Бэлэг эрхтэн загатнавал
2015 оны 12 сарын 22
Гадна бэлэг эрхтний загатнаа янз бүрийн шалтгаантай байдаг ба энэ нь бие даасан өвчин биш гормоны өөрчлөлт, мэдрэл шингэний тохируулга алдагдахад үүсдэг.

Шалтгаан:

Мөөгөнцөр болон бактерийн гаралтай үрэвсэлт өвчин
Бэлгийн замын халдварт өвчин
Шээсний сүвний үрэвсэл
Янз бүрийн найрлагатай угаах шингэн хэрэглэж үтрээний угаалга хийх үед
Харшил /эмийн, хоол хүнсний, хувцасны г.м./
Үйлдвэрийн тоосжилт



Цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд
Бодисын солилцооны хямралууд

Сэтгэл санааны хямралууд буюу стресс зэрэг олон шалтгааны улмаас бэлэг эрхтэн загатнадаг.
Эдгээр хүчин зүйлээс гадна гар хангалга хийдэг эмэгтэйчүүдийн эрхтэн хорсох , загатнах нь бий. Хангалттай идэвхтэй бус сексийн амьдрал, сэрэл мэдрэмжээ хэт барих, хэвийн секс таашаал өгдөггүй эмэгтэйчүүдэд бэлэг эрхтний загатнаа үүсэх нь элбэг байдаг. Учир нь сексээс таашаал авч чадахгүй байгаа байдал дээр бэлэг эрхтэн загатнах хэлбэрээр невроз өвчин үүсэх нь байдаг. Гадна бэлэг эрхтний загатналын шалтгааныг тодруулахад насны байдлыг харгалзах хэрэгтэй байдаг.

Охидын бэлэг эрхтний загатналт бэлгийн уруул, үтрээний үрэвсэл, мөөгөнцөртэй хавсарч тохиолдох нь элбэг байдаг.
Нөхөн үржихүйн насанд загатнаа нь чихрийн шижин ба бусад эрхтэн тогтолцооны өвчнүүдтэй хавсран тохиолддог.
Цэвэршилтийн насанд эстроген даавар багассантай холбоотой



Илрэх шинж тэмдэг :

Гадна бэлэг эрхтэн улайж хавагнах
Загатнаа удаан хугацаанд үргэлжилбэл язарч, шалбарах
Заримдаа маажсанаас, үрэвсэл хавсарснаас болж шархална.
Онош:

Зовиур болон илрэх шинж тэмдгүүдэд үндэслэж оношийг тавьдаг. Дарж, барьж үзвэл бэлгийн их, бага уруулууд хэвийн байдлаас хатуурсан байдаг. Дурангаар харахад өвчний эхний шатанд арьс хуурайшсан, цагаан юмнаас болж уруулуудын өнгө цайвар болсон байдаг. Гол нь загатналыг үүсгэж байгаа өвчнүүдийг олох хэрэгтэй.

Эмчилгээ:

Хамгийн түрүүнд үндсэн өвчнүүдийг илрүүлж, эмчилнэ. Хувийн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Мэдрэлийн гаралтай загатнааг эмчлэхэд хэцүү байдаг. Сэтгэл санаа тайван байх ёстой, загатнааг тайвшруулах эм уух, зүү тавих, сэтгэл засал эмчилгээг хийх хэрэгтэй. Эмчилгээг хийгээд үр дүнгүй бол бэлгийн мэдрэлийн судлыг таслах эмчилгээ хийдэг.

Асэ эмэгтэйчүүдийн эмнэлэг


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл