10 хувийн урьдчилгаатай зээлд хэрхэн хамрагдах вэ?
2015 оны 7 сарын 23

Мэдээний зураг,

Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгохоо Засгийн газраас мэдэгдээд байсан. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, ашиглалтад орсон шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргахаар тусгажээ.

Хөгжлийн банк ипотекийн зээлийн баталгаа гарган хамтран ажиллахаар санхүү, төсвийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банкуудтай гэрээ байгуулах юм. Ингээд зээлдэгчийн сар бүрийн үндсэн төлбөрөөс эхний ээлжинд Хөгжлийн банкны баталгааны дүнтэй тэнцүү хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц баталгаа дуусгавар болох аж.

Зээлийн баталгаа гаргуулах иргэн анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч буй, тогтмол орлоготой, сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн, ипотекийн зээлийг эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон, “Өрхийн мэдээллийн сан”-ийн VII-XV бүлгийн иргэн байхаар тодорхойлжээ.

Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэний хүсэлтийг хянан шийдвэрлэх, ипотекийн зээлийн баталгааг тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаа зэргийг журамд оруулсан байна. Журам батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д “Ипотекийн зээлийн хугацаа 20 жил хүртэл байна” гэсний дараа “Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна” гэж нэмэхээр болжээ. Мөн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулах санал боловсруулж, энэ оны аравдугаар сард багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт Засгийн газраас үүрэг болгосон байна.



Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хүн амын маш нарийвчилсан судалгаа хийж, 20 ангиллаар хуваасан. Үүнээс 7-16 дугаар ангилалд орж байгаа хүмүүс энэ зээлд хамрагдах боломжтой аж. Тухайн хүн 7-16 гэдэг ангилалд багтаж байгаа эсэхээ ХАХНХЯ-наас лавлаж, мэдэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн яг зээлээ хөөцөлдөж эхлэхээр өөрийн үндсэн орлого, цалин гэх мэт бүх мэдээллээ тус яаман дээр авч очоод өөрийнхөө ямар ангилалд багтаж байгааг мэдэж болох нь. Энэ ангилалд дундаж давхаргынхан хамрагдаж байгаа юм байна.

Түүнчлэн энэ удаагийн зээлд багш, эмч гэх мэтээр ямар нэгэн мэргэжлээр ангилахгүй аж. Гэхдээ мэдээж аливаа зээлийг олгохдоо тодорхой ажил, орлоготой, нийгмийн даатгал төлж байсан хүмүүс байх ёстой гэсэн үндсэн шалгууртай.

Энэ талаар салбарын яамнаас судалсан байна. Ингээд одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн бол зах зээл дээр дэм үзүүлэх л зорилготой. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийг давах, эсвэл түүнээс хэтрэх тухай ойлголт байхгүй. Ер нь өнгөрсөн оны эцсээр болон энэ онд зах зээлд нийлүүлсэн бүх барилга эрэлтэд хүрэхгүй. Тиймээс эрэлт нь нийлүүлэлтээ давахгүй учраас эдийн засгийн хямралтай үед барилгын салбарыг эвтэйхэн аваад гарах л ажил хэмээн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ.

Энэ утгаараа үнийн хөөрөгдөл болохгүй. Орон сууцны ам.метрийн хэмжээг 80-аас дээш байхаар ярьж буй аж. Зах зээлд нийлүүлсэн шинэ барилгуудаа дэмжих ажил. Нөгөөтэйгүүр барилгынхаа салбарыг бүхэлд нь дэмжихээс гадна ард иргэдээ орон сууцжуулах замаар хоёр талд ашигтай үйл ажиллагаа явуулах гэж үйл явц гэж салбарын яамны мэргэжилтнүүд тооцоолсон байна. Тус хөтөлбөр долоодугаар сардаа багтаад хэрэгжиж эхлэх аж.

Хөгжлийн банк нийтдээ 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргажээ. Энэ бол урьдчилгаа төлбөрийн 20 хувийн баталгааны хөрөнгө. Тэгэхээр зах зээл рүү гарч байгаа мөнгө нь нэг их наяд төгрөг. Энэ нь өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр авч үзвэл 10-аад мянган өрх орон сууцтай болно гэсэн үг аж. Гэхдээ зах зээл дээр худалдагдаагүй 30 гаруй мянган орон сууц байгаа юм.

Үүнээс гадна зах зээл өөрийнхөө жамаар энэ зээлийг цаашид зохицуулаад явж таарна. Нөгөөтэйгүүр энэ зээлийн хажуугаар 30 хувийн зээл үргэлжлээд явна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогын хүрээнд давхар сонголт бий болгож байгаа аж. Тэгэхээр шууд урьдчилгаа 30 хувиа төлөөд байрандаа орох ч нээлттэй хэвээр буй юм.

Эх сурвалж: www.mongo.mn

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл