан шаазанг нааж болохгүй" гэж хатуу итгэдэг.

Охины ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороо тэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь их анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэнд сайн боловсрол олгохын тулд ямарч хохирол үзэхээс буцахгүй. Тэд хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртай ч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болж хувирах нь бий.

Охины ордонд төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтан байхдаа илүү таарна. Асар хариуцлагатай болохоор тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ их зовооно харин онц сайн савлагч гүйцэтгэх ажилтнууд байдаг. Орлогч байхдаа онц тохиромжгой.

Охины ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыг яриулах дургүй харин сэтгэл дотроо бол шүүмжлэлтэй санаа нийлж байж болно.

8-р сарын 24 -нөөс 9-р сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбарт хэвлэлийн газар анагаах ухаан эм найруулдаг газар илүү их амжилт гаргана. Тэд сайн лаборантууд, нягтлан бодогчид. Ямарч ярвигтай ажлыг тэдэнд итгэж даалгаж болно.

Хэрэв эмэгтэй бол

Охины ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн л сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн гэм хоргүй амьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий зантай ч гэсэн санасан бодсондоо хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол огт эргэлзэлгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь бол гэр бүлээ бусниулах нь тэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь хэн ч алив ажлыг өөр шиг нь үнэнч шударга нягт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг.

Та хэрэв охины ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай. Учир нь цаадуул чинь худал үг, салан задгай байдал муухан шиг маягт их дургүй. Түүнтэй уулзахаар явахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй. Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх яахын ч аргагүй л шалтгаан бодож олоорой доо.

Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир нь тэд голдуу л оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийг мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна.

Охины ордныхон голдуу үнэнч эелдэг эхнэрүүд, Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэр бүлээ бат бэх байлгаж гэр орноо тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаа гоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроос илүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо хүүхдийнхээ бие бялдар, ёс суртахуун оюун ухааны хэрэгцээг нь хангахын тулд хамаг чадлаа дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байж болно, гэсэн ч гэр дотроо сайхан харьцаатай байдаг бол сэтгэл нь уярч хүүхэддээ их анхаарал халамжгай ч болж болно.

Хүүхэд  ахуй цагтаа
8-р сарын 24 -нөөс 9-р сарын 23 -ны хооронд төрсөн хүүхдүүд хоол голж шилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санаа амар хүүхдүүд. Тэд хар нялхаасаа их нямбай, тоглоомуудаа заавал байранд нь тавина. Гадны хүний дэргэд бол гопдуу л ичимхий дуугүй харин төрөл төрөгсөд ойр дотны хүмүүстэйгээ хамт байгаа үед амаа үдүүлчихсэн юм шиг гэж хэлэхээргүй. Охины ордонд төрсөн хүүхэд эрт хэлд орж гэрийн ажил хийхэд чь ээждээ их хань болно. Ээжийгээ яг л дуурайж юу хий гэсэн бүгдийг нь үг дуугүй хийнэ.
Сургуульд бол тэд багш нарын хайртай хүүхдүүд байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй, даалгавраа нямбай хийнэ. Тэднийг ангийхны өмнө зэмлэвэл сэтгэл нь маш их зовно, иймд зэмлэх үгийг зөвхөн өөрт нь л хэлэхэд хангалттай.

Тэд гарын дүйтэй /тэднийг голдуу л сургуулийн ханын сонин гаргахдаа татан оролцуулна/жүжигт тоглох дуртай: жүжигчин болох төрөлхийн авъяастай. Багшдаа туслахад үргэлж бэлэн байдаг, ангийн даргын үүргийг ядах юмгүй гүйцэтгэнэ.

Охины ордод төрсөн хүүхдүүдийн өсвөр насны нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт хошуу дүрж болохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбон шоолвол сэтгэлд нь насандаа мартахгүй сэв суулгаж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэж ч болно.

Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэр хайраа гадагш нь гаргаж тэвэрч үнсэж байгаарай, яагаад гэвэл тэд ийм л юмаар их дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой тунгаар өгч байх нь тэдэнд аскорбины хүчил загасны тосноос дутуугүй хэрэгтэй. Бусад хүүхдүүдийг бодвол охины ордын хүүхдүүд үлгэрт итгэдэггүй, үнэн бодитой юманд л итгэдэг хүмүүс. Ийм ч учраас тэдэнд хайр энхрийлэл бусдаас илүү их хэрэгтэй.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл