30 настай эмэгтэйн анхаарах ёстой 4 зүйл
2016 оны 1 сарын 6
Гучин нас...Амьдралаас олон зүйлийг авсан юм шиг боловч бас олон зүйлийг алдсан намбатайхан нас юм. Ихэнх 30 настай эмэгтэйчүүд гэр бүлтэй болж, нэгээс хоёр, зарим нь гурван хүүхэдтэй болчихсон амьдрал нь ерөнхийдөө тогтсон байдаг. Ажил төрөл дээрээ тодорхой байр суурь эзэлсэн байх бөгөөд удирдлагууд гүйцэтгэх ажилд томилохоосоо илүүтэйгээр итгэл үзүүлэн бага ч гэсэн удирдлагын эрх өгч эхэлдэг.


Харин албан тушаал, гэр бүлийн хүрээнд байр суурьтай болсон тэдний бие хүн, биеийн эрүүл мэнд хаашаа явдаг гэж бодно. Гучин настай эмэгтэйг боловсорч гүйцсэн жимстэй зүйрлэх нь бий. Үнэндээ төгс эмэгтэйн нас ч гэж хэлдэг. Гэхдээ энэ төгс эмэгтэйн биед санаа зовоосон асуудалууд шинээр гарч ирдэг.

Асуудал

1. Үс унах нь ихэснэ. Хумсаа ургуулан гоёх гэхлээр хугарч эсвэл хажуугаасаа сэтрэнэ. Арьс ерөнхийдөө хуурайшина. Чихэрлэг зүйлс, школад идэхлээр шүд янгинаж өвдөх нь төвөгтэй. Таргалалт бас зовооно, ялангуяа гэдэс хэвлий хэсгээр таргалж харвинтай болдог. Ингээд л тоочоод байвал овоо урт жагсаал гарна даа. Гэхдээ мэдээж ингэлээ гээд сэтгэлээр унан хөгширлөө гэж бодох хэрэггүй л дээ. Бүхий л бэрхшээлд ямар нэгэн гарц байдаг. Хамгийн гол нь өөртөө илүү их анхаарах хэрэгтэй. Үс хуурайшин унах нь ихэсвэл доорх хэд хэдэн аргыг хэрэглээрэй.

-Үсээ шампуниор угаасны дараа заавал ангижруулагчаар зайлах хэрэгтэй. Ангижруулагчийн оронд тэжээлийн тосоороо зайлсан ч болно. Долоо хоногт ядаж нэг удаа тэжээлийн тос түрхэж халуун алчуураар ороогоод хэсэг хугацааны дараа угаагаарай.-Хүүхнүүд бид хааяахан шар айраг уудаг. Харин энэ удаа үсээ угаахын тулд шар айргийг худалдан аваарай. Тэр дундаа монгол шар айраг буюу боргиог авч болно. Үсээ угаасны дараа шар айргаа үсэндээ түрхээд 30-40 минут зориулалтын малгай өмсөнө. Хэрэв байхгүй бол гялгар уут угласан болно. Шар айрагны ачаар үс гялалзсан эрүүл өнгөтэй болох бөгөөд хаг арилдаг юм.

-Өндөгний шарыг хар талхны голтой зуурч түүнийгээ хуйхандаа түрхээд 30-40 минутын дараа сайтар зайлна. Энэ нь хуйханд тэжээл өгөхөөс гадна үс хуурайшихаас
 хамгаалдаг. Угаахад жаахан төвөгтэй боловч үр дүн нь шууд л мэдрэгддэг нь сайхан

2. Арьс хуурайших, үрчлээ үүсэх, үс унах, хумс сэтрэх хугарах зэрэг нь коллагений дутагдалаас үүдэлтэй гэдгийг хүүхнүүд маань мэдэх байх. Үндсэндээ коллаген нь уургийн нэг төрөл юм. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын элементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчилүүдээр баялаг уураг юм. Хүний биеийн бүтцийн 40%, арьсны 75% орчимыг коллаген хэмээх энэ уураг бүрдүүлдэг. 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширч, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Ийнхүү коллаген багассанаас үүдэн хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг. Тиймээс өөрөөсөө мөнгө харамлалгүй коллагенийг заавал уугаарай. Мэдээж өдөр бүр тогтмол уух нь үр дүнтэй бөгөөд унтахын өмнө уувал илүү үйлчилдэг байна. Коллагенийг нэг сар бүтэн уугаад нэг сар завсарлана. Тэгэхлээр жилд 6 удаа л худалдаж авахад хангалттай гэсэн үг.



3. Хүн бүрийн сайхан инээмсэглэлийн гэрч нь шүд юм. Муухан шиг шүдтэй хүн хүний өөдөөс итгэл дүүрэн харж чаддаггүй. Гэхдээ бүх л хүмүүс танан цагаан шүдтэй байхгүй нь мэдээж. Тиймээс байгаа шүдээ хайрлах хэрэгтэй. Өдөр бүр заавал угаа. Хэзээ ч хойш тавьж, залхуурч болохгүй. Эмэгтэйчүүд бид хүүхэд төрүүлсний дараа шүдээ цоорсныг илүүтэй мэддэг. Энэ нь кальцийн дутагдалд орсны шинж юм. Жирэмсэн буюу хөхүүл үедээ кальцийн агууламж өндөртэй сүү, хоол зэргийг түлхүү хэрэглэвэл шүд цоорохоос сэргийлнэ.

-Хөнгөнөөр бие засахдаа шүдээ зуух нь шүдний сулралаас найдвартай сэргийлдэг.

-Өглөөдөө давстай усаар шүдээ тогтмол зайлах нь шүднээс гадна хоолойн өвчнөөс хамгаална.

-Хэрэв зайлшгүй тохиолдолд шүдээ авахуулсан бол хугацаа алдалгүй хиймэл шүд хийлгэх хэрэгтэй. Сайхан инээмсэглэлийн цаана шүдгүй буйл цухуйх нь арчаагүй бөгөөд муухай харагддаг. Түүнээс гадна эрүүл шүднүүд нь хоорондоо зай гарч сулардаг.


4. Харвин...Гэдсээрээ таргалах нь эмэгтэй хүний гоо сайхныг тэр чигээр нь үгүй хийдэг. Эмэгтэй хүн гэдгээ мэдрэхэд нарийхан бэлхүүс хамгийн их үүрэгтэй.

- Аборт хийлгэхэд харвин үлддэг. Төрөөгүй бас махлаг биш хэрнээ харвинтай эмэгтэй хүн байдаг. Энэ нь ихэвчлэн зориудын үр хөндөлтөөс үлдсэн үр дүн юм. Тиймээс бид гоо сайхнаараа ч, эрүүл мэндээрээ ч хохирохгүйн тулд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй.

- Хэт их хооллолт харвинг тэжээнэ. Хоолны дэглэм барьж турах нь хэцүү байдаг. Гэхдээ л тэвчих хэрэгтэй. Тэвчихийн тулд өглөө, өдөр гэсэн хоёрхон хоолны цагтай болоорой. Өдөр ахиухан идсэн ч таргалалтанд нөлөөлөхгүй. Харин орой огт идэхгүй байх хэрэгтэй. Нар шингэсэнээс хойш идсэн хоол хүний биед хор болдог байна.

-Цаг ямагт бэлхүүсээ татаж сур. Бэлхүүс татаж нь сурах нь хийхэд төвөгтэй байдаг ч удалгүй биед хэвшил болдог. Алхах явцдаа бэлхүүсээ татахад нуруу цэх болохын зэрэгцээ толгой дээгүүр харц тэнүүн болдог.

-Төрсний дараа бэлхүүсээрээ бүс, даруулга хийвэл гэдэс амархан татардаг. Дээр үед монгол эмэгтэйчүүд дээл өмсөөд бүсээ чанга бүслэдэг байсан нь харвингүй байх гол үндэс болдог байжээ.

Бүсгүйчүүд ээ, хамгийн гол нь өөртөө хайртай байж, сэтгэл санаагаар унахгүй байвал аль ч насанд "наснаасаа залуу харагдах" боломж хангалттай байдаг гэдгийг сана.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл