Нүдээ амраах дасгал
2015 оны 9 сарын 2
Нүд бол хүний хамгийн чухал эмзэг эрхтний нэг. Өдөржин ажил дээрээ компьютер харж суугаад, орой гэртээ зурагтаа ширтэж, унтхынхаа өмнө утсаа оролддог юм биш биз. Ингэж байнга дэлгэж ширтэхээр хүний нүд загатнаж, бүрэлзэж, аргаж эхэлдэг бөгөөд нүдний хараа муудах аюултай.. Тиймээс өдөрт нүдэндээ 5-10 минут зарцуулаад эдгээр дасгалуудыг хийж заншаарай. 

1.     Сандал дээрээ нуруу цэх суугаад  нүдээ анилгүйгээр шулуун нэг цэгт анхаарлаа төвлөрүүлээд 2-3 минут сууна. Үүний дараа нүдээ зүүн, баруун, доош, дээш аажуухан  хараарай. Энэ дасгалыг 10 удаа хийхэд болно. 
 
2.     Нүдээ зүүн доош, баруун доош, зүүн дээш, баруун дээш хараад нүдээ шулуун нэг цэгт 3 секунд төвлөрүүл.  Шулуун нэг цэгт харах хугацаа аажмаар уртасгаад дасгалаа 10 удаа давтан хийгээрэй 


3.    Өдөрт 1-2 удаа хурууны хаа өндгөөр массаж хийж өг. Нүдний дээгүүр, доогуур болон хөмсөгний булчинг хэдэн минут дарж иллэг хийгээрэй. Энэ нь нүдний булчингуудыг суллаж өгдөг учир таны нүдэнд тулгарсан асуудлыг шийдэх болно. Тойрог маягаар хийгээрэй 


4.    20-30 минут болоод комьпютерээс нүдээ салгаад өөр зүг рүү 1 минут орчим харах хэрэгтэй. Энэ хугацаанд тан ынүд алдсан чийгшилээ нөхөх болно. Мөн нүдээ ойр ойрхон цавчлах таны тустай юм шүү. 

5.    Нүдэндээ хүйтэн жин тавих нь бас нэгэн амраах арга юм. Гэхдээ мөсөөр жигнэж болохгүй. Харин хөргөгчинд байсан ундаа, ус хөлдөөсөн биш хүйтэн зүйлээр жин тавиарай. Жижиг алчуураа норгоод хөргөгчинд хийгээд хэрэглэж ч болох юм.


6.    Өнгө хүний нүдэнд нөлөөлдөг. Тиймээс ядарч чилээд болохгүй байвал ногоон өнгийн зүйл рүү тогтож хар. Энэ өнгө таны нүдийг амраах болно. Хэрвээ ногоон өнгийн зүйл эргэн тойронд чинь байхгүй бол нүдээ хэсэг хугацаанд аних хэрэгтэй. 

7.    Энэхүү нүдний дасгалыг бүдүүлгээр хэлбэл долироос хэвийн руу хэвийнээс долир руу харах маягаар хийгээрэй. Хэрвээ долир харж чаддаггүй бол бал эсвэл харандаа нүүрний өмнө бариад ааажуухан хамрын үзүүртээ хүргэж буцаагаад аажуухан нүүрнийхээ өмнө авчир. Дараа нь аль болох алсыг харах ширтэх хэрэгтэй. 

   

8. Гарынхаа алгыг сайтар халтал нь үүрээд нүдэндээ тавих нь амралт болдог. Дотогш тойрог маягаар илээрэй.




Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл