Үсэндээ тэжээл өгч, эрүүлжүүлээрэй
2015 оны 9 сарын 11
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эрүүл гялалзсан үс бүсгүй хүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг. Гэвч хуурайшилт эсвэл хэт тослогдсоноос болоод үс гэмтэж бидний санааг зовоодог. Тиймээс бүсгүйчүүддээ гэрийн нөхцөлд бэлтгэж болох маскнуудыг хүргэж байна. 

1. Алоетой маск 

Үсээ эрүүл болгоход тань энэ маск туслах болно. Төмсний өтгөрүүлсэн шүүсэн дээр 2 цайны халбага алое /савласан ногоон савтай тос байдаг/ , 1 цайны халбага зөгийн бал, хийгээд сайтар хутга. Энэ нь витамин А,Е- ээр баялаг бүтээгдэхүүн юм. Маскаа үснийхээ хуйханд түрхээд массаж хийж өг. Хамгийн багадаа 2 цагийн турш амраагаад цэвэрлээрэй. Үүнийг 1 долоо хоногийн турш хийгээрэй. Үр дүнг нь мэдрэх болно. 



2. Шоколадтай маск 

Үсний өнгийг сэргээх шид шоколаданд бий. 2 цайны халбага какао дээр халуун сүү хий. Мөн нэг цайны халбага тос, 1 цайны халбага оливын тос, бага зэрэг лимоны шүүс дусаагаад, /хүсвэл ланванда нэмж болно/ сайтар хутгаад маск бэлэн болно. Хуйхандаа массаж хийх маягаар түрхэж өгөөрэй. Маск түрхээд 1 цагийн дараа шампуниар угааж болно. 


3. Пиво болон өндөгний маск 

Үсэнд тань байгалийн гялалзсан өнгийг бэлэглэх пиво болон өндөгний маск. 50 мл пивон дээр нэг ширхэг өндөгний шарыгнэмээд сайтар хутгаад бэлэн болно. Тун хялбархан байгаа биз. Одоо массаж хийгээд 30 миунтын дараа цэвэрлэж болно. 


4. Лимоны шүүстэй маск 

Энэ маск бүр ч энгийн хирнээ гайхалтай үр дүнтэй. Лемоны шүүсийг устай холиод сайтар холиод шидэт шингэн бэлэн болно доо. Энэхүү шингэнээ 5 минутын турш үсэндээ шавшиж өгөх хэрэгтэй. Дараа нь шампуниар угаагаад, ангижруулагч заавал хэрэглээрэй. 


5. Авокадотой маск 

Нэг бүтэн авокадо дээр 2 цайны халбага зөгийн бал 3-4 халбага тос нэмээд сайтар хутга. Үсэндээ түрхэж массаж хийгээд 1 цагийн дараа угааж, цэвэрлээрэй. 


6. Овъёстой маск 

Овъёс дээр сүү хийгээд бага зэрэг тос нэмээд сайтар хутгаарай. Хүсвэл огурцы нэмж болно. Ингээд бүгдийг нь холигчоор сайтар холиод үсэндээ массаж хийх маягаа түрхэж өгнө. 20-30 минутын дараа угааж цэвэрлэнэ. 



Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл