Унтахын өмнө хийж болохгүй 8 зүйлс
2014 оны 9 сарын 9

Өдөржин ажиллаж, удаан суусны дараа бид дулаан хөнжил рүүгээ яардаг шүү дээ. Зарим хүмүүс унтахын өмнө хийж дадсан зүйлүүдтэй байдаг. Тэгвэл та доорх нийтлэлийг уншаад унтахын өмнө хийж болохгүй зүйлсүүдийг ялгаж аваарай.

1.      Дасгал хийх.

Дасгал хийх нь бидний эрүүл мэндэд тустай бөгөөд биенд амьдралын идэвхийг өгч байдаг. Хэдийгээр дасгал хөдөлгөөн хийх нь чухал ач тустай ч унтахын өмнө дасгал бүү хийгээрэй. Учир нь дасгал хүний биеийн температурыг өсгөж байдаг. Биеийн хэм алдагдах нь таатай унтахад нөлөөлдөг.

2.      Зурагт үзэх болон интернет орчимд ажиллах

Зурагт, гар утас, компьютерийн хурц гэрэл нүдэнд нөлөө үзүүлэхээс гадна тархинд нөлөөлж байдаг. Унтахын өмнө гар утсаар тоглох эсвэл олон цагаар зурагт үзэх нь таныг мөн тухтай амархад саад болох юм. Тэгэхээр орондоо орохоос цагийн өмнө гар утас, компьютер, зурагтаа унтрааж хэвших хэрэгтэй.

3.      Халуун шүршүүрт орох

Энэ нь яг дасгал хийхтэй адилхан. Халуун бүлээн шүршүүрт орох юм уу эсвэл усанд хэвтэх нь биеийг маш сайн амраадаг боловч унтахын өмнө халуун усанд орох хэрэггүй болов уу? Мөн л таны биеийн хэм ихэссэн байна гэсэн үг юм. Тиймээс орондоо орохын өмнө та биеэ сэрүүвтэр байлгах нь чухал юм.

4.      Шингэн юм ихээр уух.

Унтахын өмнө спиртийн гаралтай юм уух нь таныг тайван амарахад нөлөөлдөг. Орондоо орохоос нэг юм уу хоёр цагийн өмнө шингэн зүйл уухаа зогсоох хэрэгтэй. Та шөнө дунд олон удаа босож угаалгын өрөө орох хэрэгтэйгээс гадна таны тайван байдлыг олон удаагийн үйлдэл алдагдуулж орхино.

5.      Ажиллах

Унтахын өмнө та хичээнгүй ажиллах хэрэггүй. Өдөржингөө ачаалалтай байсан тархи оройн цагаар стрессд орох өндөр магадлалтай байдаг. Энэ нь улмаар нойргүй болох ч шалтгаан болдог. Тиймээс өглөө болтол сайхан амраад ажил, хичээлээ үргэлжлүүлэх хэрэгтэй.

6.      Сэтгэл татсан ном унших

Та өглөө бүр 6 цагт сэрдэг мөртөө урд орой нь унтахынхаа өмнө ном уншдаг бол энэ нь буруу. Ялангуяа сонирхолтой номыг “дахиад ганцхан хуудас” гэж уншсаар нэг л мэдэхэд цаг шөнийн 2 цаг болчихсон байдаг. Ингээд л та өдөр нь ажилласан тархи, бие махбодоо амраалгүй ачааллаа дахин эхлүүлнэ гсэн үг юм.

7.      Тэжээвэр амьтангаа эрхлүүлэх

Та амьтан тэжээдэг үү? Ялангуяа муур нохой гэх мэт. Хүүхдүүд зарим насанд хүрсэн хүмүүс ч тэжээвэр амьтантайгаа хамт унтдаг тохиолдол байдаг. Тэгвэл энэ зуршлаа хаяарай. Амьтан л болсон хойно тэд өөрсдийн гэсэн нян, хүнийг унтахад нөлөөлдөг үнэртэй байдаг. Тиймээс тэжээвэр амьтнаасаа хол унтах хэрэгтэй шүү.

8.      Ноцтой яриа бүү хий.

Та ямар ч мэдээ сонссон бай, ууртай байх үедээ орондоо битгий ор. Хэдий ядарч, нойр чинь хүрч унтсан ч үүсгэсэн асуудал тархинд байж л байдаг. Тэгэхээр энэ нь зарим тохиолдолд тааламжгүй зүүд болон цааш үргэлжилдэг. Сэтгэлд таагүй зүүд зүүдлэн сэрэх нь тэр өдрийг ч тэр чигт нь өөрчилж болох юм.

П. Эгшиг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа таргалаж, хүссэн хувцасаа өмсөж чадахгүй сэтгэлээр ун  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл