Амархан бас амттайхан ”Чапчэ” хачир
2014 оны 11 сарын 15

Гарын доорх материалаар амттайхан ”Чапчэ” хачир хийж гэр бүлийнхэнийгээ дайлах уу?  Нэг бүрчлэн тайлбарласан учраас хэрвээ та хийж үзээгүй бол хадгалж аваад заавал туршиж үзээрэй!!! Таниас их цаг зав, зардал шаардахгүй ч хүссэн амтыг өгөх болно...

Орц: Лууван, сонгино, бууцай, пүнтүүз, сое соус, гүнжидийн тос, элсэн чихэр, сармис

Алхам 1
Хайруулын тавгандаа тос хийгээд сонгиноо хуурна.

Алхам 2
Дээрээс нь нимгэн нарийхан хэрчсэн луувангаа бас нэмж шарна.

Алхам 3
Мөн амтат чинжүүгээ нарийн хэрчээд мөөгтэй хамт дээрээс нь нэмж хуурна.

Алхам 4
Пүнтүүзээ чанаж буцалгаад усыг нь шүүж 5-7 мин амраана.

Алхам 5
Бууцайгаа цэвэрлээд илүүдэлийг нь авч хаяна.


Алхам 6
Бууцайгаа угаагаад усанд буцалгаад усыг нь шүүж бага зэрэг гүнжидийн тос нэмж хутгаж базна.

Алхам 7
Сое соус буюу канжан цуу 7 халбага, 3 халбага элсэн чихэр, нухсан сармис 1 халбага хайруулын тавгандаа хийж хутгаад бага зэрэг буцалгаарай.


Алхам 8
Буцалж байгаа соусан дээрээ өмнө бэлдсэн бүх орцоо нэмж хийгээд сайтар хутгана. Дээрээс нь бага зэрэг гүнжидийн тос нэмж болно. Хэрэв махтай идэх бол махаа тусад нь хуураад нэмээд хутгачихна.


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл