Брокколиг олон төрийн аргаар боловсруулж идэж болно
2015 оны 4 сарын 29

Брокколиг бүхий л талын ач тус, амин дэмтэй хүнсний ногоо хэмээн эрдэмтэд, хоол судлаачид, мэргэжлийн тогооч нар үздэг. Тэгвэл энэхүү олон талын ач тустай ногоог хэрхэн зөв боловсруулж идэх талаар зөвлөж байна.

Брокколиг шинэхэн, эрүүл эсэхийг шалгаж авахын тулд нарийн цэцэгт дэлбээнүүдийг сайтар хөндийлөн хараарай. Муудаж, удсан бол жижиг бичил биет, маш жижиг ногооны шавж үүрлэсэн байх нь бий. Мөн үндэсний хатуу хэсэг шинэхэн ногоон өнгөтэй байх ёстой. 

Брокколиг хүйтэн усанд сайтар угааж цэвэрлэсний дараа түүхийгээр нь идэж болдог сэнгэнэсэн сайхан амттай хүнсний ногоо бөгөөд бусад ногоо, мах гэх мэттэй жигнэж, шарж, хуурч боловсруулж идэж бас болдог. 


Ингээд брокколиг хэрхэн цэвэрлэж, янзлах аргыг хүргэе. Багц брокколиг нэг бүрчлэн салгаж хатуу зузаан үндсийг хэрчиж авна.

Хатуу зузаан үндсийг хаях хэрэггүй. Нимгэн, жигд хэрчинэ. 

Харин цэцэгт салаатай хэсгүүдийг мөн нэг бүртлэн хувааж жижиглэнэ.

Брокколи маань ийнхүү хоёр үндсэн хэсэг боллоо. 

Гал дээр ус хийж буцалмагц 1/2-1 хоолны халбага давс хийж уусгаад брокколины толгой хэсгийг хийж 1-2 минут буцалгасны дараа халуун уснаас шүүж аваад мөстэй хүйтэн усанд сойно. Брокколиг хэт их буцалгаж зөөллөхөд үндсэн амт, чанараа алдаж бүлбгэр амттай болох нь бий. Хүйтэн сэрүүн нөхцөлд уг ногооны амт чанар сэргэдэг учир хоромхон хугацаанд чанаж зөөллөсний дараа ийнхүү мөстэй усанд сойж байгаа нь энэ.

Ийнхүү ургамлын тосонд сонгино, сармис, бусад амтлагч ашиглан хуурч, шарж хүссэн хоолоо хийж болно. 

Харин брокколин үндэсний хатуу хэсгийг 4-5 минут арай удаан чанаж болгож хүнсэнд хэрэглэнэ.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл