Хөлөндөө массаж хийх арга, аргачлал
2015 оны 9 сарын 5
Алжаалаа тайлж амрая гэвэл хөлөндөө массаж хийгээрэй. Гэхдээ заавал мэргэжлийн газар очиж хийлгэх шаардлагагүй гэртээ бие биендээ хийж өгөөрэй. 

Хөлөнд хүний эрхтэний системийн бүхий л цэг байдаг. Тиймээс биеийн жинг тээж, өдөржин ачаалал үүрч явдаг хөлөө амраах нь чухал. Юуны түрүүнд бүлээн усанд орой бүр 5-10 минут дүрж байгаарай. Янз бүрийн хандтай усанд дүрсэн ч болно.  Энэ нь цусан хангамжийг сайжруулж, стресс тань бага болов тайлагдана. Хамгийн гол нь хөлөө байнга амраах нь судас бүдүүрэх,хөлний яс үрэвсэх зэрэг аюулаас сэргийлнэ.

Заримдаа хүний эрхтний зовиур хөлдөө мэдрэгддэг. Жишээ нь хөлийн дотор талд, шагайн дор эмэгтэй хүний сав, өндгөвчний цэг байдаг. Мөн эрэгтэй хүний төмсөг, үрийн хоолой байх жишээтэй. Сүүлийн үед хүмүүс их стресстэй байх болсон. Энэ нь бамбай булчирхай томрох, шүүрэл ихээр явагдах шалтгаан болдог. Тиймээс хөлийн эрхий хуруу болон хоёрдахь хурууны хооронд зөөлөн дарж өгвөл бамбай булчирхайн үйл ажиллагаа сайжирдаг аж. Бусад цэг ямар эрхтэнтэй холбогддог талаар мэдээний төгсгөлөөс уншаарай. Одоо массажаа хэрхэн хийхийг хүргэе. 

Массаж хийхийн өмнөх бэлтгэл:
1. Биедээ хамгийн эвтэйхэн суу, хэвтэж ч болно. Зурган дээрүзүүлсэн шиг суух бол хөлнийхөө тавиурыг яг тохируулаарай. 


2. Хөлийн тавиураа бохирдуулахаас сэргийлэн зөөлөн алчуур тавь 


3. Хөлөө бүлээн усанд 10 минут дүрж, арьсыг зөөлрүүлэн цэвэрлэнэ


4. Одоо тос, лосьон сонгох хэрэгтэй. Хөлний массажинд зориулсан зөөлөн тос байвал илүү сайн. Тостойгоо хамт лимон, лаванда, ванилла хэрэглэж болно. Илүү үр дүнтэйгээс гадна сайхан үнэртэй байх болно 

5.Бүлээн усанд дүрж тайвширсан хөлийг хүйтэн тосоор цочроовол таагүй шүү дээ. Тиймээс зурган үзүүлсэн шиг тосоо халааж болно. Энэ нь массаж хийлгэж байгаа хүндээ тун таатай мэдрэмж төрүүлэх болно. 


Парт№2 Суурь иллэг 

1. Хоёр гараа ашиглан хөлийн улнаас хурууны үзүүр рүү бага зэрэг даралттай шувтрах 


2. Эрхий хуруугаараа өсгий хэсгийг жижиг тойрог хэлбэрээр дарж өгөх. Өсгий болон өсгийний эргэн тойронд дарах. 


3. Гарын эрхий хуруугаараа хөлийн өсгийнөөс доош, дээш үрэх маягаар массажлаарай. Нэг эрхий хуруугаараа нь доош илж байгаа бол нөгөө хуруугаараа дээш илнэ. 


4. Шагайны эргэн тойронд буюу  шагайны гадуур хэсэгт тойрог хэлбэрээр массажлах.


5. Гарынхаа нударгыг ашиглан хөлөнд массаж хийх: Гараа атгаад хөлний нум хэсэгт дарах. Дараа нь хутгаж байгаа мэт зөөлөн нухаж өгнө. 


6. Хуруунд массаж хийх: Хуруунуудын хооронд зөөлн дарж өгөх. Хөлийн хоёр, гурав дахь хурууны дунд үед нүдний цэг байдаг. Тэнд нь иллэг хийхэд нүдний хараа сайжирна. Дөрөв, тав дахь хурууны үенд илэхэд сонсгол сайжирна. Хөлийн хурууны өндгөнд иллэг хийвэл гамрит зэрэг янз бүрийн хамрын ханиад, архаг үрэвслээс болж хамар битүүрдэг нь арилна. 


Парт№3 Массажны техник 

1. Үнээ сааж байгаа юм шиг дээрээс доош шувтрах. 10 удаа давтан хийгээрэй. 

2. Энэтхэгийн массажны техник: Хоёр эрхий хуруугаараа зэрэг даралттайгаар хөлийн төв цэгээс дээш илж өгөх. Илүү олон их тусмаа үр дүнтэй. 


3. Шагайн гадна, дотор талыг илж, хөнгөхөн зөөлөн дарах, Борвины эргэн тойронд нухаж байгаа мэт дарж өгөх 

4. Хөлийн булчин амраах массаж: Доош харан хэвтүүлэх хэрэгтэй. Өвдөгнөөс доош хоёр гараараа ээлжлэн даралттайгаар илэх хэрэгтэй. 


5. Нэг гараараа хөлийг барьж, нөгөө гараараа хөлийн үзүүр хэсгээс бариад шагай хэсгийг тойрог маягаар эргүүлэх. Гэхдээ гэмтсэн болон эргүүлэх үед тааламжгүй байвал хийх шаардлагагүй. 



Хөлөө амраахад их энерги авна.  Иллэг хийлгэсний дараа нойр сайн хүрнэ, цусан хангамж сайжирч, дааврын үйл ажиллагаа сэргэдэг. Мөн дархлаа сайжирна.

Хятадууд хоёр өвдөгнөөс доош дөрвөн хуруу зайд өдөр болгон цэгэн иллэг хийвэл урт насалдаг гэж хэлдэг. Тэр цэгээс доош гурван хуруу зайд уушгины идэвхтэй цэг бий. Тэнд нь иллэг хийхэд ханиад хүрсэн үед цэр ховхрох, амьсгалын замын бусад үрэвслээс сэргийлэх, дархлаа сайжруулах үйлчилгээтэй. Мөн өвдөгний хажуугаар ходоодны суваг дайрч гардаг учир ходоодны эмгэгийн үед өвдөг өвдөх нь мэдрэгддэг.

Хөлийн ар шугам, дотор талын шугамаар давсаг, бөөрний суваг, хажуу талаар элэг, дэлүүний сув гууд хөлийн хурууны үзүүр лүү хүрч төгсдөг. Хөлийн цэгэн массаж хийлгэвэл ходоод дэлүүний ажиллагаа сулрах, нойргүйдэх, өвдөг шилбээр өвдөх, хөлийн эрээн булчин татах, хөл, өвдөг хөрөх, бэлэг эрхтэн өвдөх, үрийн шингэн алдах, мэдээгүй дороо шээх, сарын тэмдэг тогтохгүй үргэлжлэх зэрэг зовиур арилдаг. Хөлийн цусан хангамж сайн байвал таны эрүүл мэндэд маш их ач холбогдолтой. Хөлийн массажны сэргээх ид шидийг иллэг хийлгэсэн хүн л сайн хэлнэ.

Сайхан амраарай бүсгүй минь 


Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл