Элэг цэвэрлэж, бөөрний чулууг анагаах цагаан гааны цай бэлтгэх арга
2015 оны 12 сарын 3
Монголчууд цагаан гааг дархлаа сайжруулах, хүйтний улиралд ханиад томууг эмчлэх үед өргөн хэрэглэж заншсан байдаг. Энэхүү үндэслэг ургамал олон талын ач тустай. Цагаан гаа нь хоол боловсруулах замын гөлгөр булчинг сулруулснаар гэдэсний дүүрэлт, базлалтыг арилгадаг. Дотор муухайралт, огилт, бөөлжилтийг намдаадаг учраас далайгаар аялах, тээврийн хэрэгслээр зорчиход үүсдэг дотор муухайралт, жирэмсний эхэн үеийн хордлого, хорт хавдрын хими, туяа эмчилгээний үеийн дотор муухайралтын үед хэрэглэхэд тохиромжтой.



Цагаан гаа нь "гингерол" хэмээх үрэвслийн эсрэг, өвчин намдаах хүчтэй үйлчилгээтэй бодисыг агуулдаг ба тогтмол хэрэглэснээр остеоартрит, ревматоид артрит зэрэг үений өвчнүүдийн өвдөлт, зовиурыг бууруулдаг. Мөн сарын тэмдгийн үед цагаан гааг хэрэглэхэд өвдөлт, зовиурыг багасгадаг.

Найрлага дахь идэвхт бодисууд нь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эсийн ургалтыг зогсоодог нь судалгаагаар батлагджээ. Цагаан гаа цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэй учраас настай хүмүүс болон захын цусан хангамж муутай, гар хөл даарч хөрдөг хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. мөн дархлаа сайжруулах үйлдэл үзүүлдэг.

*Анхаарах зүйл: Цагаан гаа цус шингэлэх үйлчилгээтэй байдаг учраас ходоодны шархлаа, шархтай хүмүүс хоолзүйчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Мөн чихрийн шижин, артерийн даралт, цусны холестерол бууруулах эм хэрэглэж байгаа үед болон бусад цус шингэлэх эм, омега-3 нэмэлтээр хэрэглэж буй үед хоолзүйч мэргэжлийн хүмүүстэй зөвлөх хэрэгтэй.



*Хэрэглэх арга: Цагаан гааг хоолонд нунтаг байдлаар амт оруулж хэрэглэж болох ба шинэ цагаан гааг нимгэн хэрчиж хоол, цайнд хэрэглэх, жижиг татаж хэрчээд салат, бууз, банш, хоёрдугаар хоол амтлах зэргээр хэрэглэх боломжтой.

*Хадгалах арга: Цагаан гааны нунтаг нь хөргөгчинд 1 жил хүртэлх хугацаагаар хадгалах боломжтой байдаг. Харин шинэ цагаан гаа хөргөгчний + хэмд хадгалалт удаан даадаггүй, хорчийж, чанараа амархан алддаг тул хөлдөөгчинд бүтнээр нь эсвэл нэг удаад хэрэглэх хэмжээгээр жижиг тасалж бэлтгээд хадгалах боломжтой.


Та доорх хялбар жорын дагуу цагаан гааны цай бэлтгэн тогтмол уугаарай. 

Орц: 

- Нэг цайны халбага цэвэр зөгийн бал 

- 1/3 цайны халбага органик цагаан гаа (энэ хэмжээ их санагдвал үүнээс багыг хийж болно) 

- Нэг аяга ус (coconut milk буюу кокосын сүү бага зэрэг нэмбэл илүү сайн)

Жор: 

Буцалж буй усанд цагаан гаа нэмж 5-10 минут орчим буцалгана. Үүний дараа зөгийн балаа нэмж хутгаад, аягандаа хийж халуун үед нь ууна. 



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Довима буюу Дороти Виржиния Маргарет Жуба бол 1950 - иад оны давтагдашүй гоо үзэсгэлэнтэй  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл