Үхрийн ордонд төрсөн хүний төөрөг зурхай
2016 оны 2 сарын 22



Нийтлэг зан чанар

Үхрийн ордныхны онцгой шинж нь гэвэл дуу цөөтэй, удаан хөдөлгөөнтэй, уул хад шиг бат тогтвортой. Үргэлж тайван. Үхэр өөрөө өөртөө нэг л юм шийдсэн бол түүнийг хөлөөрөө дэвсэж гараараа нударч байсан ч тоохгүй. Үхэр тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал зөрүүдлэнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. Үхэр бага сага өшиглөх, хатгаж. жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна. Тэгснээ нэг өдөр тэсмээргүй болж нэг өдөр ухасхийн тулалдана. Ийм үед замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд хаяж чадна. Дэвслэх гэдэг үг ч багадна. Чухамдаа газрын хөрснөөс арчина. 

Олонхи үхэр биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл насанд нь нэг буюу хоёр л удаа тохиолдоно. Гаднах онцлог нь хүзүү нь бүдүүн, уян хатан. мөр нуруу цээж нь өргөн. Ерөнхийдөө таргандуу боловч бие хаа сайтай. Мушгирсан үс, толгойдоо наалдсан жижигхэн чихтэй. өндөр туранхай байх явдал ч бий л дээ. Үхрийн зан байдал ерөнхийдеө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй, хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Ундууцах нь бага, тэсвэртэй, амьдралынх нь зорилгыг юу ч гуйвуулж чадахгүй. 

Үхрийн ордонд төрсөн хүмүүс гэртээ нам гүм тайван байдлыг хүснэ. Ямар нэг эвгүй байдал гаралтай бол уургаа шүүрч аваад л загасанд яваад өгнө. Байгаль, газарт сэтгэл нь их татагдана. Хувьдаа өмчлөх газаргүй бол ядаж л цонх тагтан дээрээ цэцэг тарьж сэтгэл нь амарна. Үхрийн ордныхон бие сайтай улс харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр нь эмчийн зааврыг биелүүлдэггүйтэй холбоотой. Тэд даарснаас өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь өвдөж болно. Энэ нь унд хоолоо ихдүүлж, бага явж, эрүүл агаарт бага явснаас л болно. Хөдөлгөөн агаар хоёр биед нь амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан энэ бүхнийг эсэргүүцэж л байдаг. Үхрийн ордныхонд идэж чадахгүй юм гэж үгүй.

Халуун ногоо, давсалсан өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг суудал дээр иднэ Тэд нэг их алиа хошин зантай улс биш, харин хэн нэг хүн гадилын хальсан дээр хальт гишгээд өнхрөөд ойчихыг харвал үнэхээр инээд нь хүрнэ. Гэвч энэ бол жинхэнэ урлагийг хүртэх чадваргүй гэсэн үг биш. Тэд уран зураг хөгжимд дуртай, зарим нь сайхан хоолойтой, зарим нь тэр ч байтугай мэргэжлийн дуучин болдог. Үхрийн ордныхон солонгон задрагийн дотроос номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулдгаар нь ногоон, хүрэн өнгөнд дуртай.

Хэрэв эрэгтэй бол

Тэд сугар гаригт захирагддаг учраас их номхон, хүнийг их хайрлана. Хүүхэн хүнийг эргүүлж чадна. Төрсөн өдрийг нь буюу хэн хэндээ хамаатай аль нэг чухал өдрийг огт мартахгүй. Үхрийн ордныхон Хумхын ордныхон шиг мөрөөдөмтгий биш учраас арслангийн ордныхон шиг гандирсын ордон амлахгүй.

Гэсэн ч тэд нэг л орой өөрийнхөө мөнгөөр барих гэж буй модон байшингийнхаа зураг төслийг үзүүлэх гээд хүүхнийхээ гэрт уран барималчийг дагуулан очиж мэднэ. Үхрийн ордныхон үе үе зөрүүдэлдэг ч гэсэн ухаантай хүүхэн бол тэдний зөөлөн сэтгэл, амгалан зан, найдвартай түшигтэйг үнэлдэг. Санхүүгийн хувьд бол тэдэнд бүрэн найдаж болно.

Үхрийн ордныхон үнэнч сайн ажилтнууд, тийм болохоор хүндхэн ажлын дараа амрах хэрэгтэй. Амрахад нь саад болж хэрэггүй. Бас өөрийг нь удаан залхуу гэж яриарай.

Энэ бол мөргөдөг бухыг өдөөн хатгаж улаан дарцгаар далласантай адил. Радио, телевизийнхээ дууг намсгаад хөглөрсөн тоглоомуудаа хамж аваад тэдэнд амрах боломж олгох хэрэгтэй.

Үхрийн ордныхон сайн эцэг байдаг. Удам угсаагаа залгуулах хүүтэй байхыг мөрөөддөг. Гэсэн ч охиддоо эелдэг, анхаарал халамжтай. Хүүхдүүддээ их тэвчзэртэй ханддаг. Бүх юмаа ёсоор нь хийж л байвал хичээлээ хийж байхад нь яаруулдаггүй. Хэрэгтэй гэж үзвэл хүүхдүүддээ яггүй хатуу сахилгын арга хэмжээ авч бас чадна. Гэсэн ч хүүхдүүд нь тийм эцэгтээ их хайртай, том түнтгэр бамбарууштай ноололдох адил хивсэн дээр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. Үхрийн ордонд төрсөн удирдах ажилтанд захирагдаж буй хүмүүс даргынхаа тэвчээрийг шалгах хэрэггүй гэдгийг санаж явбаас зохистой. 

Тэдний тэвчээр шавхагдашгүй мэт санагдаж болно. Өнөөдөр таны хайш яаш машиндсан баримт бичгийг анхаарахгүй, өдрийн цайнаас хагас цаг хоцорч ирснийг чинь ч зэмлэхгүй өнгөрч болох ч маргааш нь таныг хагас цаг биш бүтэн нэг цаг хоцорч ирвэл нэг л мэдэхэд бөөн шуугиан дэгдэж таныг халчихсан байх вий. Тэд эрүүл ухаантай, сахилга баттай ажилтнуудыг хүндэлдэг. Бас тэднээс өөрийнхөө сэтгэлд тохирсон л юм хийхийг шаардана. 

Тэдний нэгэнт гаргасан шийдвэрийг юу ч өөрчилж чадахгүй. Үхрийн ордонд төрсөн жирийн ажилтны тухайд гэвэл худалдаа наймааны салбарт бол амжилт олохгүй, учир нь тэд үг цөөтэй болохоор бараагаа сурталчилж, элдвээр магтаж чадахгүй. Харин тэдний дотроос сайн инженер, эмч, сурган хүмүүжүүлэгч, дуучин, зураач, газрын эзэд гардаг. Хаана ч ажиллаж байсан хариуцсан ажилдаа өндөр ухамсартай ханддаг. Үхрийн ордныхон амьдралд эзлэх байр сууриа олсон бол, тэр нь тэгээд ирээдүйтэй бол ажлаа өөрчлөх нь ховор.

Хэрэв эмэгтэй бол

Үхрийн ордонд төрсөн эмэгтэй ажилтан ямар ч албан байгууллагад ховорхон олдох хүний нэг. Жигдхэн дуутай, амгалан зантай, тэр хүүхнүүд голдуу л сайн нарийн бичгийн дарга болдог. Ямар ч юм тохиолдсон тэд галзууртлаа уурладаггүй. Хямралын байдалд сэтгэл алдахгүй. 

4-р сарын 21-ээс 5-р сарын 20-нд төрсөн хүүхнүүд аятайхан царайтай, эелдэг хөдөлгөөнтэй, гэсэн ч тэдний цаана далд хүч нуугдаж байх шиг санагддаг. Чухамдаа бол түүнд ямар ч эр хүн зөвхөн мөрөөдөж л чадах, эмэгтэй хүний бүхий л сайн чанарууд цогцолсон байдаг. Хаяа уурлаж хилэгнэх боловч уур нь дороо гарна, уурыг дэндүү их хүргэхгүй бол үргэлж тайван тогтуун байна. 

Найз  нөхдийн дунд ч худалч хуурамч хүн байдаггүй, амьдралд нь тийм хүн таарч гэмээ нь холуур тойрон гарна. Ийм хүүхнүүд дайсандаа мөс шиг хүйтэн хандах боловч нөхдөө бол зовсон, жаргасан алинд ч болов орхихгүй үнэнч байж чадна. Тэд хурдан сэтгэх нь гайгүй. Нөхрөө аятайхан хүүхэнлүү харц чулуудаж байхыг хараад уурлан нүүр барайхгүй. Аятайхан царайтай кассын хүүхэнлүү нүд ирмэж болно. Эхнэрийнхээ найз хүүхнийг явахад нь хацар дээр нь үнссэн ч болно. 

Гэхдээ даврах хэрэггүй. Бүх юманд хэмжээ хязгаар гэж байдаг. ёс зүйн тухай ойлголтыг нь зөрчиж гэмээ нь өөрийгөө л зэмлэх хэрэгтэй, учир нь хэдий хилэгнэл, бөмбөг дэлбэрэх лугаа адил болой. Үхрийн ордны хатагтай нар хээрээс түүсэн тэвэр дүүрэн цэцэг, янз бүрийн сүрчгийг, угаасан цагаан хэрэглэлийн үнэр, шинэхэн хадсан өвсний анхилам үнэр, шатаж буй хөрмөгний эхүүн утаа, асч буй лаван лааны үнэрт дуртай. Элдэв эвгүй үнэрт онц дургүй, ийм эхнэр авсан хүн амьдралын шуургатай далайд эхнэр чинь үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж болно.

Ийм хүүхнүүд хүүхдүүдтэйгээ зууралдах их дуртай. Харин тэднийгээ өсч өндийхийн хирээр улам хатуу шаардлагатай болж, залхуу, салан задгай байдал, үг дуулахгүй явдлыг нь үл тэвчинэ. Хүүхдүүд нь өөрсдийнхөө юмыг эмх журамтай байлгаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол ээжийн чинь зүгээс ширүүн шиг юм толгой дээрээс чинь бууж мэднэ. Гэсэн ч тэд сайн эх хэвээрээ үлдэж ирэх тутам хөвүүдийнхээ сайн нөхөр нь болдог.

Хүүхэд ахуй цагтаа

Бяцхан тугалхан амаржих газрын сувилагч, баривч өмсүүлэх гэж оролдоход нь л хүн тогтохын аргагүй бахирч гарна. Хөршүүд чинь тийм концерт байнга сонсож инээд нь хүрч л суух болно. Зөрүүд зангий нь эс тооцвол эдгээр жаалууд бусад бүх юмаараа тун ялдамхан хүүхдүүд. Та тэдэнд зөв л хандвал тэдний хүмүүжил их баяр цэнгэл авчирна. Шахаж хавчихгүй бол тэд хөгжилтэй, зөөлөн чихтэй, эелдэг байдаг. Тэднийг хайрлаж энхрийлж л байвал санасандаа хүрч болно. 

Зандарч тушаавал амжилт олохгүй. Үхрийн ордын хүүхдүүд сургуульд сурч байхдаа их хичээнгүй, хичээлээ нямбай хийнэ. Багшийн ярианд анхаарлаа төвлөрүүлэх авъяастай. Бяцхан тугалхануудыгаа өргөст хатуу тор шиг хэт хатуу дэглэмийн бус нөхөрсөг дулаан уур амьсгалд хайрлан энхрийлж хүмүүжүүлцгээ. Сайн сайхан юмыг олж хардаг, ойлгож мэддэг болцгоо, тэгвэл насны эцэсг та ганцаардахгүй.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл