Гэрээсээ хийх боломжтой онлайн 10 ажил
2015 оны 1 сарын 10
Мэдлэг бол хүч гэдэг юутай үнэн үг вэ? Хүнд сурсан мэдсэн зүйл хэзээ ч илүүддэггүйн нэг жишээг өнөөдөр онлайн ертөнцөөс бэлхнээ харж болохоор байна. Энэ өргөн уудам орон зайд хүн бүхэн өөрийн гэсэн байр суурийг эзэлж, орлоготой болж, дэлхий ертөнцийн бусад хүмүүст хэрэгтэй ажил үйлс хийх боломж дүүрэн бий.

Та эзэмшсэн мэргэжлээрээ эсвэл сонирхдог салбартаа боломжийн байр суурийг эзэлсэн хүн ч бай, тохирох ажлаа хараахан олоогүй гэртээ суугаа нэгэн ч бай интернетийн тусламжтайгаар чөлөөт цагаараа нэмэлт орлого олох, гэрээсээ ажлаа хийж санхүүгийн чадамжаа дээшлүүлэх боломжтой. Хэрэв энэ талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл доорх нийтлэл танд хэрэг болох нь дамжиггүй. Ямартаа ч “зүгээр суухаар зүлгэж суу” гэдэгчлэн өөрийгөө хангалтгүй гэж голохгүйгээр сайхан боломжийн үзүүрээс алдалгүй атгаад аваарай. Хэзээ нэгэн цагт та заавал амжилтанд хүрэх л болно.
Хэрэв та хоёр ба түүнээс дээш хэлийг хангалттай төвшинд эзэмшсэн бол энэ сайтад хүсэлт гарган бичгийн орчуулагч хийж болох юм.
Танин мэдэхүй, чөлөөт цагт зориулсан энэхүү вебсайтад та өөрийнхөө хамгийн сайн мэддэг сэдвээр Англи хэл дээр нийтлэл бичсэнээр цалин урамшуулал авах боломжтой. Цалин хөлсний хэмжээ хэр зэрэг байх нь таны идэвхи чармайлт, ур чадвараас шалтгаалах ажээ.
Энэ сайтад таны гүйцэтгэх үүрэг бол бэлэн төслийг маш хурдан хугацаанд шивдэг хурдан бичигчийн ажил юм. Өөрөөр хэлбэл аудио, видео хэлбэрийн мэдээллийг текст хэлбэрт хөрвүүлнэ гэсэн үг. Бичсэн текстийн тань үг бүрийг $0.005 - $0.0066 ам.доллараар үнэлэн ажлын хөлсийг тань олгоно.
Энэ сайтаар дамжуулан та бизнес, мэдээллийн технологи, менежмент, хүний нөөц зэрэг салбарын ажил олгогч нартай холбогдон ажил олох боломжтой. Ажлын байрны уг арвин их нөөц дотроос гэрээр хийж болох ажил олдох магадлал ч өндөр юм.
Багшлах эрхийн диплом, сертификаттай хүмүүст энэ сайтаар дамжуулан онлайнаар математик, шинжлэх ухаан, англи хэл зааж цалинжих боломж нээлттэй. Хамгийн гол нь таны боловсролын төвшин өндөр, ур чадвар сайн байвал өрсөлдөөн дундаас ялгаран ажилд сонгогдох магадлал их юм.
Энэ сайтаас та “Amazon”-оос санал болгож буй онлайн ажлуудаас сонголтоо хийн өдөрт хэдэн центээс зуу зуун доллар ч олох боломжтой. Хийх ажлаа сонгоод, амжилттай хийж гүйцэтгэсэн тохиолдолд “Paypal”-аар цалингаа хүлээн авах юм.
Энэ бол онлайнаар төрөл бүрийн хичээл судалж, мэдлэгээ сайжруулахад зориулсан сайт юм. Хэрэв та энд онлайнаар багшлахыг хүсвэл тухайн сэдвээрээ мастер ба түүнээс дээш зэрэгтэй байх ёстой аж.
Олон улсын үйлчлүүлэгчдийн дуудлаганд хариулж хэрэгтэй мэдээлээр хангах зорилготой уг сайтын ажилтан болохын тулд таны хэлний мэдлэг /англи, орос, испани гэх мэт/, ярих чадвар маш сайн байх ёстой. Мөн шөнийн цагаар ажиллах боломжтой бол бас нэгэн давуу тал болно.
Онлайнаар орчуулагч, бичээч, сайтын админ зэрэг ажлын байр хайж байгаа бол энэ сайт танд тусална. Эндээс та дэлхийн бүх улс орны ажил олгогч нартай холбогдох боломжтой.
Энэ сайтад буй онлайн ажлын заруудтай танилцаж өөрийн сонирхож буй ажилдаа ороорой.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Довима буюу Дороти Виржиния Маргарет Жуба бол 1950 - иад оны давтагдашүй гоо үзэсгэлэнтэй  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл