Үтрээний мөөгөнцөрийг эмчлэх нь
2015 оны 11 сарын 24
Анх удаа үтрээний мөөгөнцрөөр өвчилж буй эмэгтэйчүүд болж өгвөл эмчид хандвал сайн.Учир нь бусад бэлгийн замын халдварт болон халдварын бус өвчнүүдийг ялган оношлох чухал ач холбогдолтой.Үтрээний мөөгөнцрийг ихэнхдээ эмчийн бичиггүй авч болдог үтрээнд хийдэг шахмал лаа болон тусгай шахуурга бүхий тосон бэлдмэлийг хэрэглэнэ.Сексийн хамтрагч хамт эмчилгээ хийлгэх шаардлагаггүй.Хэрэв эрэгтэйд balantitis буюу шодойн эргэн тойрон улайх,загатнах шинж илэрвэл мөөгөнцрийн эсрэг тосон түрхлэг хэрэглэхэд л болно




MiconazoleMonistat,ClotrimatozoleGyne-Lotrimin нэртэй бэлдмэлүүд 3-7 хоногоор хэрэглэхэд зориулсан ,ButoconazoleFemstat-3,Mycelex-3 3 хоногийн эмчилгээд зориулсан бэлдмэлүүд байдаг. TioconazoleVagisat-1,Monistat-1 бэлдмэлүүд нэг өдрийн эмчилгээний зориулалттай. Дээрхи шахмал лаа болон тусгай шахуурга бүхий тосон бэлдмэлүүдийн алийг ч сонгоход болно.Сонголтоо хийсний дараа Орой унтахаас өмнө шахуурга бүхий тосон бэлдмэл , шахмал лааны аль нэгийг үтрээнд аль болох гүнзгий оруулж өгнө. Бэлдмэлүүдийг зориулалтын дагуу 1-7 хоног хэрэглэнэ. Эмчилгээ хийгдэж байх үед сарын юм ирсэн ч эмчилгээг үргэлжлүүлжэн хийхэд болно.

Бэлэг эрхтний гадна хэсгээр зовиур ихтэй,хүчтэй загатнаж,эвгүйрхэж байгаа бол 3 хоног эмчлэх зориулалттайг хэрэглэхэд зүгээр. Monistat-3 Suppositories,Gyne-Lotrim-3 Cream,Mycelex-3 -ийн аль нэгийг сонгоход болно. Өөрийн боломж цаг хугацааг харгалзан хэдэн өдөр хэрэглэх бэлдмэлээ сонгох нь зөв. Vagisat-1,Monistat-1 -ийг нэг өдөр хэрэглэхэд зориулалттай.1 өдрийн эмчилгээний бэлдмэл нь ихэд зовиуртай,яаралтай үед хэрэглэнэ.Гэвч 3-7 хоногийн бэлдмэлүүд арай удаан хугацаанд үйлчилж мөөгөнцрийг ул мөргүй арилгах магадлал илүү өндөр.

Хэр удаан хэрэглэх вэ?Дээрхи аль ч бэлдмэлүүд хэрэглэснээс хойш ихэнхдээ 3 хоногийн дотор зовиур арилж үр дүн илэрхий мэдэгдэнэ.Аль ч бэлдмэлийг хэрэглээд 7 хоногоос дээш хугацаанд зовиур арилахгүй бол өөр төрлийн өвчлөл байх магадлалтай тул мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй. Дээрхи бэлдмэлүүдийг 12 наснаас доош охид,жирэмсэн эмэгтэй, хэвлийгээр өвдөж буй зовиуртай , халуун 100 F -аас дээш үед ,чичрэх,дотор муухай оргих ,бөөлжих ,үтрээнээс үнэртэй юм гарах,гар,мөр нуруугаар өвдөж байгаа үед хэрэглэх хэрэггүй гэдгийг анхаараарай.



Анхаарах зүйлс.Үтрээний мөөгөнцрийн үед :
-Бэлэг эрхтэний орчмыг цэвэр,хуурай байлгах
-Хүчтэй цочроогч цацлага,савангуудыг хэрэглэхгүй байхШингэн саван хэрэглэх нь цочроох нөлөө багатай.
-Тампон болон ариун цэврийн хэрэглэлийг ойр ойрхон сольж байх
-Чөлөөтэй хөдөлж болох,цэвэр ноосон даавуун cottonэдээр хийсэн чийг сайн шингээх дотуур хувцас хэрэглэх
-Нейлон,синтетик хувцас хэрэглэхээс зайлсхийх
-Усанд сэлсний дараа дотуур өмдөө аль болох хурдан хуурайгаар солих
-Зөвхөн эмчийн зөвөлгөөгөөр антибиотик хэрэглэх ба зөвлөснөөс удаан хугцаагаар хэрэглэхгүй байх
-Хэрэв чихрийн шижин өвчтэй болDiabetцусан дахь сахарынхаа хэмжээг тогтмол хянаж байх
шаардлагатай. 

Үтрээний мөөгөнцрөөр өвдсөн эмэгтэйчүүдийн 5%- нь эргэж дахилт өгдөг.Учир нь дархалааны систем буурсан,чихрийн шижин өвчтэй хүмүүс дахилт өгөх нь элбэг байдаг.Жилд 4-өөс дээш удаа мөөгөнцөр сэдэрч байвал чихрийн шижин өвчний болон ДОХ-ын тест өгч шалгуулах шаардлагатай.Мөн 20-50 насны эмэгтэйчүүдэд доорхи шинжүүд илэрч байвал:

-Дахин давтан мөөгөнцөртөх
-Шээсний замын халдвар дахих
-Бэлгийн уруул хорсож эвгүйрхэх
-Бэлгийн дур сонирхол буурах
-Бэлгийн ажлын үед өдөлт мэдрэгдэхdispareunia
-ЭндометриозСавны дотор ханын үрэвсэл
-Давсагны үрэвслийн шинжүүд давхар илэрч байвал мэрэгжлийн эмчид хандах нь зүйтэй.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл