Сарын тэмдэг ирсэн үед секс хийж болох уу ?
2015 оны 9 сарын 1
Энэ үеэр зарим бүсгүйчүүдийн сексийн дур хүсэл жирийн үеийнхээс хоёр дахин нэмэгддэг. Гэхдээ заримынх нь хувьд цус гарч байгаа хэсэг рүү түүний өнөөхийг хийнэ гэж бодохоор л дотор нь муухай оргидог байж магадгүй. Энэ санааг дэмжих, дэмжихгүй байх нь тухайн хүний дур боловч, сарын тэр нэг өдрүүдэд бохир бодол орж ирэх үед өөрийгөө хэрхэн тайвшруулахаа мэддэг байхад илүүдэхгүй.

Сарын тэмдгийн үеэр секс хийхийн сайн тал

Юун түрүүнд сарын тэмдгийн үеэр секс хийх нь чиний бодож байгаа шиг тийм заваан юм биш. Хааяа нэг ор хөнжлийнхөө даавуун дээр нэг хоёр улаан толбо байхыг хараад тэгтлээ сэжиглэдэггүй бүсгүйчүүдийн хувьд л даа. Улаанаа айлчилсан үед “улаан цайм” секс хийхэд ч бас ашигтай тал гэж байна аа.



 Сарын тэмдэг чинь өмнөхөөсөө цөөн хоног ирээд дуусна.

Сарын тэмдгийн үеэр чиний үтрээний булчин бага багаар шахалт өгснөөс болоод хугацаа нь уртасдаг. Харин дур тавилт нь чиний цусыг нэг, хоёр хоногийн дотор хурдан хөөж гаргадаг. Цус багасахгүй, зүгээр л өмнөхөөсөө илүү хурдан гарч дуусна.

Сарын тэмдгийн өвдөлтийг намжаана.

Бидний муухай аашийн шалтгаан болдог сарын тэмдгийн өвдөлтийг ч бас секс намжаана. Сайхан дур тавьсаны дараа биеэр чинь сайн гормонууд тарж, чамайг дээрдүүлнэ.

Зарим бүсгүйчүүд сарын тэмдгийн үеэр илүү тачаангуй болдог.

Чи тэдний нэг үү? Сарын тэмдэг дөнгөж эхлэнгүүт секс хиймээр санагдаж байсан уу? Гормоны давалгаанаас энэ бүхэн шалтгаалж байгаа юм. Зарим бүсгүйчүүд сарын тэмдгийн үеэр илүү янаг болдог.

Сарын тэмдгийн үеэр секс хийхдээ бодолцох зүйлс

Энэ талаар бодож үзэж байсан, эсвэл хэд хэдэн удаа туршиж байсан бол

 Даавуу хэрэглэ. Энэ бол мэдээжийн алхам юм. Орон дээрээ цус дусаахгүйн тулд өгзөгнийхөө доор муу даавуу тавиарай.

 Түүнийг чам руу “нэвтрэх” үед сальфетка бэлэн байлга. Чиний биеэс шингэн урсаж гарахад юу юугүй бэлэн байгаа гэж тооц. Түүнийг “хэцүү нэрт”-ээ чинийх рүү хийх тоолонд, эсвэл чамайг хөдлөх тоолонд цус гарч магадгүй. Секс хийсний дараа сальфеткаар өөрийнхийгөө дарж арчаарай.

Уламжлалт байрлал хамгийн тохиромжтой нь. Сарын тэмдэг ирэх үед дээр нь гараад дэмий дээ. Газрын татах хүч үүнд сайхан тайлбар болж чадах байх. Үүний оронд хамтрагч чинь бүх ажлыг хийх үеэр амар тайван хэвтэж байсан нь дээр.

Чиний дотор тавихад арай аюулгүй. Хэрэв чи жирэмснээс хамгаалах эм уудаггүй бол, энэ үеэр секс хийх нь хайртын чинь мөрөөдөл болох вий. Эрчүүд дотор нь тавих дуртай байдаг ч, хариуцлагаа ухамсарлаад тэгж чаддаггүй. Сарын тэмдгийн үеэр залуу чинь чиний дотор нэг их айх аюулгүйгээр тавьж болно. Гэхдээ л бодолтой байхад гэмгүй, учир нь хэдий маш бага ч гэсэн, энэ үед хийсэн сексээс жирэмслэх магадлал байдаг.

Учраад удаагүй байгаа бол, “бэлгэвч” хэрэглэ. Сарын тэмдгийн үеэр секс хийхэд БЗХӨ халдварлах магадлал илүү өндөр болдог. Тиймээс түүнийг гарын хуруу шигээ мэддэг болоогүй л бол, хамгаалалтаас татгалзах хэрэггүй.



 Хөнжлөөрөө ороо. Хэрэв та хоёрт цусны элдэв үнэр нь таалагдахгүй байвал, хөнжил дотроо секс хийгээрэй. Тэгээд л хамраа дарах хэрэггүй болно.

 Шүршүүрийн секс. Урсгал усны доор секс хийвэл, та хоёр юм ирснийг ч мартаж мэднэ.#8 Тэр өөрөө дуртай байхаас нааш, гар хангалга бүү хийлгэ. Сарын тэмдгийн үеэр чиний тэнд үргэлж нойтон байх болно. Тиймээс чиний сэрлийг хөдөлгөхийн тулд гар хангалга хийх шаардлага байхгүй. Тиймээс хайртыгаа цустай бүү хутгаарай.

 Хүндхэн өдрүүдийн дараа. Хэрэв чиний биений юм маш их ирдэг бол эхлээд хэд хоносны дараа хийхийг зөвлөж байна. Тэгвэл нэмэлт арчилгаа шаардалгүйгээр та хоёр чөлөөтэй секс хийж болно.

Сперм чиний биед 72 цагийн турш амьд байдаг. Энэ талаар чи сонирхож байж магадгүй. Хэрэв тэр чиний дотор тавьсан бол, түүний жижигхэн хувилбарууд биен дотор чинь 72 цагийн турш бэлэх болно.

АЦХ-ээ холдуулж байгаад. Хэрэв чи ариун цэврийн хэрэглэл хийсэн байвал, дотоож дамжк хоёроо хамтад нь хажуу тийш нь холдуулж байгаад хайртдаа зай гаргаж өгөөрэй. Давчуу зайнд шургуулах нь түүнд таалагдаж ч мэднэ. Түүнчлэн ариун цэврийн хэрэглэл чинь сексийн үеэр чамаас гарсан шингэнийг шингээгээд авчихна.

Зарим бүсгүйчүүдэд энэ санаа бохир заваан санагдаж магадгүй. Гэвч хэрэв та хоёр хоёулаа үүнийг хүсч байвал, юу нь болохгүй гэж? Залуучуудад чиний биенд гарсан өөрчлөлт бараг л анзаарагдахгүй гэж мэд. Чи үүнийг туршиж үзэхэд бэлэн үү?

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу х  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл