Хонины ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай
2016 оны 2 сарын 15


Хонины ордонд төрсөн хүний  хувь заяаны зурхай 

Төрөлх яанар 

Ажилсаг , бодит ур дүн сонирхдог, бүтээлч, хөдөлмөрч, биеэ даасан, айж эмээдэггүй, өөртөө итгэдэг , Мөн хүч нөлөө ихтэй. Зорьсондоо хүрэхийн тулд зоримог , амьдралын дадлага олох гэж их яардаг, өрсөлдөгчийг тэвчдэггүй. Өөрөө өөртөө ззэн байхыг хүсдэг . Ертөнцийн эрхсийн дотроос хүүхэд шиг л бага амьтан. Чадал авъяастай, бүтээлч сахилгатай, итгэж болмоор чиг хандлагатай. Нөхөрлөх хүн, эзэмших дадлага туршлагатайгаа ялгавартай ханддаг. Шинэ бодлоор дүүрэнявдаг. Дэг сахилгатай, гэлээ ч ажил амьдралдааөөрийгөө  дутмаг чиглүүлдэг. Шинэ зүйл санах, бүтээхийн төлөө байдаг ч гэсэн нэг зүйлд удаан тогтож чаддаггүй, зөв бодсоноо ажил болгоход саад учруулдаг. Санаснаар бүрэн эрх дураар байх ажил албыг эрмэлздэг. Биеэ даасан байдлыг илүү үнэлж, бусдаас тушаал заавар авах дургүй. Хонины ордныхон эр эмийн ажилд дуртай байдаг. Ангараг гариг тохиосон болохоор ирээдүйн амьдралдаа хэт их зориг , хөөрсөн сэтгэлээр ханддаг.

Эрүүл мэнд 

Бие сайтай, чийрэг, өвдөхөөс илүү осолд орох гээд байдаг юм байна. Та толгой буюу нүүрзндээ сорвитой (ИШив. Та залуу байхдаа дугуй, мотоциклоос унаж толгойдоо гэмтэл авсан юм уу эсвэл тоглож байгаадшагайн хавьдаа гэмтэл авсан байж мэднэ. Хонины ордны эмэгтэй eрөнхийдөө толгой бие их өвддөг. Заримдаа хоолны шингэц тааруу, сэтгэлээр унах, идэвхи муутай байдгаас эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тэгэхдээ эруүл мэндийн хувьд зоволтгүй сайн.

Чухал нас 

8, 14, 17,25,28, 35, 37, 41,47, 51,52, 55, 61, 67, 71, 77,
80 насанд амьдралд нь чухал тохиол, үйл явдал болно.

Ажил алба 

Сурч боловсрохдоо их гарамгай бөгөөд юмыг түргэн ухаардаг. Хэл, түүх, сэтгэл зуй, хууль эрх таны дуртай сэдэв юм. Таны зан төлөв гадаа ажиллахад их тохиромжтой. Гарамгай тамирчин, амьтан сургагч болж чадна. Хэрэв бизнес эрхлэх гэвэл худалдааны зуучлагч үйлдвэрийн ажил эрхлэх нь илүү сайн. Бие даасан ажилд гаргуун сайн, Үргэлж өөрчлөгдөж байдаг ажил, аялал жуулчлалд та дуртай. Таны сонирхолд нийцсэн, анхандаа амархан ч хийчихсэн хойно сэтгэл ханах ажил албанд дуртай ажээ.

Харилцаа холбоо

Нөлөөтэй, бусдыг татах увидастай, ихээхэн хөдөлгөөнтэй хүн учраас хөөр баясалтай явдаг. Бусад хүн амьдрал ахуйд тань оролцохыг тэвчдэггүй. Өөрийнхөөрөө байх дуртай. Бардам, амиа хичээх зантай байдаг нь учир шалтгаантай. Амьдралд унаж боссон ч дахин босоод ирэх тэнхээтэй.

Хайр дурлал

Хонины ордны эрэгтэй: Хүнтэй нөхөрлөх дуртай, инээмсэглэсэн царайтай, нэвт харсан нүдтэй хүүхэн таалагдана. Ойртоход хэцүү хүүхэнд дуртай. Энэ бол найз нөхөрлөлийг хүчээр тогтоохыг хүсдэг, бардам зантай боловсролтой хүний зан болой. Нэг эмэгтэй дурлаж байна гэж мэдвэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэж шууд илэрхийлснээр цаад хүнээ цочирдуулах боловч сэтгэлийг нь татаж чадна. Гэхдээ өөрийн эрх дураар  байхыг эрмэлздэг учраас нэг хүнтэй байнгын холбоо тогтоохыг их удаан шийддэг тал бий.

Хонины ордны эмэгтэй: Нэгэн хэв загварт баригддаггүй, үзэл бодол биеэ тоосон эангаас болж хүмүүс эвгүй байдалд ордог. Даган баясагчид олон боловч тэднээс цөөнх нь тантай анхны алхам хийх эориг гаргана. Иймээста л санаачлага гаргах үүрэгтэй болдог. Гэхдээ та тэгдэггүй хүн. Энэ нь байдлыг хүндрүүлдэг. Үг дууламтгай. Сайн ажил албатай, мэргэжилдээ нэртэй сайн тийм хүнийг таашаадаг. Та өнгө царайг нь голдоггүй. Эрдэм боловсрол, амжилт бутээлийг гол нь сонирхдог. Мөн харилцаа сайтай яриа хөөрөө эвтэй хүнийг бас таалдаг.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл