Охины ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай
2016 оны 2 сарын 15


Охины ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай 

Мөн  чанар 

Зол жаргал, азтай маягийн хүн. Амьдралыг байгаагаар нь л хүлээн авдаг. Бусдыг байгаагаар нь л үздэг. Их бачуу сандруу боловч юмыг их ойлгодог, бусдын төлөө итгэл тавьдаг. Бодол санаагаа хэлж байгаа хүнийг ер эсэргүүцдэггүй боловч тэдэнд доог шоогтойгоор ханддаг. Амьдралын тодорхой зорилготой, практик амьдралтай хүн. Сандруу, чигээрээ, шаардлагатай гэхдээ өөрөө хийх дургүй юмаа бусдаар хийлгүүлэх гэдэггүй. Ажил болон хаана ч ажилтай байхыг хүсдэг. Дэмий суугчийг хараад бачимддаг. Үргэлж өөрийгөө хэрэгтэй шаардлагатай байгаасай гэж боддог. Ажил мэргэжилдээ биеэ зориулсан хүнийг таашаадаг.

Бодол сэтгэлийн амарлингуй байдалтай хамтарсан энэ бүх шинж нь амжилтанд хүргэдэг. Өргөн хүрээтэй. Найз нөхөдтэй. Ажил албатайгаа холбогдсон асуудлаар тэдний зөвлөгөөг авч байдаг. Өөрийгөө ажилтай байлгахын тулд янз бүрийн клуб, бүлгийн " гишүүн байх дуртай. Тааламжгүй орчин нөхцөлд ч гэсэн ажил явуулах чадвартай. Хамтран зүтгэгчид болон холбоотонтойгоо зах зээлийн сэтгэхүйгээр ханддаг

Эрүүл мэнд

Их мэдрэмтгий, Эрүүл мэнд, ариун цэврийнхээ төлөө байнга санааширч явдаг. Олонхи нь нэлээд урт насална. Эрүүл мэндээ их анхаардаг учраас идэх уухаа зөв зохицуулдаг аж. Хоол шингээх систем гэдэс дотор цөс мухар олгойд охины ордныхон өчүүхэн төдий хямрахад эмчээс зөвлөгөө авч байдаг, Биеийн тамирын дасгал  их хийх шаардлагатай. Ховдоглох, шаналах, уцаарлах, түргэн загнах зэргээс зайлсхийх нь өлзийтэй. 

Чухал нас

16, 19. 21, 24, 26, 29, 32, 34, 37, 39, 42, 44, 47, 49.М1 52, 55, 57, 60, 62 насанд таны амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байх болно.

Ажил мэргэжил

Амьдралаа үргэлж хөдөлгөөнтэй байлгах тийм үйл ажиллагаа байхгүй буюу бага байхад дургүй. Харин зурх сэтгэлийг амраахгүй эзэгнэх тийм ажилд дуртай. Бүх юманд нарийвчлан хандах гэдэг зан таныг хими болон бусад шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажил руу хөтөлдөг. Багшлах бичих, зах зээл, хэвлэл сэтгүүл, нэхмэлийн дизайн, дотоод гоёл чимэглэл уран барилга зэрэг мэргэжлийн ажил их зохимжтой. Мэргэжлээ сонгохдоо та шийдмэг бус. Зөв мэргэжлээ сонгон авлаа гэдгээ мэдэхээс нааш нэг ажлыг нөгөөгөөр нь сольж байдаг. Таны хувьд мэргэжлээ зөв сонгоно гэдэг бол илүү их мөнгө олно гэсэн үг. Санхүүгийн хувьд чинээлэг хүсэл мөрөөдөлтэй хэдий ч биеэ даан ажил эрхлэх, хүнд  хариуцлага хүлээхийг жигшин үздэг.

Харилцаа холбоо

Бусдын алдааг олж, сул талыг нь хэлдэг. Өөрийгөө  илүү эрхтэй гэж боддог. Зөв юм шиг байгаа юмнаас алдаа олох туршлагатай. Хүсэл мөрөөдөлд хөтлөгдөхдөө бусдад догшин таагүй байдлаар хөнддөг. Таныг зорьсондоо хүрэхэд юу ч саад болохгүй. Бусдыг өөрийн зорилгод үйлчлүүлэхээр сайн ашиглаж чадна. Хүнийг ашиглаж  гүйцсэн бол түүнтэй харилцаа холбоогоо таслахаас сийхгүй.
Бусадтай нийцэрхүү боловч бусдыг өөртэйгээ удаан хамт байхад шахаж чаддаг. Та бусдыг амар заяа үзүүлдэггүй. 

Хайр дурлал 

 Охины ордны эрэгтэй

Цагаа чөлөө завтай өнгөрөөхийг хичээдэг. Амьдралдаа бүрэн баясал цэнгэлээр өнгөрөөхийг хүсдэг. Та нийцэрхүү байхыг хүсдэг. Ялангуяа жаахан долигонох завшаан байвал бүр ч дуртай. Цэнгэл зугаанд их дуртай учраас гадуур хоол идэх, кино үзэхийг их таалдаг. Залуу хөөрхөн хүүхэнтэй нөхөрлөх дуртай. ёс журмын урлагт авъяастай. Сэтгэлтэй хүндээ үнэт бэлэг /үнэртэн зэрэг/ авдаг. Таны оюун ухаанаас илүү бие бялдар хөгжжээ. Уулзах болзоог шууд хэлдэг. Дурлалынхаа асуудалд их чиг шулуун. Ихэнхдээ хуримын амьдралдаа баясаж явдаг боловч байнга өөр хүүхэнтэй холбоотой байж сонирхлоо хангуулж байдаг.

Охины ордны эмэгтэй

Хайр сэтгэлд хөөрөн дэврэх үедээ сэтгэлээ барьж чаддаг. Ичимхий учраас их ойр дотно харилцаанд амар ордоггүй. Хайр дурлал болон амьдралаа аюулгүй байлгах зорилгоор хүнтэй суудаг. Ажил алба хөөцөлдсөн зарим нь гучаад насныхаа сүүлчээр гэрлэнэ. Бие бялдрын хөгжил сайтай хүнд дурладаг. Тэр хүнийхээ оюун ухааны чадлыг нэг их анхаардаггүй. Тэр хүн албан ажилдаа амжилттай, баян бол болох нь тэр. Цаг зуурын сэтгэлийн холбоонд дургүЙ. Хурим хийх, хүүхэдтэй болсноор сэтгэл ханадаг. Гэрлэсэн хойноо үүрэг бүхий гэрийн эзэгтэй, хайрын сэтгэлтэй эх хүн гэж өөрийгөө ойлгодог. Олонхи тань алба ажлаа орхиж гэр орноо тохижуулахад биеэ зориулдаг. Хайртай нөхөртэй, баясгалант гэр бүлтэй л  байвал түүнээс илүү баясгалан танд үгүй.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл