Бие сэргээж, эрч хүч өгөх 5 дасгал
2015 оны 10 сарын 15
Эдгээр таван дасгалыг дээшээ харж хэвтээд хоёр хөлөөрөө хана түшин хийнэ. Тиймээс доороос нухахгүй гудас тавиад хэвтэх хэрэгтэй. Гэхдээ хэт хөвөлзсөн зөөлөн зүйл дээр хэвтэж болохгүй. Нуруу тань тэгшхэн байх учиртай. Эдгээр дасгалууд нь биеийн бүхий л булчин чангалж өгөх бөгөөд, цусны эргэлтийг сайжруулна. Мөн хэт ачаалал өгч, биеийг ядраахгүй бөгөөд өөрийгөө зовоохгүйгээр сайн үр дүнд хүрч болно.  Энэхүү 5 байрлал тус бүр 5-30 секунд барих бөгөөд 4-5 долоо хоног тасралтгүй хийх хэрэгтэй. Дасгал хийж байхдаа амьсгалаа түгжиж болохгүй, жигд тайван амьсгалах хэрэгтэй. Таны толгой тань өвдөх зэрэг таагүй мэдрэмж төрвөл хийх хэрэггүй гэдгийг анхааруулмаар байна. Дараах дасгалуудыг тогтоогоод аваарай. 

1. Баруун хөлөө өвдгөөр нь нугалаад зүүн хөлөө зурган дээр үзүүлсэнчлэн тавина. Хоёр гараараа бага зэрэг дэмнэж өгнө. Энэ байрлалаа хамгийн багадаа 5 секунд хамгийн ихдээ 30 секунд барина. Нөгөө хөлөөрөө ээлжлэн хийгээрэй. 


2. Өгзгөө ханатай тулган хэвтээд баруун хөлөө эгц дээшээ, зүүн хөлөө хажуу тийш сунгаж өгнө. Гар хэвлий дээр байрлана. Нөгөө хөлөөрөө  ээлжлэн хийгээрэй. 



3. Хоёр хөлөө эгц дээшээ болгоод баруун гараараа сунаж хөлөндөө хүрэхийг эрмэлзэх бөгөөд цээжээ бага зэрэг дээш өргөнө. Энэ үед хэвлийд ачаалал өгнө. Нөгөө гараараа ээлжлэн хийгээрэй. 

4. Хоёр гараараа тулан хөлөө дээш өргөн баруун хөлөө урагш сунгаж өгнө. 5 секунд барьсны дараа нөгөө хөлөөрөө ээлжлэн хийгээрэй.



5. Хөлийнхөө улаар хана руу жийж, хоёр гараараа шалан дээр тавиад бага зэрэг түлхэж өгнө. Энэхүү дасгал нь гуяны булчинг чангална. 



Сайн үр дүн үзэхийг хүсвэл өдөрт 10 удаа давтан хийгээрэй. 2-3 долоо хоногийн дараа гэхэд үр дүн нь мэдрэгдэх болно. Сайхан бие галбирыг бий болгоорой бүсгүйчүүдээ 
Г.Сувд-Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
61 настай загвар өмсөгч Яасмина Росси гайхалтай сайхан бие галбирийг европ даяараа биширч  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл