Стрессээс ангижруулах массаж
2015 оны 9 сарын 14
Компьютерийн дэлгэц  ширтэж, бичиг баримт , ном сонин их уншисанаар хүний тархи, нүд ядарч улмаар стресс үүснэ. Тиймээс оройдоо өөртөө 5 минут царцуулаад эдгээр нүүрний массажийг хийж стрессээс ангижраарай. Хамгийн гол нь нүдээ аниад, сэтгэлээ тайвшруулаад, аажуухан массажаа хийгээрэй. 

1. Эхлээд тосоо сонгоод нүүрний цэгийн дагуу жигд түрхэж өгнө. Массажны чийгшүүлэх үйлчилгээтэй тос оснгоорой. 
- хуурай арьстай бол: Наргил модны самартай тос түрхэх хэрэгтэй. 2-3 дусал лаванда хийвэл илүү үр дүнтэй 

- хэвийн арьстай бол: массажны тос түрх, 2-3 дусал лавандаа хийвэл үр дүнтэй 

- тослог арьстай бол: дуртай чийгшүүлэх үйлчилгээтэй тосоо сонгоод дээр нь 2-3 дусал лаванда хийгээрэй. 


2. Чихний арын хэсгээс доошоо хүзүүгээ дагуулан илээд эрүүний төгсгөлийг шүргэн тойрог маягаар иллэг хийж өгнө. Таны чангарсан булчин суларч өгнө. 1 минут хийнэ 



3. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу тойрог хэлбэрээр илж өгнө. Нүдээ аниад, тайван массаж хийгээрэй. 1 минут хийнэ 



4. Долоовор болон дунд хуруугаараа чамархайнаас духны төв цэг хүртэл долгиолж байгаа мэт илж өгөх. 1 минут массаж хийгээрэй. 


5. Нүдийг тойруулан массаж хийх. Нүдний төгсгөлөөс хамрын угийг дайруулж, хөмсгөн дээгүүр илээд дахин нүдний төгсгөлд ирнэ. Нүдийг амрааж, тархины өвдөлтийг намдаана. 1 минут массаж хийнэ. 



6. Хамрын угаас үзүүр хүртэл зөөлөн, удаавтар шувтарч өгөх.  1 минут массаж хийгээрэй. 


Массажны төгсгөлд эхнээс нь  дахин хийх бөгөөд энэ удаа илэх биш дарж өгөх хэрэгтэй. Ингээд массаж хийж дуусаад нүдээ зөөлөн нээгээрэй. Нүд чинь амарч, тархи тань сэргэсэн байх болно. 




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Жао Вэй (Zhào Wēi) 1976 оны 3 сарын 12-нд төрсөн, Хятадын жүжигчин, поп дуучин юм. Одоо т  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл