Бэлэн гоймонгийн тухай “мэдүүштэй - 10” зүйл
2015 оны 6 сарын 2
ДЭМБ - аас гаргасан хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүний нэг бол бэлэн гоймон юм. Бэлэн гоймонгийн хэрэглээгээрээ тэргүүлэгч нь БНХАУ байдаг бол дараагаар нь Индонез, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орон ордог. “The Ramen Rater” вебсайтыг үндэслэгч Ханс Линишийн олж мэдсэнээр бэлэн гоймонгийн 1000 гаруй төрөл зүйл байдгаас хамгийн амттайгаар Малайзын MY KUALI брэндийн сам хорхойтой гоймонг нэрлэжээ.

•    Бэлэн гоймонг Тайвань гаралтай Японы бизнесмэн Момофуку Андо (1910 - 2007) одоогоос 60 гаруй жилийн тэртээ олж нээжээ. Тэрээр чанадаг бэлэн гоймонгоос эхлээд рамен, аягатай бэлэн гоймон хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн юм. Япончуудын дунд явуулсан судалгаагаар бэлэн гоймонг XX зууны хамгийн онцлох нээлтийн нэгээр нэрлэжээ.

•    Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулж гаргасан олон нэр төрлийн бэлэн гоймон бий. Хятадууд л гэхэд нэг жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг ажээ. Харин Өмнөд Солонгосчуудын хувьд нэг хүн жилд дунджаар 69 бэлэн гоймон иддэг гэнэ.

•    Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Бие давхар эмэгтэй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэвэл ургийн өсөлт хөгжилтөнд нь сөргөөр нөлөөлж зулбах эрсдэлтэй. Харин багачуудын хувьд хэрэгцээт амин дэм, уургийг нь шимэгдүүлж улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг ажээ.

•    “The Consumer Education & Research Society” - гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Тэдгээр бэлэн гоймон нь амин дэм, төмрийн агууламж өндөртэй гэж нэлээд сурталчлагдсан бүтээгдэхүүн байсан юм. Тэгтэл өөх тосноос илүү хүний бие махбодод хэрэгцээтэй зүйл үгүй байсан буюу бичигдсэн найрлагаас нь өөр зүйлс байсныг тогтоожээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөсөн гэнэ.

•    Бэлэн гоймон нь хүнсний сода ихээр агуулдаг бөгөөд содаг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй ба багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж бөөрийг гэмтээдэг. Гоймонг хэт өндөр хэмд боловсруулж бэлтгэх явцад хорт хавдар үүсгэгч бензпирен үүсдэгийг Их Британий эмч Рейчел Томпсон олж тогтоожээ.

•    Хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болсон бэлэн гоймонг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минерал агуулагддаггүй бөгөөд хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогддог. Магад бэлэн гоймонгоо өндөг, хүнсний зарим ногоог хачирлаж хэрэглэх нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж хэрэгцээт уураг, амин дэмийг бага зэрэг нөхөх боломжтой гэж үзжээ.

•    Бэлэн гоймонд агуулагддаг глутамат натрийг амтыг нь сайжруулахад ашигладаг бөгөөд энэ бодисноос харшилдаг хүмүүс олон бий. Харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, суулгах, бөөлжих, сульдах, зүрхний хэм алдагдах, нүүр халуу дүүгэх зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч буй эсэхийг ажиглах хэрэгтэй ажээ. Хэрвээ харшилдаг нь тогтоогдвол ийм найрлагатай хүнснээс татгалзах нь зүйтэй.


•    Бэлэн гоймонг байнга хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй. Тогтмол идсэнээр ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж улмаар хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг.

•    Түүнчлэн бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахгүй болж, жингийн илүүдэл хэт таргалалтанд өртөнө. Мөн шээс ялгаруулах явцыг удаашруулснаар биеэс хорт бодисоо гадагшлуулж чадалгүй аажмаар хордож эхэлдэг гэдгээ анзаардаггүй.

•    Бэлэн гоймонгийн гол найрлага нь пропиленгликол гэдэг химийн нэгдэл юм. Хөлдөлтийн эсрэг үйлчилгээтэй энэ бодис гоймонг чийгшүүлж хэт хуурайшихаас сэргийлж өгдөг ч дархлалын тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Энэ нь бие махбодын дархлааг гэмтээж зүрх, элэг, бөөрөнд муугаар нөлөөлдгийг нэгэнт тогтоожээ.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Монголын уран нугаралтын хөгжилд томоохон өнгө нэмж, дэвшил авчирахаар нэгэн сургал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл