Шээсний сүвийн үрэвсэл буюу уретрит
2015 оны 11 сарын 14

Шээсний сүвний үрэвслийг анагаах ухаанд уретрит гэж нэрэлэдэг. Уретрит нь шээх үед өвдөх, дотроос нь ялгадаас гарах гэсэн үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Хүйс ялгалгүй тохиолддог өвчин.

Ерөнхий

Шээсний сүвний үрэвслийг анагаах ухаанд уретрит гэж нэрэлэдэг. Уретрит нь шээхэд өвдөх, дотроос нь ялгадаас гарах гэсэн үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Хүйс ялгалгүй тохиолддог өвчин.

Шалтгаан

Үүсэх болсон шалтгаанаас хамаараад уретритийг халдварын гаралтай ба халдварын бус гаралтай гэж ялгадаг.
Халдварын гаралтай урертитийн хамгийн түгээмэл шалтгаан нь БЗХӨ юм. Улмаар халдварын гаралтай урертитийг дахин хоёр хэсэгт хувааж үздэг, үүнд:
• Заг хүйтэн / гонорей / ба гарднерелла нянгаас үүсгэгдсэн өвөрмөц хэлбэрийн халдварын гаралтай уретрит
• Хламид, трихомонад, уреплазм, микоплазм, вирус зэргээр үүсгэгдсэн энгийн халдварын гаралтай уретрит.

Харин харшил, шээс ялгаруулах замын гэмтэл (давсагны катетер тавих,гадны биет орох г.м.), шээс ялгаруулах сүвийн нарийсал зэрэг нь халдварын бус гаралтай шээсний сүвийн үрэвслийн шалтгаан юм. Цөөнгүй тохиолдол гадны халдвар орсноор халдварын бус уретрит нь халдварын гаралтайд шилждэг.

Явц

Шээхэд, ялангуяа эхэн үед нь хорсох, өвдөлт өгөх, хатгуулах. бүсэлхийгээр өвдөж, шээсний сүвнээс ялгадас гарах нь шээсний сүв үрэвсэх өвчний хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд  юм. Ялгадас нь гол төлөв өглөөгүүр гарна. Энгийн нянгийн халдвараар үүсгэгдсэн үрэвсэл бол  ялгадас нь их хэмжээтэй, эвгүй үнэртэй, цэнхэр-ногоон өнгөтэй салсслаг идээ шиг зүйл байдаг.

Эрэгтэй хүний шээсний сүв нь илүү урт нарийн байдаг онцлогтой боолхоор сүвний үрэвслийн шинж нь эрт, хурцаар илэрдэг. Харин эмэгтэйчүүдийн шээсний сүвний үрэвсэл нь илрэх шинж тэмдэг сул, эсвэл огт илрэхгүй байдлаар өрнөх нь бий.

Эрэгтэйчүүдийн хувьд үрэвсэл нь шээсний сүвнээс түрүү булчирхай, давсаг болон хуйхнагын эрхтнүүдэд дамжих аюултай. Түрүү булчирхайн үрэвсэл, төмсөг ба түүний дайврын үрэвсэл нь шээсний сүвийн үрэвслийн хүндрэлээс үүсч, яваандаа үргүйдэлд ч хүргэх эрсдэлтэй.

Эмэгтэйчүүдийн шээсний сүвний үрэвсэл нь үтрээний бичил орчны тэнцвэрийг алдагдуулж, давсагны үрэвсэл зэрэг шээсний замын бусад үрэвсэл болон хүндэрдэг.

Шээсний сүвний үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгйү бол шээсний сүв нарийсах буюу стриктура нэртэй хүнрэл үүсч магадгүй. Энэ өвчний үед шээсний гадагшлах хэмжээ, хүч нь сулардаг.

Оношлогоо

Хэрэв шээсний сүвнээс ялгадас ихээр гарч, шээх үед хорсож, бусад үед хатгуулж өвдөж байвал бөөр, шээсний замын эмч, өнгөний эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч халдварын шинжилгээ хийж өвчний үүсгэгчийг тодорхойлно.

Шинж тэмдэг илрэхгүй байх нь ч бий.  Ийм үед бэлгийн лабораторийн шинжилгээний дүн гартал хавьталд орохоос татгалзах хэрэгтэй.

Эмчилгээ
Үрэвслийн шалтгааны тодорхойлсны дараа мэргэжлийн эмч зохих ёсны эмчилгээг бичнэ. Дур мэдэн өөрийгөө эмчлэх гэснээр тун ч таагүй байдалд орж магадгүй гэдгийг мартаж болохгүй.

emch.mn

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа таргалаж, хүссэн хувцасаа өмсөж чадахгүй сэтгэлээр ун  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл