Гайморитийн vед хийх цэгэн иллэг
2015 оны 12 сарын 10
Өвчин, зовиур гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тийм ч болохоор өвчин зовиур хийсч ирэх үед эм тан байхгүй, эмчид үзүүлэх боломжгүй байх нь олонтаа. Ийм үед яах вэ? Цэгэн массажийг хийгээд үз. Тусгай мэргэжил, тоног төхөөрөмж шаардахгүй, энгийн.





Цэгийг олох

Хуруугаараа тухайн хэсгийн арьсан дээр дарснаар цэгийг олдог. Цэгийг зөв олсон үед мэнэрэх, өвдөх, жирсхийх, эвгүй оргих зэрэг зүйлс мэдрэгдэнэ. Цэг хүртэлх зайг цунгаар хэмждэг. Энэ нь нугалсан дунд хурууны дунд үеийн хэмжээ. Цэгийг тодорхойлохдоо эрэгтэй хүн зүүн гарынхаа, эмэгтэй хүн баруун гарынхаа цунаар баримжаална.

Иллэг хийх аргууд

Цэгэн массаж хийх үндсэн гурван арга байдаг, үүнд:

• Иллэг хийхдээ тасралтгүй буюу эсвэл хөнгөхөн шүргэж илэх

• Эрхий, эсвэл дунд хурууны өндөг, эсвэл алгаараа дарах

• Хүчтэй хүн дарах. Ингэж дарах үед арьсан дээр хонхорхой үүсдэг.

Энэ гурван аргын аль нэгийг нь ашиглахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй, үүнд:

1. Цэгэнд цэх дээрээс нь болгоомжтой иллэг хийх ёстой.

2. Илж байгаа бол иллэг нь тасралтгүй байх ёстой.

3. Иллэгийг эргэлдсэн, эсвэл чичигнүүлсэн хөдөлгөөнөөр хийнэ.

4. Эргэх хөдөлгөөнийг хэвтээ чигт, нар зөв эргүүлж хийнэ.

5. Эргэлдэх хөдөлгөөнтэй иллэг хийхдээ бага зэрэг дарж болно.

6. Удаан, эсвэл хурдан илж болно. Гол нь удаан бол дан удаа, хурдан бол дан хурдан гэсэн зарчмыг баримтална.

7. Гүн хүчтэй даралтыг хэсэг зуур л хийнэ.

Нөлөө

Иллэгийн үргэлжлэх хугацаа, эрчимээсээ шалтгаалаад цэгэн массаж нь сэргээх, эсвэл тайвшруулах нөлөө үзүүлнэ. Ийм учраас иллэг нь сэргээх, тайвшруулах гэсэн хоёр янз байдаг.

30-60 секундын турш хэсэг зуурын хүчтэй даралт, тасалдсан чичиргээ байдлаар иллэг хийх нь сэргээх аргын үндэс нь. Сэргээх иллэгхийг нар жаргасны хойно хийх хэрэггүй гэж үздэг.

Тайвшруулах иллэг хийхэд аажим, удаанаар арьсанд нугалаас үүсгэлгүйгээр эргүүлж илэх, хурууныхаа өндгөөр цэгэн дээр дардаг. Дарахдаа аажмаар даралтынхаа хүчийг нэмээд цэгийн гүнд нь хүрээд хуруугаа авалгүй хэсэг дарж өгдөг. Хөдөлгөөн болгоныг хуруугаа цэгнээс салгалгүйгээр 3-4 удаа давтана. Цэг тус бүр дээр 3-5 минут иллэг хийнэ.



Иллэг хийхийн өмнө биеэ суллан, анхаарлаа иллэг, түүнээс төрж байгаа мэдрэмжинд төвлөрүүлэн, эерэг үр дүн хүлээн биедээ эвтэй байрлал авна.

Цэгэн иллэгийг хийсний дараах нааштай үр дүн илрэх хугацаа нь хүн болгонд янз бүр байдаг.

Цээр

Дараах тохиолдолд цэгэн массаж хийхийг цээрлэнэ. Үүнд:

– хортой, эсвэл хоргүй хавдар

– сүрьеэ, ходоод болон арван хоёр хуруу гэдэсний шарх

– дотор эрхтэний хүнд гэмтэл

– цусны өвчин

– сэтгэцийн өвчин

– хэт хөөрлийн байдал

– бие давхар байх

– сарын тэмдэг ирсэн

– согтуу

– өлөг элгэн дээрээ

– өндөр настай

– ой хүрээгүй хүүхэд

Иллэг хийж эхэлсэн бол курс иллэгийг дуустал кофе, өтгөн цай, халуун ногоо, давсалсан бүтээгдэхүүн хэрэглэхийг цээрлэнэ. Халуун устай ваннд орох, саунд суухыг цээрлэдэг.

Гайморитийн үед хийх цэгэн иллэг

1-р цэг. Тэгш хэмтэй, доод зовхиноос 12 мм-ийн дор байрладаг. Иллэг хийлгэхдээ сууна. Хоёр талд зэрэг иллэг хийнэ.

2-р цэг. Тэгш хэмтэй, сээрний III ба IV нугалам хоорондын сэртэн хоорондын заагтай нэг түвшинд, хажуу тийш 1,5 цунгийн зайтай байрлана. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.

3-р цэг. Тэгш хэмтэй. Дагзан дээр байрладаг. Иллэг хийх үед толгойгоо бага зэрэг бөхийлгөж өгнө. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.

4-р цэг. Тэгш хэмгүй. Үсний заагнаас 1 цунгийн дээр байрладаг. Иллэх хийх үед сууна.

5-р цэг. Тэгш хэмтэй. Хөмсөгний дотор талын захаас хагас цунгийн дээр байрладаг. Иллэгийг хоёр талд зэрэг хийнэ.

6-р цэг. Тэгш хэмтэй. Бугалагны дунд атираанаас дээр, шууны гадна талд байрладаг. Гарын алга доош харуулан ширээн дээр тавьсан үе иллэг хийнэ. Иллэгийг зүүн, баруун талд нь ээлжлэн хийнэ.

Тайлбар

1. Тойрог үүсгэн илэх хөдөлгөөн хийж тайвшруулах аргаар хийнэ. Цэг тус бүрт 4-5 минут иллэг хийнэ.

2. Бүтэн курс нь 10-12 өдөр. Өдөрт хийх массажны тоог аажмаар нэмсээр нэгээс гурав хүргэнэ.

103.mn 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл