Өгзөгний булчин чангалах 3 минутын 3 дасгал
2015 оны 11 сарын 16
Сайхан өгзөгтэй байхад юу ч өмссөн онцгой харагддаг. Бариун өмд,  хослол, биеийн галбирыг харуулсан даашинз ... гэх мэт. Эмэгтэйчүүд бид шув шулуун биш галбирлаг харагдахыг хүсдэг. Үүний тулд багагүй хичээл зүтгэлийг гаргах хэрэгтэй шүү дээ. Эдгээр 3 дасгалыг хийгээд үзээрэй. 

Эдгээр дасгалыг хийхэд бөмбөг хэрэгтэй. Магадгүй хүүхдийн тань тоглодог бөмбөлөг байсан ч болох юм. 

1. Гүүр мэт... 

-  Дээш харан хэвтээд бөмбөг дээрээ хөлийн өсгийгөө тавина. 
-  Өвдгөө бага зэрэг нугалж яг л гүүр мэт шагайнаас өвдөг хүртэл шулуун байна.
-  Гараараа шалнаас дэмнэж өгөөрэй 
-  Одоо бөмбөгөөс бага зэрэг өнхрүүлэн хөлийн бүтэн улаар гишгэж, өвдөг цээж нэг шугаманд байрлана. 
- 3 секунд бариад аажмаар анхны байрлалд очно. 
- 10- 15 удаа давтана. 


2. Яг л супер мэн шиг...

-  Доош харж хэвтээд бөмбөгөө хоёр хөлийнхөө хооронд хавчуулна. Бие тань шулуун байх учиртай.
-  Хоёр хөлөөрөө бөмбөгийг шахан хөл, гар, цээжээ дээш өргөнө. Яг л супермэн шиг... 
- 10 секунд бариад биеээ зөөлөн суллаж, эхний байрлалдаа ирнэ. 
-  Эхний удаад 3 удаа давтаад, дараагийн өдөр 4 гэх мэт цаашлаад 10 хүртэл давтаж хийгээрэй. 



3. 

- Зурган үзүүлсэнчлэн байрлалыг эзлэнэ. Гар тань мөртэй нэг шугаманд байх ёстой гэдгийг анхаараарай. 
- Хүзүү толгойгоо аль болох нэг шугаманд байлгахыг эрмэлз. 
- Баруун, зүүн хөлөө ээлжлэн удаанаах өргөж, буцаан эхний байрлалд ирнэ. 
- 1 хөл тус бүртээ 10-12 удаан давтан хийгээрэй. 


Эдгээр дасгалыг хийхэд ердөө л 3-5 минут шаардлагатай. 




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл