Хамгийн үнэтэй 10 брэнд хувцас
2015 оны 8 сарын 15
10. Валентино /Valentino/

Дэлхийн олон сая эмэгтэйчүүдийн хүсэл таашаалд нийцсэн бүтээлүүд энэхүү брэндэд байдаг аж. Тийм ч учраас энэхүү жагсаалтанд багтсан. Валентино нь тансаг дизайн болон орчин цагийн чиг хандлагуудыг үргэлж харуулж, тодорхойлж байдаг. Энэхүү брэнд нь биенд тааламжтай байдал болон хувцасны эмжээрээрээ тун алдартай юм. 

9. Версаже /Versace/

Италийн загварын Versace брэнд чанарыг эрхэмлэдэг эрэгтэй, эмэгтэй бүхий хүмүүсийн дунд нэр хүндтэй бүтээгдэхүүн юм. Ихэнх дизайнерууд Versace брэндийн хувцасыг сонгож байхыг зөвлөдөг. Энэ брэндийн гоёл чимэглэлүүд ч олон хүмүүсийн таашаалд нийцсэн байдаг. 


8. Guess
Амеркийн энэхүү брэнд жинсээрээ алдартай. Ялангуяа богино жинс, ханцуйтай цамцнууд нь Амеркийн олон сая залуучуудын дунд эрэлттэй байдаг аж. Энэхүү брэнд нь үргэлж шинэ содон загвар, чиг хандлагаараа хүмүүсийг гайхашруулж байдаг билээ. 


7. Dior 

Энэхүү брэнд сэтгэл татах увидастай маш дэгжин, орчин үеийн хувцасны чиг хандлагыг тодорхойлдог брэнд юм. Сүүлийн үеийн хувцас загварын бэлэг тэмдэг ч гэж ярих нь бий. Dior шинэ бүтээгдэхүүн болох нарны шил, гар цүнх, үнэртэнгүүд нэр хүндтэй байгаа. Дэлхийн олон оронд экспорт хийдэг ч энэ брэндийн гар цүнх, түрүүвч зэрэг нь хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. 



6.  Marc Jacobs 

Улирлын чанартай гайхалтай өөрчлөлт, тансаг загвар, онцгой борлуулалтаараа алдартай брэнд. Сүүлийн үед гар цүнх, гутал, үнэт эдлэлийн загвартилүү анхаарлаа хандуулаад байгаа юм. 


5. Armany 

5 -р байранд Armany брэнд орсон байна. Зөвхөн хувцасны чиг хандлага, загварт бүхий л анхаарлаа төвлөрүүлдэг цор ганц брэнд юм. Энэхүү брэндийн хувцасыг авахыг хүсвэл дэлхийн ямар ч улсад нэрийн дэлгүүрүүд нь бий. Дизайнуурууд зөвхөн албан ёсны эрхтэй  нэрийн дэлгүүрүүдээс нь худалдан авахыг зөвлөж байна. Хуурамч загварууд элбэг байдаг аж. Дэлхийд хамгийн алдартай энэхүү брэнд нь  сүүлийн үед хүүхдийн хувцасны загварт өөрчлөлт хийж байна. 


4. Dolce and Gabbana

Энгийн хирнээ тансаг. Дэлхийн олон сая хүний өдөр болгон хэлдэг үгний нэг Dolce and Gabbana брэнд. 2013 оны хамгийн үнэтэй брэндээр шалгарч байсан. Италийн соёлыг харуулсан гайхалтай даашинзнуудаараа алдартай билээ. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй бүхий л төрлийн хувцаснууд нь дэлхийн даяар олон сая тоогоор борлогдож байна. 


3. Prada
 
Өөртөө өөрчлөлт хийхийг хүсэж байгаа эмэгтэйчүүд энэ брэндийг сонгоорой гэж дизайнарууд зөвлөж байна. Залуу бүсгүйчүүдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг. Биенд маш тав тухтай, энгийн загвартай байдаг нь олон хэрэглэгчидийн таашаалд хүрсэн брэнд юм. Дэлхийн олон оронд олон сая тоогоор борлогдож байгаа брэндүүдийн нэг юм. 


2. Chanel 

Дэлхийн даяар хамгийн эрэлт хэрэгцээтэй брtнд бол Шанель. Бусад хувцасны загваруудтай зүйрлэхийн аргагүй онцгой , гойд байдгаараа олон хүмүүсийн таашаалд нийцдэг. Үүнээс гадна үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны иж бүрдэл ер нь  Chanel нэртэй бүтээгдэхүүнүүд олон сая эмэгтэйчүүдийн дунд эрэлттэй байдаг. 


1. Gucci

Хувцасны чанар, загвар, үнэ, хүмүүсийн дундах эрэлт хэрэгцээгээрээ Италийн алдарт Gucci брэнд нэгдүгээр байранд орсон байна. Энэ брэндийн гар цүнх, гутал, юбпка нь хамгийн үнэтэй байдаг. Хэдийгээр маш үнэтэй боловч чанар, тансаг байдал, дахин давтагдашгүй загварууд нь олон хүмүүсийн таашаалд нийцсэн юм. Энэхүү брэнд нь дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтанд байнга орж байдаг. 






Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Алаг нүд, сайхан инээмсэглэл, гоо сайхан бие , сайхан хоолой, алдар нэр, гэр бүл гээд бурх  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл