Хуурамч үнэртэй усыг таних арга
2015 оны 8 сарын 15
Хуурамч үнэртэй ус нь хүний биед харшил өгөх, арьсыг түлэх зэрэг аюултайгаас гадна янз бүрийн химийн бодис агуулагдсан байдаг тул таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин жинхэнэ дээд зэрэглэлийн үнэртэй усыг үйлдвэрлэхдээ маш өндөр эрүүл ахуйн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс бүсгүй та байн байн хуурамч бүтээгдэхүүн авч нэгд эрүүл мэндээ, хоёрт мөнгөө зарлагадаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Нэг тансаг сүрчиг авахад таны олон дахин авсан хуурамч сүрчигнээс хэд дахин илүү байх болно. 

Ингээд хуурамч сүрчигийг хэрхэн таних талаар товчхон хүргэе. 


1.    Хүн болгон интернет ашигладаг болсон. Та мэдэхгүй байсан ч гэрт, ажилд чинь танд туслах хүн бий.Тиймээс онлайн дэлгүүрээс худалдан авч болно. Гэхдээ тухайн компаны вэб хуудасны хандалтыг харах шаардлагатай. Тухайн танилцуулга, журмыг сайн судал. Ялангуяа буцаах журмыг онцлон хараарай. 

2.    Монголд байгаа дэлгүүрүүдээс худалдан авах гэж байгаа бол тухайн сүрчигийг зарах албан ёсны эрхийг асууж лавлах хэрэгтэй. Мөн захын дэлгүүрт дээд зэрэглэлийн үнэртэй ус зарахгүй тул цаг зарцуулан нэр хүндтэй компаны албан ёсны борлуулах дэлгүүрүүд өөрөөр хэлбэл нэрийн дэлгүүрүүдээр нь үйлчлүүлээрэй. Бас нэгэн баталгаатай арга бол та тухайн үнэртэй усныхаа албан ёсны вэб хуудасруу ороод ямар оронд ямар дэлгүүрт зарагдаж байгаа мэдээллийг авах боломжтой. 



3.    Гаднаас харж шинжиж авах. Тансаг сүрчигний шил нь маш цэвэрхэн мэргэжлийн хийгдсэн байдаг. Учир нь мэргэжлийн дизайнерууд үүнийг урладаг тул үг, үсгийн алдаа байх ёсгүй. Шилний гадар нь гарт торох зүйлгүй, тухайн компаны лого, савны хэлбэр нь болхи бус, цацахад гарт ямар нэгэн саадгүй байх учиртай. Үнэртэн нь тунгалаг жигд ѳнгѳтэй, ямар нэгэн тунадасгүй, хэт шингэн, хэт ѳтгѳн биш байх ёстой. Та барааны кодонд хууртах/barcode/ хэрэггүй. Хүмүүсийн дунд barcode – оор таниж болно гэсэн яраи байдаг. Энэ нь ямар баталгаагүй арга юм. 

4.    Мэдээж үнэ. Авчих юмсан гэх хүсэл төртөл чинь боломжийн үнэ тэд санал болгодог. хэрэглээний брэндийн үнэртнүүд 1 мл нь 1 ам доллар байдаг ба гэхдээ хэмжээ нь томрох тусам үнэ нь 20-25 % хямдрана. Жишээ нь 50 мл-ийн ус ойролцогоор 50 доллар ба 100 мл нь 75-80 доллар байх жишээтэй. Зарим тансаг хэрэглээний брэндүүд огт хямдардаггүй.  Гар дамжуулан худалдан авахгүй байхыг анхааруулж байна. 


5.    Хамгийн чухал зүйл бол үнэр. Үнэртэй ус авахдаа заавал үнэртэж үз. Арьсан дээр цацахад үнэр нь чанартай үнэртэхээс гадна үнэрээ барих, үнэрээ түгээх чанар сайтай, таны арьсан дээр ямар нэгэн харшил ѳгѳхгүй, арьсанд зѳѳлѳн шингэж байх ёстой. Тиймээс хэрвээ таны сонирхлыг татсан үнэртэн таарвал эхлээд тэр сүрчигнээс юу үнэртэхийг судал. Ингэхийн тулд үнэртэй усны лавлах ном, интернэт дээрээс тухайн үнэртний ноотуудыг хараад таны тэр сонирхсон сүрчигнээс яг тэр ноотууд үнэртэж байгаа эсэхийг шалгана. Ноот гэдэг нь нэгж үнэт тосноос гаргаж буй үнэр юм. Жишээ нь уг үнэртэнд сарнай цэцэг, зандан мод, хүдрийн заарны ноот орсон бол эдгээр ноотууд яг энэ дэс дарааллаараа л үнэртэх ёстой.  Ноотуудыг яаж мэдэх вэ гэвэл хамгийн их мэдээлэлтэй зах зээл дээр гарсан бүх л усны ноотуудыг зурагтайн хамт харуулсан вэб хуудас бол Fragrantica.com юм. Танаас шалтгаалах зүйл гэвэл та үнэрний ноотуудыг ялгаж сурах ёстой.

Энэхүү мэдээллийг олон орноор явсан үнэртэй усны талаар мэдлэгтэй нэгэн хүний мэдээлэлээс авч товч бөгөөд тодорхой болгон уншигч танаа хүргэлээ. 

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл