Та ямар жилд төрсөн бэ?
2016 оны 2 сарын 16
Хулгана  жилд төрсөн эр хүмүүн:

Нэгэн өдрийн хүнс нь нэгэн мянган таар, үүрдийн хүнс нь гурван мянган таар буй.  Хавар, зун төрвөөс зөв шулуун, намар, өвөл төрвөөс баян сайн,  4 хөвгүүн төрж,  2-ын хүчийг нь олох, мөр, ар хөхнөө мэнгэтэй бөгөөд муу. 12,20 наснаа гайтай буй. 1 сар ба 10 сард хүмүүн үхсэнд бүү оч. Өвчин олбоос ангаахуйяа бэрх. Морин жилтэй эм үл зохих. 70 наснаа эс үхвээс 90 хүрч 7-р сарын 13-нд үхэх заяат  буй.   

Хулгана жилд төрсөн эм хүмүүн:

Нэгэн өдрийн хүнс нь цагаан амуу, найман шин. Үүрдийн хүнс  нь дөрвөн мянган таар буй. Хавар, зун төрвөөс баян сайн. Намар, өвөл төрвөөс зөв дунд. Аймтгай авирт, ураг дархагаас хишигт, урагт элэгсэг, баян ноён заяатай. Таван хөвгүүн төрж гурван хүчийг олох. Өчүүхэн дор өвчин хүлцэх, гэм нь хүзүүнд нь гайтай буй. Үхэр, морин жилт эр зохихгүй, хулгана барс жилт эр зохих. 15,37 наснаа гайтай. 61,73 наснаа эс үхвээс 90 хүрч барс цагт үхэх заяат буй.

Хулгапа жилд төрөгсөдийн зан төлөв: 

Хулгана жилд төрсөн хүмүүс ажилсаг, сэтгэл нь гүнзгий, эд юм олох, хураан хуримтлуулах авъяастай. Аливаа зүйлийг сэтгэлдээ хадгалах нь удаан. Сэтгэл нь амгалан бус ч явдал мөрөөрөө муу сэтгэлтнээс болгоомжлох явдал үгүй. Жаргал удаан дэлгэр бус. Зовох зүдрэх түлхүү, уур хилэнгийг нь өдөөх, айлгаж цочоох дайсан олонтой. Гадны нь зүйлд гоймой, дотнын зүйлд нарийн хянамгай, үг нь олон, сэтгэл нь шадар, гар дахь нь бага нэгэн мөн. Хүч ихтэйг нь ганд нь хаядаг, хүч багатайг нь бүтээдэг.  Ээлтэй эрдэнийн чулуу нь алмаз буюу очирэрдэнэ, анар, хаш, ногоолин. 

Хулгана өдөр төрөгсөд:  9 дахь хоног, 10 насанд болгоомжил. 
Хулгана  цагт төрөгсөд: Шударга, зөөлөн, хаашай ч одно олзолно.



Үхэр жил 

Үхэр жилд төрсөн эр хүмүүн : Нэгэн өдрийн хүнс нь нэгэн таар, дөрвөн шин, зарах бэгэр төмөр зоос , хавар, зун төрвөөс баянсайн, намар, өвөл төрвөөс дундажхан. Энэ хүмүүн хатан хүний хэл авагч авирт, бичиг сурваас дээдэс хүнийг өргөх мөрт буй.  24, 40 наснаа өлзий хутагт ноён болох, 56 наснаа эс үхвээс 90 хүрч долоон сарын шинийн нэгэнд үхэх заяат буй.

Үхэр жилд төрсөн эм хүмүүн: Нэгэн өдрийн хүнс нь хар буурцаг, есөн шин, үүрдийн хүнс нь нэгэн мянган таар. Хавар,  зун төрвөөс зөв дунд, намар, өвөл төрвөөс баян сайн. Авир сайтай, хүнд юу ч өгвөөс сайн. Үгээгүй ба өгөөмөр гарт ураг садан олон, жил эс зохилдвоос ураг үгүй болох. Могой, тахиа жилт эр зохих. 23,46,55 наснаа буй. Хөхлөр /12-р сард/ сард өвчтөн, үхэгсэдэд бүү яв. 64,71 эс үхвээс 81 хүрч үхэх заяат буй.

Үхэр жилд төрөгсөдийн зан төлөв: Үхэр жилд төрсөн хүмүүс амар тайван байх дуртай. Хэвтэж, сууж тухлах дуртай, залхуурах нь их , хийж бүтээхдээ түргэн шаламгай бус. Харин нэг зоривол ямар нэг юм хийхдээ махран хичээж, чанартай сайн бүтээдэг. Ам нь бэрх, зөвлөлдөхөд зөвөлгөөн авдаггүй нь бэрх. Зөрүүд зантай, ааш зан тогтвортой, уужуу тайван сэтгэлтэй, өвчин, зовлон тохиолдох нь бага, уур хилэнгийнхээ уршгаар буруудвал засал авах нь хялбар бус, үг нь хатуу, тэсвэр тэвчээр ихтэй. Ээлтэй эрдэнийн чулуу гартаам, маргад, шүр. 

Үхэр өдөр төрсөн хүн: 8 дах хоног, 8-н насанд  болгоомжлох. 
Үхэр цагт төрөгсөд: үг шудрага, өлзийт болох.

Барс жилд төрсөн эм хүмүүн:

Нэгэн өдрийн хүнс нь тутрага амуу арван шин, үүрдийн хүнс нь хоёр мянган таар буй. Хавар, зун төрвөөс баян тарган сайн. Намар, өвөл төрвөөс зөв дунд. Өчүүхэн дор онгод чулуун зүг зүүдийг мэд. Авир ааль нь түргэн, үтэр мартах, эрдээ эрхэт. 40 наснаасаа дээшлэх тутам сэжимүүдийг үзэх. Жил эс зохивоос хоёр гал үзэх мөрт буй. Өчүүхэн дор гал уснаас гэмтэх, өвчүү гэдэсний өвчин гайтай буй. Идэдэх сард өвчин үхэгсэдэд бүү яв. Нэгэл ургаас өвчин олох гай буй. 55,77 наснаа эс үхвээс 82 насандаа үхэх заяат буй.

Барс жилд төрсөн эр хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь тутрага хоёр таар, зарах бэгэр зоос. Хавар, зун төрвөөс дундажхан. Намар, өвөл төрвөөс баян сайн. Энэ хүний зүрхэнд өчүүхэн мэнгэ буй бөгөөс хөвгүүн үгүй, нас нь 1, 20, 39 болоход гал, уснаас айх, зсвэл 40 насандаа өлзий хутагт болох. Хүвь /1 -р сар/ сар ба 5 сард төрсөн бөгөөс гэртээ эр боол бүү оруул, бичиг сургваас хатан хүний босгонд явбаас зохих, дөрвөн хөвгүүн төрж хоёрынх нь хүчийг олох, урьд авсан эм үл зохих, жил эс зохивоос хөвгүүнгүй, хоёр эм авах заяатай. Айл авирт хурдан, эмдээ амраг. 61,80насандаа эс үхвээс 90хүрч хувь сарын шинийн нэгэнд бичин цагт үхэх заяат буй.    

Барс жилд төрөгсөдийн зан төлөв: 

Баатарлаг, чадап ихтэй Сэтгэл хатуу, омог их, өөрөөсөө илүү хүн үгүй хэмээн бодомхой. Явдал  мөр нь ширүүн, бүдүүн хадуун ааштай, олонг эргэцүүлэн боддог. Худалдаа наймаа хийх, тоглож наадах, маргалдах дуртай, их мартамхай өвчин зовлон тусах нь бага, их төлөв ганцаардмал байдалтай. Ээлтэй чулуу нь гартаам, анар, бадмаараг, очир эрдэнэ. 
   
Барс өдөр төрөгсөд : 5-н хоног, 8 сар, 10 насанд болгоомжлох. 
Барс цагт төрөгсөд: хишиг их, билиг түргэн, хүний үг үл авах.

Туулай жилд төрсөн эр хүмүүн 

Нэгэн өдрийн хүнс нь нэгэн шин, хоёр таар, зарах бэгэр алтан зоос. Хавар, зун төрвөөс зөв шулуун. Намар, өвөл төрвөөс баян сайн. Авир хурдан, сайн. Долоон хөвгүүн төрж гурвын хүчийг нь олох, өвчүү цоройндоо мэнгэтэй бол бичиг сурваас амин урт  болох, 3 наснаа нохой зуух гай буй. Тахиа жилт эм авбаас хоёр сарын арванд өвчин олох. 16, 18 насандаа өлзий хутагт болох. 2 ба 8 сард өвчин олбоос анагаахуйяа бэрх. 30,42,60 наснаа гайтай буй. 70 наснаа эс үхвээс 82 хүрч хоёр сарын шинийн найманд нохой цагт үхэх заяат буй.

Туулай жилд төрсөн  эм хүмүүн
 
Нэгэн өдриЙн хүнс тутрага амуу, долоон шин, үүрдийн хүнс нь хоёр мянган таар. Хавар зун төрвөөс баян сайн. Намар, өвөл төрвөөс зөв дунд. Ураг чухаг, үйлэнд хичээнгүй, яарамтгай, аймтгай. Хүн тус хүргэвээс ачийг хариулах гурван нуган, гурван охин төрөх. Мөр, ардаа мэнгэтэй бөгөөс цээж нь сэцэн ухаант болох. 17,20,40 наснаа нэгэн ургаас улмай эвэр олох. 53,61,77 наснаа эс үхвээс 97 нас хүрч хоёр сарын шинийн гурванд үхэх заяат буй. 

Туулай жилд төрөгсдийн зан төлөв

Явдал хөдөлгөөн ихтэй, эд юмаар дунд зэрэг боловч түүнийгээ хадгалан хамгаалах, хайрлах дуртай. Арга башир ихтэй, арганд мэргэн, дотуур тамиртай, худалдаа наймаа, тоглоом наадам зэрэг хөдөлгөөнтэй үйлэнд дадамгай, жаргал цэнгэл хөөцөлдөх дуртай. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, биндэръяа, индранил. 

Туулай өдөр төрөгсөд: 6 дахь хоног, 19 насандаа болгоомжил 
Туулай цагт төрөгсөд: нэр, зэрэг олох, идэх өмсөхөөр элбэг. 

Луу жилд төрсөн эр хүмүүн

Нэг өдрийн хүнс нь усан амуу, хоёр таар нэгэн шин, үүрдийн хүнс нь алтан зоос. Хавар, зун төрвөөс баян сайн. Намар, өвөл төрвөөс зөв дунд. Нохой жилт эм хүн үл зохих, эр хүнд гай буй. 3 ба 9 сард гай буй. Хулгана жилтэй эм хүн зохих, дөрвөн эмээр өтлөх, гурван хөвгүүн төрж хоёрынх нь хүчийг олох.  Нэгэн хөвгүүн нь баян ноён болох ноёдод явбаас зохих, 9 ба 10 сард өвчин болох, үхэгсдэд бүү яв.

 Ар мөрөнд мэнгэтэй бөгөөс  хэл аманд мэргэн, эмдээ амраг, өлзийт сайн болох мөрт болой. 4,28,29,36,56,60 наснаа гай буй. Түүнээс өнгөрвөөс 70,80 наснаа эс үхвээс 90 хүрч гурван сарын шинийн есөнд үхэх заяат буй.

Луу жилд төрсөн эм хүмүүн:

Нэгэн өдрийн хүнс нь амуу есөн шин, үүрдийн хүнс нь гурван мянган таар. Хавар, зун төрвөөс зөв, намар, өвөл төрвөөс баян сайн. Хүнд өгөөмөр. Долоон хөвгүүн төрж таван  хөвгүүний хүчийг олно. Гар уран, бэрдээ харгис. Урьдах эртэй эс зохивол гурван жил гурван гал үзэх үрт буй. Гар, хөхөнд мэнгэтэй бол өлзийт хутагт болох. Ураг чухаг, албин чөтгөрөөс аймтгай. Тэргүүн, шүд, ясан шархирч өвдөх. Өчүүхэн дор гал уснаас айх. 1,28,29 насанд гай буй. 52,65 насанд эс үхвээс 80 хүрч, хөхлөөр /12-р сар/ сарын 21 нд үхэх заяат буй. 

Луу жилд төрсөгсөдийн зан төлөв:

Хүч чадал ихтэй, өөрийг дээрд үздэггүй, хэл ам ихтэй ч бусдыг үл басамжлагч, үйлдэж буй зүйлээ гүйцээх туйлбаргүй, хатуу бэрхтэй тулгарах үед шантрамтгай, дуршил бага, сэтгэл цагаан, олон зүгт, өөрөө яримтгай боловч бусдын үг сонсох дургүй, сонсовч ойшоохгүй өнгөрөх нь олон. Эрүүл мэндээр сайн, өвдвөл хүндрэх талтай. Ээлтэй эрдэнэнийн чулуу нь хув мана, индранил. 

Луу өдөр төрөгсөд: 5,10- н хоног, 4-н сар, 5,10,18 насандаа болгоомжлох

Луу цагт төрөгсөд: идэх өмсөхөөр элбэг, нас бүр олз болох 

Могой жилд төрсөн эр хүмүүн  

Нэгэн өдрийн хүнс нь хар буурцаг, хоёр таар, нэгэн шин, зарах бэгэр мөнгөн зоос. Хавар, зун төрвөөс зөв дунд, намар, өвөл төрвөөс баян сайн. Үүрдийн хүнс нь монгол амуу хоёр мянган таар буй. Могой жилтэй эм хүн үл зохино. 4,10 сард төрсөн хүн бичиг сурваас нэр олох. Ааль авир сэцэн сайн.  Хулгана, үхэр жилт эм хүн үл зохих. Жил эс зохивоос эмийг үхүүлэх, гурван эмээр өтлөх. Ураг чухал болох, эсвээс гурван хөвгүүний  хүчийг олох. Сайн өдөр төрсөн заяат хөвгүүн нь баян ноён болох. 7,8,11 наснаа гай буй. 16 наснаа өлзий хутагт болох. 20,30 наснаа өвдөх гай буй. 61,68 наснаа эс үхвээс 90 хүрч 5 сарын шинийн 6 нд үхэх заяат буй.

Могой жилд төрсөн эм хүмүүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь хар буурцаг хоёр шин, үүрдийн хүнс нь хоёр мянган таар. Хавар, зун төрвөөс зөв дунд ухаант буй, үзэсгэлэнт тал сайнт, ураг төрөл олонд авир зөөлөн дөрвөн нуган, хоёр охины хүчийг олно. Намар, өвөл төрвөөс  хишиг хүнс их, заяа сайнт баян, ноён заяат, өвчүү, хүзүүн, зүүн гартаа мэнгэй бөгөөс өлзий хутагт /сургуульд явах, зэрэг дэвших, нэр олох, амжилт олох, баясах/, хоёр гал үзэх заяатай. 30 наснаа зөв нөхөд болох, ураг чухаг, авир түргэн, зүрх хөдлөх. 37,40 наснаа их гай буй, 55,64 наснаа эс үхвээс 72 хүрч 8 сарын шинийн хоёронд үхэх заяат буй.

Могой жилд төрөгсөдийн зан төлөв :

 Хортой, ширүүн омгийн уураар өөрийн үндсийг өөрөө түлэгч мөн. Ааш зан ширүүн, хэл ам ихтэй уруудаж буруудвал сэхэх нь хялбаргүй, бусдад сайн, муу санг өвөрлөвөл мартахгүй боловч ухаалаг, шударга. Анд нөхөддөө алдаа бусармагаас хамгаалж, зовж зүдрэхийн цагт нь хаяж хөсөрдүүлэхгүй. Өөрөө өөрийгөө доройтуулахгүй бол бусдаар атаархалыг гаргавч надад  хорлол үгүй хэмээдэг. Ходоод, элэг өвдвөл хор ихтэй. Ээлтэй эрдэнийн чулуу анар, молор, бадмаараг .

Могой өдөр төрөгсөд: 2 ба 5-н хоног, 9-н насандаа анхаарал болгоомжтой бай. 
Могой цагт төрөгсөд:  Ааш зан сайтан боловч хүргэндээ халтай.



Морь жилд төрсөн эр хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь нарийн амуу, хоёр таар нэг шин, зарах бэгэр төмөр зоос, бичиг сурваас амин урт. Хавар, зун төрвөөс зөв дунд, намар, өвөл төрвөөс баян сайн, өлзийтэй. Хулгана жилт эм үл зохих. Өчүүхэн дор гай буй. 5 сард гайт буй, туулай, гахай жилт эм хүн зохих. Жил эс зохивоос хөвгүүн үгүй, тэрээр төрвөөс өсөхүйеэ бэрх. Энэ хүн ноён болох мөртэй. Дөрвөн хөвгүүн төрж, хоёрын хүчийг олох. Хаан хүний босгонд явбаас өлзий хутагт болох. Дөрвөн эмийг үзэх. Баруун мөр, царайд үү, мэнгэ бөгөөс авир хурдан. 16,15 наснаа гайтай буй. 5 сарын шинийн нэгэнд гэрт 51,83 наснаа эс үхвээс 90 хүрч 7 сарын 20-ны гахай цагт үхэх заяат буй.

Морин жилд төрсөн эм хүмүүн: 

 Нэгэн өдрийн хүнс нь улаан буурцаг, долоон шин, үүрдийн хүнс нь долоон зуун таар. Хавар, зун төрвөөс баян сайн, хишиг хүнс нь их. Авир ааль номхон, бараандаа харгис эрдээ өлзийтэй. Эрийн үгээр явна. Өнгө үзэсгэлэн сайтай. Намар, өвөл төрвөөс зөв дунд, долоон хөвгүүн төрж гурвын хүчийг олно. Ар, мөр өвчүүндээ мэнгэтэй бөгөөс өлзий хутагт, 5,10 наснаа эс үхвээс 75 хүрч 8 сарын 25-ны могой цагт үхэх заяатай буй.

Морин жилд төрөгсөдийн зан төлөв

рид хувилгаан, чадал хүчин төгөлдөр, явдал хөдөлгөөн түргэн, хичээл зүтгэл их, уралдан жаргагч мөн. Хүмүүний үгийг сонсогч, морийг хайрлагч, өөрийн  хэргийг огоорч, бусдын үйлд туслагч, үг хатуу, нойр бага, ба доройтох нь хялбар, элдэв муу үйл хэрэгт уруу татагдах нь тул болгоомжтой байх. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, БАДМААРАГ молор. 

Морин өдөр төрөгсөд: 10, 12 дахь өдөр, 8-н насандаа анхааран болгоомжлох,

Морин цагт төрөгсөд: ааш зан сайтай, ураг төрөлдөө хүндлэгдэх.



Хонь жилд төрсөн эр хүмүүн: Өдрийн хүнс нь ногоон буурцаг, нэгэн таар таван шин. Зарах бэгэр цаасан, өчүүхэн дор зовох, их болбоос баян болох. Хавар, зун баян сайн, намар өвөл төрвөөс дундажхан. Гурван хөвгүүн төрж хоёрын хүчийг олох юу юунд ч мөртэй. Үхэр, хонин жилт эм хүн үл зохих, гайтай буй. 2,6,10 сард төрсөн хүн бөгөөс урд авсан эм нь үл зохих, туулай, гахай жилт эм зохих. 11,60,70 наснаа гайтай буй. Зүүн мөр, баруун гарт мэнгэ буй бөгөөс хөвгүүн үгүй. Насандаа эүрх нь хөдлөөд сэлгүүцэх. 62,70 наснаа эс үхвээс 91 хүрч 6 сарын 12-ны луу цагт үхрийн маханд хахаж үхэх заяат буй.

Хонин жилд төрсөн эм хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс хар буурцаг, нэгэн таар хоёр шин, үүрдийн хүнс хоёр мянган таар. Хавар, зун төрвөөс зөв дунд, есөн нуган төръюү, тавын хүчийг олох. Намар, өвөл төрвөөс баян сайн, үзэсгэлэнтэй, номхон хүүхэд, ааль авир сайтай, хүнтэй зохицдог ураг чухаг. Нуруу эвдэм сэтгэл ариун, үтэр мартах, баян ноён заяат буй. Өчүүхэн дор гал уснаас айх. Хүзүү, баруун гар, өвчүүнээ мэнгэтэй бөгөөс өчүүхэн зовох. Их болбоос жаргал үзэх. Жил эс зохивоос гурван гал үзэх мөртэй. 5,17,40,58 насанд гайтай, 63 насандаа эс үхвээс 71 хүрч үхэх заяат буй.

Хонин жилд төрөгсөдийн зан төлөв:  

Яриа багатай, хорлолыг бусдад үл үйлдэгч, ураг элгэндээ элгэмсэг, энэрэлтэй, өрөөл бусад хүмүүс юу гэхийг үл харгалзан, өөрийн санасан хүссэн үйлээ бүтээхийн төлөө зүтгэнэ. Санаа сэтгэл сайхан, жаргалыг хүсэх боловч залхууран хойргоших нь түлхүү, баясгалан гуниглалын алийг ч үл үзүүлэгч. Ээлтэй эрдэнийн чулуу гартаам, индранил. 

Хонин өдөр төрөгсөд: 10 дахь хоног, 5, 9-н наснаа анхаарч болгоох. 

Хонин цагт төрөгсөд: Ааш зан сайтай, хишиг их, ёс төрийг мэдэх.

Бичин жилд төрсөн эр хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь амуу хоёр таар, таван шин, зарах бэгэр зэс зоос, өчүүхэн дор үхэх заяатай. Хавар, зун төрвөөс зөв дунд, бар жилт эм үл зохих. Гурван эмээр өтлөх заяатай. Гурван хөвгүүн төрж хоёрын хүчийг нь олох. Авир ааль сэцэн. Зүрх хатуу, хурдан. Адгуусан идээнд өлзийт, бичиг сурваас нэр олох. Ар мөрөндөө мэнгэтэй бөгөөс үхэгсэдэд бүү яв. Хүний гай дагаж ирэх, хаашаа ч одвоос есөн торгон үртэсний үзүүрийг дээшид хатгаж олсон утсан гурвыг ардаа  хатгаж яв. 1,2 наснаа нохойд зуугдах, түүнээс өнгөрвөөс 25, 37 ,61,80 наснаа эс үхвээс 90 хүрч 8 сарын шинийн 10-нд үхэх заяат буй. 

Бичин жилд төрсөн эм хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь нарийн найман шин, үүрдийн хүнс нь найман зуун таар. Хавар, зун төрвөөс сайн. Намар, өвөл төрвөөс зөв дунд. Наадамд шахарха. Амраг хүний үгэнд орох, хүнтэй зохицдог. Жаргалан, хөгжлийг таалагч, аймтгай.

Таван хөвгүүн төрж гурвын хүчийг олох. Ар, мөр, суга, өвчүүнд мэнгэтэй бөгөөс өлзийт хутагт болох, гал егүүтгэх. Өчүүхэн дор гайтай. 24,37,46, гайтай. 64,73 насанд эс үхвээс 85 хүрч үхэх заяатай.

Бичин жилд төрөгсөдийн зан төлөв: 

дуршил багатай, дотроо хянамгай, их яригч, бие хөнгөн, зүрх муутай, оюун нь хөнгөн, огторгуйд хийсэгч шувууны өд мэт, наадам наргианд баясагч, үг хэл этгэмж муутай, худал өгүүлэх нь их, ааш авир хувирамтгай, өөрийн биеийг тоогч, үйлдэх хийх нь чөлөөгүй боловч гүйцээх туйлбар ядмаг. Ээлтэй эрдэнийн чулуу гартаам, бинъдэряа, болор. 

Бичин өдөр төрөгсөд: 9 дахь хоног, 9 дэх сард хүндэвтэр байна. 

Бичин цагт төрөгсөд : Бичиг түргэн, үйл амгалан сайн.


Нохой жилд төрсөн эр хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь гурван таар, гурван шин, зарах бэгэр шар цаасан. Хавар, зун төрвөөс зөв дунд. Намар, өвөл төрвөөс баян сайн. Хэл ам мэргэн, авир ааш ааль сайн. Хувцаснаа зохих, хоёр эмээр өтлөх. Нохой, гахай жилт эм зохих. Эцэг эх лүүгээ хамт амьдарваас муу. Аливаа хэлэнд чадах. Урьд заяанд бичиг хавтас түлсэний тул гурван эмийн хэлийг овмуу. Мөр, суга, зүрхнээ мэнгэ буй бөгөөс нэр олох, сайн хүн чухаг буй. Гурван хөвгүүн төрж хоёрын хүчийг олох 11,25,48,50 наснаа гайхах сэтгэлт гай буй. 2,9 сард өвчтөн, үхэгсэдэд бүү яв. 61 наснаа эс үхвээс 90 хүрч үхэх заяат буй.

Нохой жилд төрсөн эм хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь тутрага, амуу хоёр таар буй, долоон шин. Үүрдийн хүнс нь нэг мянган таар. Хавар, зун төрвөөс баян сайн, намар, өвөл төрвеес зөв дунд. Авир түргэн, үтэр мартах, яарамтгай, аймтгаи. Өчүүхэн дор зовох. Долоон хөвгүүн төрж тавын хүчийг олно. 3,9 сард оршуулгад бүү яв. Морин жилт эр зохино. Сэтгэл эс зохивоос зүрх зөөлөн. 3,9 сард сэтгэл үл бүтэх. 60 наснаа эс үхвээс 90 хүрч үхэх заяат буй.

Нохой жилд төрөгсөдийн зан төлөв: 

Омог уур ихтэй, асарахуй багатай, гадна дотноос учирах хор аюулыг угтаж мэдрэх,болгоомжлох чадвар сул, хүссэн дурласнаа гүйцэлдүүлэх гэж махран зүтгэмтгий, эд юмаа хайрлах хямгадах төдгүй, олон юм бодож сэднэ. Алдаа эндэлдээ үл гэмшигч, хатуу ширүүн үгтэй, өөрийн хүсэл шуналыг гап мэт бадраана. Өөртөө ээлгүй, гарз хохирол учруулах нөхөрлөмтгий, их ярьж, бусдыг өөлж буруутгах дуртай, буурь суурьтай боловч гэмт үйлд өртөн өөрөө хохирох нь олон, нойр ихт. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, хув.

Нохой өдөр төрөгсөд: 10 дахь хоног, 9 сар , 8 насанлаа болгоомжил. 

Нохой цагт төрөгсөд: Сэтгэл хомхой, өчүүхэнд зовох.

Гахай жилд төрсөн эр хүмүүн:

Нэгэн өдрийн хүнс нь хоног амуу, нэгэн таар, долоон шин, зарах бэгэр алтан зоос. Хавар, зун төрвөөс баян сайн, намар, өвөл төрвөөс зөв шулуун. Могой жилтэй эм үл зохих. Туулай, гахай жилтэй эм зохих. Гурван саад. 3,19,20 наснаа гай буй. Зүүн мөр, баруун гар, нуруунд мэнгэ бий бөгөөс хөвгүүн үгүй. Дөрвөн хөвгүүн төрж хоёрын хүчийг олох. Эмд таалагдах, юу сэтгэвээс чадах. Зүүн гар, хавирганд шинэ мэнгэ буй бөгөөс өчүүхэн дор зовох. Их наснаа хүрч өлзий хутагт болох, жаргах. 3,16,19,60 наснаа эс үхвээс 80 хүрч 2 сарын 20-нд     морин цагт үхэх заяат буй.

Гахай жилд төрсөн эм хүмүүн: 

Нэгэн өдрийн хүнс нь хоног амуу, нэгэн таар, хоёр шин, үүрдийн хүнс нь хоёр мянган таар буй. Морь, гахай жилтэй эр хүн зохино. Жил эс зохивоос хөвгүүн үгүй. Жил зохивоос дөрвөн хөвгүүний гурвын хүчийг олно. Зүүн мөрөнд мэнгэ бий бөгөөс ямар ч жилтэй  эр хүн зохино. 10,19,50,60 наснаа эс үхвээс 70 хүрч үхэх заяат буй. 

Гахай жилд төрөгсдийн зан төлөв: 

хураах нь их, хүсэл ширүүн бүдүүн өгүүлэвч аюул бага, сайн муу үйлийн алийг ч хийж чадна. Үйл үйлдэвч өөрт тус бага. Худал хуурмаг амлах, сайн санаж нөхөрлөсөн хүндээ уурлаж уцаарлах нь элбэг, сэтгэл нь гүнзгий, бусадтай эвдэрч муудалцвал хар санаа өвөрлөнө, Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, биндэръяа, шүр.


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл