Сэвх арилгах хамгийн сайн шигшигдсэн аргууд
2014 оны 12 сарын 12

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Энэ нь таны эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй ч сэвхнээсээ салж, толбогүй цэвэрхэн өөгүй арьстай байхыг хэн бүхэн хүсдэг. Танд өдөр тутмын зүтгэлээр сэвхнээсээ ангижрах боломж бий шүү.

Бүсгүй та нүүрэн дээрх сэвх толбонд санаа зовж хэрхэн арчлахаа мэдэхгүй, яагаад үүссэнийг нь мэдэхгүй байгаа бол манай энэхүү зөвлөгөөг заавал уншаарай. Сэвх толбо үүсэх процесс арьсанд нарны туяа тусах үед, арьс өөрийгөө хамгаалахын тулд меланин пегмент ялгаруулж эхэлдэг.
Энэ пегмент нь яваандаа өнгөн арьс руу гарч ирдэг. Уг нь арьсны солилцоо сайн үед энэ нь хуулагдан унадаг боловч тийм биш бол арьсанд үлдэж сэвх толбо болон үлддэг.
1.Наранд гарах үед Нарны туяа гадна арьсанд очно
2.Энэ үед арьс меланин пегмент ялгаруулж өөрийгөө хамгаална.Энэ меланин пегмент нь бидний мэддэг наранд түлэгдэх, борлох
3.Меланин пегмент нь арьс шинэчлэгдэх(28 хоногт шинэчлэгддэг) үед арьснаас унаж буцааж хэвийн арьсандаа очдог боловч арьс сайн шинэчлэгдэж чадахгүй үед меланин пегмент нь үлдэн шингэж сэвх толбо болдог. 
Сэвх үүсэх шалтгаан
Стресснээс болоод элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар хавь духаар сэвx үүсдэг.
Эмэгтэй хүний гормон баланс алдагдвал хөмсөгний дээр болон нүдний орчимд сэвx нөсөө үүсдэг. Мөн нүдний орчмын нөсөө сэвx нь савны ажиллагаа сайн биш байгааг илтгэж байгаа гэсэн үг. Мөн дотор эрхтэн муудах үед, нервтэх зэрэг үед сэвх үүсдэг байна. Иймээс та аль болох сайн амарч стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж дотор эрхтэнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй.
Сэвх арилгах
Сэвх арилгаж цайруулах янз бүрийн аргууд байдаг. Гэрийн нөхцөлд хийж болох энгийн аргаас эхлээд гоо сайханчид хандах, мэргэжлийн гоо сайхны ажилбар хийлгэх, сэвх бүдгэрүүлэх тос хэрэглэх гээд олон арга байдаг. Гидрохинон (hydroquinone) агуулсан сэвх бүдгэрүүлэх тоснуудыг олон сарын турш тогтмол хэрэглэж чадах юм бол сэвх толбыг арай цайруулна. Гэвч ихэнх химийн аргаар цайруулах тос нь арьсыг түлж, бижрүүтүүлдэг. Третиноин (Tretinoin) нь мөн сэвхийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.
Лазераар сэвхийг арилгах нь сүүлийн үеийн үр дүнтэй аргуудын нэг болоод байна. Үүний зэрэгцээ лазерийн энерги нь нөсөөний (пигментийн) хэмжээнээс хамаарч сэвхнүүдэд хүрч очих учраас эргэн тойрны эрүүл арьснуудад ямар ч нөлөөгүй. Гэвч лазерийн эмчилгээ нь сэвх дахин тодрохоос сэргийлж чадахгүй.
Крё мэс (Cryosurgery) засал нь шингэн азотын тусламжтайгаар сэвхийг авдаг.

Нимбэг, жүрж, ногоон нимбэгний шүүс нь сэвх арилгахад хамгийн сайн.
Дээрх жимснүүдийн алиных нь ч шүүсийг бага зэргийн тарагтай хольж хутгаад самбайнд шингээн маск хэлбэрээр нүүрэндээ тавиад үзээрэй. 15-20 минутын дараа маскаа авч нүүрээ хүйтэн усаар зайлна. Таны сэвхийг бүдгэрүүлэхэд бага ч гэсэн туслах болно. Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болно. Лууван нь цайруулах бодис агуулж байдаг. Нэг ширхэг лууван аваад түүнийгээ үрж, ямар нэгэн нимбэгний шүүсээр зууралдуулж хутга. Сайтар холиод нүүрэндээ түрхэнэ. Хэдэн минутын дараа усаар зайлж угаагаад нүүрээ хуурай болгох хэрэгтэй. Энэ арга нь сэвхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай.
Эцэст нь хэлэхэд та нартай ч бай, наргүй ч бай заавал арьсаа хамгаалах тос түрхэж байх хэрэгтэйг анхааруулъя.

Эх сурвалж: Agshin.mn

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл